7/29/2011

VMware ESXi : Backup Guest OS


Блогийнхоо зочидод энэ өдрийн мэнд хүргье. VMware ESXi дээр 4 ҮС систем суулгаад ашиглаж байгаа юм. Тэгээд суулгасан ҮС-дээ Backup хийх гэсэн жаахан асуудал гараад та бүхнээс асуух гэсэн юм.

Зорилго нь: Автомаар USB HDD-д Backup хийх.

Эхлээд өөрийнхөө байдалыг жаахан тайлбарлая. Backup хийх талаар судлахад ерөнхийдөө дараах 4н төрлийн арга байх шиг байгаан.

1. vCenter Converter ашиглах
2. Data Browser ашиглах
3. Remote CLI ашиглах
4. SSH ашиглах

Дээрх 4н аргыг ашиглаад Backup хийж болох боловч эхний 2 нь хэтэрхий удаан тэгээд автомаар Backup хийж болохгүй. Сүүлийн аргыг ашиглах нь боломжийн боловч доорх асуудлууд үүсээд байгаан.

1. Суулгасан ҮС ажиллаж байх үед *.vmdk файлруу хандаж болохгүй
2. 1-р асуудлыг snapshot ашиглаад шийдэж болох боловч ESXi ямар нэгэн USB Device танихгүй байгаа учир USB HDD-д Backup хийх боломжгүй болчоод байна.


Файл сервер үүсгээд сүлжээгээр Backup хийж байгаа боловч Backup хийх өгөгдлийн хэмжээ их учир жаахан тиймэрхүү болоод байгаа юм.

Та бүхэн ESXi-д суулгасан ҮС-ээ хэрхэн Backup хийж байгаа талаараа зөвлөгөө өгч туслана уу?

Мөн ESXi-д ямар нэгэн USB Device таниулах талаар санал байвал сэтгэгдэл үлдээнэ үү.
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template