4/21/2011

Adapter & ListView & ExpandalbeListView

Сонирхосон хэн нэг нь үзээрэй гэж...



Continue Reading...

3/21/2011

...-ны FB-р зочлоорой

Ийм гарчиг хаа сайгүй л явдаг болж дээ гэж. Уул нь тэр систем нь хайлт хийх бүрэн боломжтой, тэр модуль маш сайн ажилдаг шд. Иймэрхүү гарчиг сайт, блог дээрээ байршуулсан хүмүүс FB-г сурталчилсан гэж мөнгө авмаар юм аа хэхэ. Бид нар чинь гүүгл-н сурталчилгаа байршуулаад мөнгө авдаг биз дээ. Яаг тэрэн шиг.....
Continue Reading...

2/23/2011

Cbox-д Captcha нэмэх

Чат маягийн юманд маань баахан сурталчилгаа нэмэгдээд байхаар нь Captcha нэмчихье гэж бодоод гүүгл-с хайсан чинь Cbox-д тийм тохиргоо байдын байна. Доорх дараалалаар тохируулчихвал хэн нэгэн автоматаар зар оруулаад байх боломжгүй болно. Таны блогт зорьж орж ирээд, санал хүсэлтээ бичье гэсэн хүнээс бусад нь.

Cbox-руу нэвтрээд
Options menu => Posting options => Captcha check-г check хийгээд хадгалаад өөрийн Cbox-н кодоо өөрчлөхөд л болно
Continue Reading...

2/16/2011

SEO-Search Engine Optimization

SEO талаар жаахан зүйл бичье гэж бодлоо. Бичих болсон учир шалтгаан нь интернетээр мөнгө хийцгээе гэсэн уриалага,боломж маш их өссөнтэй холбоотой. Энэ талаар бичихээр гүүглийн рекламыг өөрийн блог болон вэб хуудсандаа байршуулан ашиг олох явдалтай шууд холбоо хамааралтай болно. Рекламаа хэрхэн байршуулах, ашиглах г.м бичлэг болон зөвөлгөөнүүд маш их байдаг болохоор энэ удаад арай өөр талаас жаахан тайлбар оруулъя. Реклам байршуулан ашиг олоход, тухайн блог болон вэб(цаашдаа Б&В) сайтын хандалттай шууд хамааралтай байдаг. Учир нь хандалт ихсэх тусам тухайн рекламыг үзэх хүний тоо ихсэх боломжтой болдог. Ийм учраас өөрийн Б&В сайтын хандалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал үүсдэг. Мэдээж тухайн Б&В агуулгаас ихээхэн шалтгаалах боловч анхлан эхлэж буй хүмүүст өөрийн Б&В-г хэрхэн нийтэд түгээх вэ гэдэг асуудал үүснэ. Энэ асуудалыг шийдэхэд ихээхэн хувь нэмэр оруулах зүйл нь SEO сайтар ашиглах явдал юм. Одоогоор хамгийн хүчирхэг хайлтын систем болох google,yahoo,bing.. –г дэлхий нийтээрээ сая сая хүн хэрэглэж, хайлт хийн өөрийн хүссэн мэдээлэлээ олж авахад ашиглаж байгаа. Энэ хүчирхэг хайлтын системүүдэд өөрийн Б&В-г оновчтойгоор таниулахад юуг анхаарах хэрэгтэй талаар бяцхан зөвөлгөө маягийн юм доор гальт сийрүүлье.
Дээрх хайлтын системүүд нь хайлт хийх үедээ ашиглах өгөгдлийн байзаа өдөр бүр шинэчлэж байдаг. Энэ шинэчлэх алхамд өөрийн Б&В-г зөв таниулж чадвал сая сая хүний хандалтыг өөрийн Б&В-т татах боломжтой болно. Үүнээс үүдээд хэрхэн зөв таниулах вэ гэдэг асуудал үүснэ. Үүнд :
Б&В-н keyword,description-г зөв,оновчтой тодорхойлох.
Тухайн Б&В-г хайлтын системүүд уншхад хялбар байх
Sitemap.xml файлыг шинэ хуудас нэмэгдэх бүрт шинэчлэж байх
Б&В-н линкийн тоо, тухайн линк ажиллаж байгаа эсэх гээд дурдаад байвал маш олон зүйл багтдаг. Эхний ээлжинд дээрх зүйлсийн талаар жаахан тайлбар нэмье.

