4/27/2010

CUPS[Common Unix Printing System]

Хэн нэг нь принтер сервер үүсгэх гэж байгаа бол CUPS ашиглаарай гэж зөвлөх байна. Саяхан сервер дээрээ шинэ принтер[серверт бүртгэгдээгүй буюу нэмээгүй байсан сервер гэсэн утгаар шинэ гэж бичив. Цоо шинэ гсн утга агуулаагүй болно] нэмэх гэсэн чинь драйвар нь байдаггүй Гүүгл ахаас асууж асууж нэг юм олтол алдаа заагаад болдоггүй ээ.
Принтер загвар нь : EPSON LP-S5000
Гүүглээс хайж байгаад дараах сайтнаас драйвар-г ньтатав ### Эндээс ###
Хэн нэгэн өөрийн принтерийн драйвар-г хайж байгаа бол тохирох загвараа өөрийн ҮС тааруулаад татаад авна биз. Татаж авсан файлаа дараах командаар суулгах гэтэл доорх алдаа заасан бөгөөд мөн хэрхэн залруулах талаар доор гальт мульт сийрүүлье.
Драйвар суулгах команд,дараалал

1. rpm –U Epson-LPS5000-filter-1.0-0.i386.rpm
2. rpm –U Epson-LPS5000-filter-cups-1.0-0.i386.rpm

Алдааны мэдээлэл

エラー: 依存性の欠如:
libstdc++.so.5 は Epson-LPS6000-filter-1.0-0.i386 に必要とされています
libstdc++.so.5(CXXABI_1.2) は Epson-LPS6000-filter-1.0-0.i386 に必要とされています

Дээрх алдааг засахын тулд :

yum install psutils
yum install compat-libstdc++-33

Дээрх 2 командыг биелүүлсэний дараагаар 1,2-г дахин ажилуулна.

За дээрх дараалал амжилттай биелэвэл таны CUPS-д суулгасан драйвар чинь нэмэгдсэн байх бөгөөд өөрийн шинэ принтерээ нэмээд ганцыг олноороо ашиглъя гээд л уриа лоозон намируулна шд.

CUPS мэдээж хэн, хэзээ, ямар хэмжээний, ямар файл хэвэлсэн байна г.м мэдээлэлийг танд харуулах боломжтой байдаг. Хэн нэгэнд хэрэг болох болтугай.


HINT :

rpm –i –force –nodeps –U Epson-LPS5000-filter-1.0-0.i386.rpm
rpm –i –force –nodeps –U Epson-LPS5000-filter-cups-1.0-0.i386.rpm

Энэ хүү командыг ашиглан драйвараа ямарч асуудалгүй суулгаж болсон боловч принтерээ нэмсэний дараагаар ажиллахгүй байсан шөө


Уурыг тэвчээд тэсвэрийг бясалга.
Залхууг тэвчээд шамдалыг үүсэг.
Хуран цуглаж цаг нь ирвээс үр ямагт боловсрох болно.

Continue Reading...

4/22/2010

Class Net_SMTP not found

Дээрх алдааг дараах командыг ашиглан засруулаарай.

Алдааны мэдээлэл

Warning: Mail_smtp::include_once(Net/SMTP.php) [function.Mail-smtp-include-once]: failed to open stream: No such file or directory in {файлын зам,нэр} on line 206
Warning: Mail_smtp::include_once() [function.include]: Failed opening ‘Net/SMTP.php’ for inclusion (include_path=’.:/usr/lib/php:/usr/local/lib/php’) in…
Fatal error: Class ‘Net_SMTP’ not found in…

Засах команд


pear install Net_SMTP


Алдаа хийдэггүй хүн мэргэн ухаантан биш. Тийм хүмүүс байдаггүй. Байж ч болохгүй. Онц бус алдаа хийгээд амархан түргэн засаж чаддаг хүн мэргэн ухаантан мөн.
  • В.И.Ленин


Continue Reading...

4/05/2010

umount error 16 = Device or resource busy


# umount /your dir/etc
unmount error 16 = Device or resource busy
Refer to the umount.cifs(8) manual page (man 8 umount.cifs)


Windows дээрх Share folder-оо LINUX дээр mount(smbmount) хийсэний дараагаар umount(smbumount) хийх үед дээрх алдаа гарч болзошгүй бөгөөд. Сонгогдсон дир-оо umount(smbumount) хийх үедээ
#umount(smbumount) -l /your dir/etc командыг ашиглаж үзээрэй. –l нь ямар утга учиртайг man umount(smbumount) гээд хараарай. Хэн нэгэнд хэрэг болж магад.


Ямраар дурсагдахыг хүснэ.
Яг түүн шигээ амьдар.



Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template