2/25/2010

Punycode-н талаар цухас

Яагаад энэ талаар бичих болсон бэ гэвэл энд ирсэнийхээ дараахан япон домайн нэртэй вэб сайт offline download хийхээр боловоо. Чухал мэдээлэл ихтэйн дээр,татах сайт маань статик болохоор татаад авчихъя гээд үзсэн чинь ихэнх offline downloader хийдэг п.х-д татаж чаддаггүй ээ. Домайн нэр нь япон болохоор(япон тэмдэгтийг pc-т дүрслэхдээ ascii код ашигладаггүй тэмдэгт зөндөө байдаг байх маш олон ханзтай болохоор тусгай файл энэ тэр байж магад бас hash хийдэг функц энэ тэрээ бичье гэвэл асуудал гарч магад учир нь ихэнх hash хийдэг алгоритм-д тэмдэгтийн ascii кодыг ашигладаг учираас)

Тэгээд бодов сайтын IP хаяг, Домайн нэр, DNS гээд. DNS дээр ашиглаж болохуйц болгохын тулд яадаг юм болдоо гээд. (Танд интернет үйлчилгээ үзүүлэгч тал дээр DNS гээд систем байгаа шүү дээ та биднийг интернет гэдэг төөрдөг байшинд төөрүүлчихгүйн тулд чиглүүлээд заагаад зааварладаг. DNS, сайтын IP хаяг, Домайн нэрийн талаар монгол хэл дээр хийгдсэн тайлбар гүүгл-с хайвал зөндөө байгаа учир ингээд зогсоод Punycode-н талаар бичье) Цааш унших хүсэлтэй байвал Дэлгэрэнгүй гээд уншаарай

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
  • Биант




Ингээд гүүгл ахаас асуув. Тэгсэн DNS дээр ашиглаж чадахуйц болгохын тулд япон домайн нэрний хувьд Punycode гээд олон улсын домайн нэр, тэр дундаа ascii кодоор дүрслэгддэггүй тэмдэгтийг ascii кодруу хөрвүүдэг аргачлал байдаг юм байна.

Юуны өмнө Punycode-р хөрвүүлсэн домайн нэрний хамгийн урд талд нь [xn--] гэсэн дэмдэгт байрлах ба араас нь ASCII тэмдэгт.jp гэсэн бүтэцтэй байдаг.

Бас RACE гэх аргачлал байх ба бүтэц нь [bq--] гээд...... байдын байна лээ.

Зорилгодоо хүрсэн учир RACE аргачлалын талаар цааш дэлгэрүүлж хараагүй болно. Ямартай ч япон домайн нэрийг Punycode гэх аргачлалаар ASCII тэмдэгт рүү хөрвүүлээд DNS нь цааш чиглүүлэх г.м дараалалаар явдаг юм шиг байгаан.

Гүүглээс Punycode converter гээд хайвал онлайн-р таны япон домайн нэрийг ASCII тэмдэгт рүү хөрвүүлэгч зөндөө байгаа шүү. Тэгээд Punycode аргачлалын алгоримтыг мэдэж авбал дээрх бичсэн hash энэ тэр бас......

Сүүлд нь хэлэхэд би нөгөө сайтаа бүгдийг нь татчихсан :-)

Continue Reading...

2/21/2010

Dynamically loading XML files

Урьд нь Adobe Flex дээр хэрхэн XML файлын өгөгдлийг харуулах жишээ оруулж байсан бөгөөд энэ удаа XML файлыг динамикаар ашиглах (унших) талаар юм.
Adobe Flex дээр XML таг ашиглан XML файлыг холбоход файлын өгөгдөлийг асуудалгүй харуулж ашиглаж болох ба кодыг компайл хийсэний дараагаар файлын өгөгдөлийг өөрчилвөл хийсэн өөрчлөлт маань идвэхжидэггүй талтай. Энэ нь дээрх таг компайл хийх үед өгөгдлийг файлаас биш эх кодын хамт ямар нэг аргачлалаар кодчилон ашигладагтай холбоотой юм.
XML тагын оронд HTTPSERVICE таг ашиглавал компайл хийсэний дараагаар ч XML файлаас уншилт хийгдэх бөгөөд динамик шинжтэй болж байгаа юм.
Дээрх тагыг ашиглахдаа доорх маягаар ашиглана

resultFormat="e4x"
fault="httpService_fault(event);"
result="httpService_result(event)" />


HTTPSERVICE таг ашиглахдаа fault, result event-г ашиглана. Энэ хоёр Event-г ашиглахын тулд доорх package-г import хийх шаардлагатай.


import mx.rpc.events.ResultEvent;
import mx.rpc.events.FaultEvent;


fault, result event-д өөрийн тодорхойлж өгсөн функцуудыг ашиглан HTTPSERVICE тагын алдаа болон үр дүнг ашиглана.
Жишээлбэл :


private function httpService_fault(evt:FaultEvent):void
{
var title:String = evt.type + " (" + evt.fault.faultCode + ")";
var text:String = evt.fault.faultString;
alert = Alert.show(text, title);
xmlListColl.removeAll();
}


Дээрх функц нь алдаа гарсан үед алдааны мэдээлэл болон кодыг alert-д харуулах болно. Дэлгэрэнгүй гэж ороод үргэлжлүүлж уншина уу




private function httpService_result(evt:ResultEvent):void
{
var xmlList:XMLList = XML(evt.result).images.image;
xmlListColl = new XMLListCollection(xmlList);
}


Дээрх функц нь хүсэлтийн үр дүнг xmlListColl-д олгох болно.Ингэсэнээр XMLListCollection тагын id-р нь хандан XML тагын өгөгдөлийг ашиглах боломжтой болно.
Жишээлбэл :


httpService.url = “XML файлын path”;
httpService.send();

...
...
...



Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
  • П.Буаст


Continue Reading...

2/11/2010

Get URL Variables

Adobe Flex-н талаар нэг бичлэг нэмье гэж бодлоо. Энэ удаад url-д хавсаргасан хувсагчийн утгыг хэрхэн авах талаар юм. PHP дээр бол get гэсэн функцыг ашиглан хялбархан авч ашигладаг. Харин Flex дээр доорх хэлбэрээр авч болно. Зөвхөн санаа төдий зүйл гэдгийг ойлгоорой.

import flash.external.*;
private var _url:String;
_url = ExternalInterface.call ("window.location.search.substring", 1);


Дээрх үйлдэл нь url-с хувсагч болон хувсагчид харгалзах утгыг тасдаж авах бөгөөд үүнийг split функц ашиглан өөрийхөө хувьсагчийн утгыг ялган авах боломжтой юм.
Жишээлбэл :
www.example.com?lang=eng байвал _url утга нь lang=eng байна.


Сайн хүний үйлдэл
Далд байхдаа ч зөв байдаг.



Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template