Б&В-н keyword,description-г зөв,оновчтой тодорхойлох.
Keyword-г тодорхойлохдоо хайлтын системд хэрэглэгч ямар keyword оруулан хайлт хийхэд өөрийн Б&В хайлтын үр дүнд илэрэх боломжтой талыг бодолцон өөрийн Б&В агуулгт тохирох keyword-дыг [,] таслалаар тусгаарлан тодорхойлж өгөх хэрэгтэй. Хэт олон keyword тодорхойлж өгөх нь сайн зүйл биш 5-6-н keyword-г тодорхойлж өгвөл хамгийн сайн гэж үздэг. Хайлтын системүүд нь Keyword-д тодорхойлж өгсөн текстээс хамгийн зүүн талых нь өндөр үнэлгээтэй буюу үндсэн агуулга гэж үздэг.
Description-г тодорхойлохдоо хэт их урт текст бичихээс зайлс хийх хэрэгтэй ихдээ 160 тэмдэгт байвал сайн.(Зэнкакү бол 80 тэмдэг). Мөн тухайн текстын агуулга нь Б&В-н агуулгатай тохирч байх нь чухал.

Б&В-г хайлтын системүүд уншхад хялбар байх
Дээрх зүйлд маши олон зүйл ордог. Таг-дын дараалал тухайн таг ашигласан тоо, эхлэл болон төгсгөлийн тагыг заавал бүрэн бичиж байх гэх мэт. Жишээлбэл h1,h2,h3 г.м тагуудын бичигдэх дараалал нь дээрх бичигдсэн дараалалаар бичигдвэл сайн. Мөн h1 тагыг нэг хуудсанд олон ашиглахгүй байвал сайн.
CSS-г стандартын дагуу бичсэн байх. Зөв бичигдсэн эсэхийг w3c validator түүлүүд ашиглан шалгаж болдог.(Өөр өөрсдийн Б&В-г шалгаад үзээрэй.)
Тухайн хуудсанд ашиглагдаж байгаа зураг,линкүүдийн тайлбарыг тодорхойлж өгвөл сайн. Ж: img тагын alt property-г тухайн зургын агуулгат тохируулан тодорхойлж өгвөл сайн. Энэ хэсэгт бол маш олон зүйл бичиж болно та бүхэн хэрэгтэй гэж үзээд илүү ихийг мэдэхийг хүсвэл гүүглээс хайгаад үзээрэй.

Sitemap.xml файлыг шинэ хуудас нэмэгдэх бүрт шинэчлэж байх
Sitemap.xml-г тодорхойлж өгөх нь маш чухал зүйл. Хайлтын системүүдийн өгөгдлийн санг шинэчлэдэг Robot-д (03-05) үед тухайн файл тодорхойлогдсон байвал шууд тухайн файлын утгаар хайлтын сангаа өөрчилдөг. Уг файлыг тодорхойлохдоо бэлэн түүлүүд ашиглан үүсгээд өөрийн Б&В-н нүүр хуудас байрлаж байгаа дир-т хуулах хэрэгтэй. Гүүглийн мэдээлэлийн санд зөв таниулж чадвал Yahoo гүүглийн хайлтын сангаас шууд шинэчлэдэг болсон тул юуны өмнө гүүглийн WebMaster түүлийг ашиглан бүртгүүлээрэй. Bing-н хувьд өөрийнх WebMaster түүлийг ашиглах нь зүйтэй юм.
Тухайн файлыг зөв зүйтэй,өөрийн Б&В хуудас нэмэх, устгах үед шинэчлээд байвал таны Б&В-н хандалт эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад устгах нэмэх үед гэвэл тухайн Б&В-т байрлаж буй линкүүд ажиллахгүй байвал хайлтын системүүд таны Б&В-н үнэлгээ буурч хайлтын үр дүнд харуулах байрлал буурна. Ж : тодорхой нэг хайлтын үр дүнгийн хамгийн эхэнд таны Б&В байрладаг байсан бол 10-т харуулна г.м

Б&В-н линкийн тоо, тухайн линк ажиллаж байгаа эсэх
Линк ажиллахгүй байвал ямар үр дагавар гарах талаар дээр дурьдсан болно. Линкийн тоо хайлтын системд эзлэх ранк-г тодорхойлно. Мөн ямар линк гэдгээс шалтгаалдаг болно. Өөр олон олон үзүүлэлтээр таны Б&В-н ранк тодорхойлж хайлтын үр дүндээ лист үүсгэн харуулдаг.

Энэ хүрээд ядмагхан тайлбараа дуусгая. Илүү их зүйлийн талаар мэдэхийг хүсвэл дээрх хайлтын системүүдийг ашиглан дэлгэрэнгүй мэдээлэлийг хэн нэгний Б&В-с олж аваарай.
Continue Reading...

1/30/2011

Allowed memory size of 8388608 bytes exhausted...

PHP-тээ холбоо хамааралтай package суулгах үед дээрх алдаа гарвал дараах байдлаар засаарай.

1. php.ini файлыг нээж memory_limit зааж өгсөн утгыг
өөрчлөх.
анхны утга нь 8М байдаг бөгөөд 16М,64М болгон өөрчлөөрэй.

Дээрх тохиргоог хийгээд алдаа засагдахгүй бол дараах алхамыг хийгээрэй.

2. /usr/share/pear/ дир-т байрлах pearcmd.php файлыг нээж
дараах мөрийг нэмээрэй.
ini_set('memory_limit', '16M')

1 болон 2 дахь тохиргоог өөрчилвөл дээрх алдаа засагдах болно. Засагдахгүй дохиолдол байвал коммент үлдээгээрэй. Мөн тохиргоогоо өөрчлөөд серверээ restart хийхээ мартуузай.
Continue Reading...

1/21/2011

Crontab ажиллахгүй үед шалгавал зохих зүйлс

1. Crond төлөвийг шалгах
2. Crontab-д нэмсэн файлын permission-г шалгах
3. Cron log файлыг шалгах
Юуны өмнө дээрх 3-н зүйлийг шалгах нь зүйтэй болов уу гэж бодлоо.
Crond төлөвийг шалгах даа доорх командыг бичиж шалгана.

Service crond status
Бас Run level-г нь шалгах нь зүйтэй байх шалгахдаа
Chkconfig --list crond командыг ашиглаарай (Run level 2-5 On байвал асуудалгүй.)

Crontab-д нэмсэн файлын permission-г шалгаж бүх хэрэглэгчид уг файлыг ажиллуулж болохоор тохируулах.

chmod a+x yourfile (everyone execute permission on yourfile )

Cron log файлыг шалгах
Уг файл нь /var/log/ дир-т байрлах бөгөөд дараах командыг бичвэл файлыг агуулгыг харж болно.

vi /var/log/cron

дээрх файлд ямар нэгэн алдааны мэдээлэл бичигдэгүй байсан ч ажиллахгүй дохиолдол бий. Тухайн файлд Crontab-д нэмсэн файлын агуулга буюу бичлэгийн алдаатай дохиолдолд тухайн алдааны мэдээлэлийг бичдэггүй болно. Уг алдааны мэдээлэлийг шалгахдаа Crontab-д команд нэмэхдээ дараах байдлаар нэмээрэй.

Команд >>/var/log/analog.log 2>>/var/log/analog-err.log
Жишээлбэл:
*/1 * * * * php /var/www/htdocs/example.php >>/var/log/analog.log 2>>/var/log/analog-err.log

Дээрх команд нь example.php файлыг 1 минут дутамд сервер дээр автоматаар execute хийгдэхээр нэмэгдсэн байна.

example.php-д бичигдсэн код алдаатай үед /var/log/analog-err.log файлд тухайн алдааны мэдээлэл бичигдэх тул та тэр дагуу өөрийн кодыг шалгаж үзээрэй.

Блогийн маань нийт зочидод тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Continue Reading...

1/18/2011

Year 2038 problem

Энэ асуудалын талаар мэддэггүй хүмүүс байгаа байх гэж бодоод жаахан зүйл бичье гэж бодлоо.
PHP дээр огноо дүрслэхдээ UNIX timestamp ашигладаг функц ашиглавал дүрслэж болох огноо-н MAXIMUM утга нь 32бит-н компьютер дээр 2-н 31 зэрэг байдаг. Үүнийг UNIX timestamp ашиглан огноод шилжүүлвэл

2038-01-19 12:14:07 болно

дээрх хязгаараас давсан буюу их утгыг хөрвүүлэхдээ дараах огноог дүрслэдэг

1901-12-14 05:45:52

Та бүхэн дараах кодыг ажиллуулж туршиж үзээрэй

$maximum_value = pow(2, 31) - 1;
echo date('Y-m-d H:i:s', $maximum_value) . "\n";

$maximum_overflow = $maximum_value + 1;
echo date('Y-m-d H:i:s', $maximum_overflow) . "\n";
?>


Урт хугацаагаар ашиглах систем хөгжүүлэхдээ UNIX timestamp ашиглан огноо дүрсэлдэг функц анхнаасаа ашиглахгүй байсан дээр болов уу гэж бодож байна. Жишээлбэл : PEAR-н Calc класс-г ашиглаж болно.
Continue Reading...

12/10/2010

Д.Цоодол "Чамдаа би өртэй"

Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хормоор нойрыг чинь үрсэн хүн
Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн
Надаас өөр байхгүй ээ
Найз минь чамдаа би өртэй

Хувцасны моодноос амтай юм шиг хоцроож
Худалдааны газар жамтай юм шиг зогсоож
Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хаанаас надад өөр байх вэ?
Хань минь, чамдаа би өртэй

Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад
Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн,
Бүсгүй танхил мөрийг чинь холготол
Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн
Хорвоод би л байна
Хонгор минь, чамдаа би өртэй

Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ
Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал
Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна
Энхрийхэн минь, чамдаа би өртэй

Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж
Бажигдсаар явтал нэг л мэдэхнээ өтөлчихжээ
Байдаг ганц амьдралаа миний төлөө элээсэн
Багын чамаасаа би дэндүү их юм авчихжээ
Хөгшин нь бүр эхнээсээ дахиад нэг амьдрах ч болоосой
Хөөрхий минь, чамдаа би өртэй

Д.Цоодол
Continue Reading...

11/17/2010

jQuery UI DATEPICKER-MNG Ver 0.1


THEME 1


THEME 2

THEME 3


Хэн нэг нь хийчихсэн байх л даа гэхдээ өөрийн хийсэн зүйлээ өөрийн блогтоо нэмчихье гэж бодлоо хэрэгтэй нэг нь ашиглана биз дээ.
Continue Reading...

11/16/2010

PHP SHORT TAG Мартагдсан байлаа гэж

Доорх тохиргоог мартаад би гэж хүн милээн цаг алдсан. Мартсан нэг нь санаад аваарай.


SHORT TAG ашиглах бол
php.ini --->short_opentag=On
Ашиглахгүй бол
php.ini --->short_opentag=Off

short_opentag=Off үед SHORT TAG тагууд ажиллахгүй буюу сервер дээр компайл хийгдэж чадхгүй Under Construction гэсэн алдаа заах байх.

Үндсэн хуудсандаа ашиглаагүй дараа дараагийн хуудсандаа ашигласан бол кодыг чинь бараг тэр чигээр нь харуулаад л тавьчих байх шүү.
Continue Reading...

11/10/2010

Make Apache User Directory

Apache сервер дээр хэрхэн User Directory үүсгэх талаар нэг бичлэг нэмье. Нэмэхдээ Apache серверийн тохиргооны файлд дараах өөрчлөлтийг хийнэ.

1.
UserDir disable → default тохиргоо нь
#UserDir disable → тухайн мөрийг идвэхгүй болгоно
2.
#UserDir public_html → default тохиргоо нь
UserDir public_html → тухайн мөрийг идвэхжүүлнэ

Дараах мөр нь Dalai User-ийн User Directory-г идвэхжүүлж байна.

AliasMatch ^/Dalai(.*) /home/Dalai/public_html/$1


Доорх мөрийг нэмсэнээр системийн бүх User-н User Directory-г идвэхжүүлж байна.

AliasMatch ^/userdir/([^/]+)/(.*) /home/$1/public_html/$2


User Directory-н тохиргоо


AllowOverride All ← .htaccess ашиглах боломжтой
Options IncludesNoExec ExecCGI FollowSymLinks

Order allow,deny
Allow from all


Order deny,allow
Deny from all




Системийн бүх User-т public_html дир үүсгэх script

userdirmake файл үүсгэнэ
vi userdirmake
Доорх script-г файлдаа нэмээд хадгална
#!/bin/bash
for user in `ls /home`
do
id $user > /dev/null 2>&1
if [ $? -eq 0 ] && [ ! -d /home/$user/public_html ]; then
mkdir -p /home/$user/public_html
chown $user. /home/$user/public_html
chmod 711 /home/$user
echo $user
fi
done

script ажиллуулах команд
sh userdirmake

Шинэ User нэмэхэд User Directory хамт үүсэхээр тохируулахдаа дараах командыг ашиглана
mkdir /etc/skel/public_html


За энэ хүртэл амжилттай явсан бол өөрийн үүсгэсэн дир-тоо html болон php файл үүсгээд туршаад
үзээрэй.

http://домайн нэр/~dalai/ ← dalai буюу шинээр үүсгэсэн username

Continue Reading...

11/04/2010

BIND Security-н талаар цухас

BIND-н хамгаалалт аюулгүй ажиллагааны талаар бол А,Б дайны л юм мэдэх юм. Тун нарийн ширийн зүйлийг бол мэдэхгүй. Гэхдээ өөрийн мэддэг гэхэд жаахан ахадмаар юм , гадарладаг гэвэл үнэнд нийцэх тул хэдэн гадарладаг зүйлсийн талаар жаахан зүйл бичье.
BIND буюу DNS серверийн тохиргоог хийхдээ дараах зүйлсийг анхаарвал илүүдэхгүй гэж бодол оо үүнд :
1. Тохиргооын файл болон Zone файлуудын permission
2. Access Control
3. Version
4. Zone file update notification

Яг оновчтой орчуулаад тайлбарлаж чадахгүй болохоор шууд л англи утгаар нь дөхүүлээд биччихлээ. Гэхдээ BIND-н тохиргоо хийж байгаа хүн бол хараад шууд ойлгоно гэж бодож байна хэхэ. Дашрамд асуухад ойлгоод байгаа хэрнээ олигтой тайлбарлаж чадахгүй байгаа нь яг аль тал нь хөгжөөгүй гэсэн үг вэ? Ерөнхий мэдлэг муу юм аа гэж өөртөө дүгнэлт өгөөд байгаа.

За асуудалдаа эргээд оръё.
1- р асуудал нь Файл permission-г дараах байдлаар тохируулвал зүгээр. Гол санаа нь хэн дуртай нь тохиргооны файл өөрчлөх эрхгүй мөн файлыг агуулгыг харах боломжтой ч өөрчлөөд байхгүй шаардлагагүй гэх мэт

named directory-н chown-г нь named:named
chmod нь 750
Zone файлуудынpermission-г 440,chown-г нь named:named-р тохируулж өгөөрэй.

2- р асуудал нь Access Control хандалтуудыг зохицуулах буюу хандалтуудыг IP хаягаар нь зааж оноож өгөх явал юм. Энэ тохиргоог хийхдээ тохиргооны файлд acl гэсэн түлхүүр үг ашиглан тохируулдаг бичих аргыг нь гүүгл-с хайвал ойлгоход хялбар жишээ олдоно гэж бодож байна. Мөн allow-transfer хэсэгт тодорхойлох боломжтой.

3- р асуудал нь DNS серверийнхээ Version-г бусдад мэдэгдэвэл халдлага хийхэд бас хялбар шуулж өгдөг гэнэ шүү. Яаж ч халддаг юм бүү мэд гэхдээ хялбар болгохуйн үүднээс тохиргооны файлдаа Version оо харагдуулахгүй байхаар тохируулах хэрэгтэй юм гэж. Доорх байдлаар

Options {
Directory “dns server conf dir bna”
Allow-transfer{
//tohiruulah
}
Version “”; // Version бусдад харуулахгүй буюу хоосон утга оноож байна
}

4- р асуудал нь Zone file update notification
Zone файлуудыг үүсгэх үед SOA гэсэн хэсэгт SERIAL тодорхойлж өгдөг, тодорхойлж өгсөн сериал-р Secondary DNS сервер нь Primary DNS серверт өөрчлөлт орсон эсэхийг шалгадаг. Тийм учираас Zone файлыг зассан дохиолдол SERIAL-г мөн дахин тодорхойлж өгөх шаардлагатай. Энэ хүү өөрчлөлтйиг шалгаж байх үед хугацааны хувьд хоцролт үүсдэг гэнэ. Энэ хооронд өнөөх хакерууд маань ажиллагаагаа явуулах боломжтой болдог учираас Zone файлд өөрчлөлт орсон дохиолдолд шууд Secondary серверт мэдээллэх зорилгоор notify гэсэн нэмэлт тохиргоог тодорхойлж өгдөг юм байна

Тодорхойлохдоо
Notify yes;

За дээрх 4-н тохиргоог хийвэл серверийнхээ аюулгүй ажиллагааг бага ч болов дээшлүүлсэнд тооцож болох бололтой юмдаг аа. 3,4-р тохиргоог хийгээгүй үед хэрхэн халдахыг нь үнэндээ мэдэхгүй юм мэддэг хүн байвал зааж өгөөрэй. Өөрийнхөө хийсэн тохиргоог шалгах гэсэн юм хэхэ. За бүгдэд нь амжилт буруу зөрүү юм бичсэн бол залруулж өгөөрэй гэж түмэнтээ хүсье.
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template