10/10/2011

Android:XmlPullParser & Dialog


Блогтоо XmlPullParser & Dialog ашигласан жижигхэн жишээ оруулж байна. Та бүхэн санаа оноо авна биз дээ.


Тайлбар :

XmlPullParser функцыг ашигласнаар хавтсанд байрлах бүх XML файлуудыг уншиж файл тус бүрээр тэдгээрийн утгыг хялбараар ашиглаж болдог.



Тайлбар :

Энэ удаагынхаа жишээ нь Dialog ашиглах бүртээ тодорхойлох бус Dialog функыг нэг тодорхойлон хэд хэдэн удаа Dialog-н утга болон гарчигийн дахин тодорхойлж болохуйц жишээ болно.


assets хавтсанд dialog.xml файлыг үүсгэнэ.



XmlPullParser and Dialog
XmlPullParser and Dialog ашигласан жишээ


Жишээ код :

//Dialog Flg
public static final int DIALOG_FLG = 0;
//Dialog Title
public static final String STR_TITLE = "TITLE";
//Dialog Message
public static final String STR_MESSAGE = "MESSAGE";
// Tag-n ner
String STR_TAG = "";
// Value
String STR_VALUE = "";
//
Bundle data = new Bundle();
@Override
public void onCreate(Bundle savedInstanceState) {
try{
super.onCreate(savedInstanceState);
setContentView(R.layout.main);
//XmlPullParser
XmlPullParser parser = Xml.newPullParser();
// assets Folder dahi xml file-diig unshih
AssetManager asset = getResources().getAssets();
InputStream is = null;
//dialog.xml file neeh
is = asset.open("dialog.xml");
InputStreamReader isr = new InputStreamReader(is);
parser.setInput(isr);

for (int type = parser.getEventType(); type != XmlPullParser.END_DOCUMENT;
type = parser.next()) {
switch(type) {
case XmlPullParser.START_TAG: // start tag
STR_TAG = parser.getName();
break;
case XmlPullParser.TEXT: // tag-n utga
STR_VALUE = parser.getText();
// utga bga esehiig shalgah
if(STR_VALUE.trim().length() != 0) {
// title tag-d bichigdsen utgiig data huvisagchid olgoh
if(STR_TAG.equals("title")) {
data.putString(STR_TITLE, STR_VALUE);
} else if(STR_TAG.equals("msg")) {
//msg tag-d bichigdsen utgiig data huvisagchid olgoh
data.putString(STR_MESSAGE, STR_VALUE);
}
}
break;
case XmlPullParser.END_TAG: // end tag
break;
}
}
//Dialog haruulah
showDialog(DIALOG_FLG, data);
}catch(Exception err){
Log.e("ERROR",err.getMessage());
}
}


@Override
protected Dialog onCreateDialog(int id){
return null;
}

@Override
protected Dialog onCreateDialog(int id, Bundle data){
Dialog dialog = null;
switch(id){
case DIALOG_FLG:
String title = data.getString(STR_TITLE);
String mes = data.getString(STR_MESSAGE);
dialog = new AlertDialog.Builder(this)
.setTitle(title)
.setMessage(mes)
.setPositiveButton("OK", null)
.create();
break;
}

return dialog;
}

@Override
protected void onPrepareDialog(int id,Dialog dialog,Bundle data){
switch(id){
case DIALOG_FLG:
String mes = data.getString(STR_MESSAGE);
AlertDialog ad = (AlertDialog)dialog;
ad.setMessage(mes);
break;
}
}

Continue Reading...

9/06/2011

httpd: apr_sockaddr_info_get() failed for ...


httpd: apr_sockaddr_info_get() failed for xxxx.xxxx
Could not reliably determine the server's fully qualified domain name,

Дээрх алдаа вэб сервер ээ Start,Restart хийх үед гарвал дараах тохиргоонуудыг дахин нэг шалгаарай.

/etc/hosts-н тохиргоо
/etc/sysconfig/network-н тохиргоо
Тохиргоог өөрчлөх
service network restart
/etc/httpd/conf/httpd.conf файлд ServerName-г тохируулсан эсэх

Continue Reading...

8/05/2011

VMware ESXi 4.1 : Tech Support Mode Disabled

Хэн нэгэнд нь ESXi 4.1 дээр Console ашиглах шаардлага гарч магад гээд энэ бичлэгийг оруулж байна.

ESXi 4.1-н default тохиргоотой үед Console ашиглах боломжгүй ба доорх текстийг дэлгэцэнд харуулах болно.

Tech Support Mode has been disabled by the administrator.

** Console-руу шилжихдээ Alt+F1
** Үндсэн дэлгэцрүү шилжихдээ Alt+F2

Enable болгохын тулд дараах видеоны дагуу серверийнхээ тохиргоог өөрчлөөрэй.

Console-г идвэхтэй болгосоноор заавал VMware vCenter Server ашиглалгүйгээр серверийн тохиргоогоо өөрчлөх боломжтой.
Жишээ нь : SSH идвэхтэй болгох г.м
Continue Reading...

7/29/2011

VMware ESXi : Backup Guest OS


Блогийнхоо зочидод энэ өдрийн мэнд хүргье. VMware ESXi дээр 4 ҮС систем суулгаад ашиглаж байгаа юм. Тэгээд суулгасан ҮС-дээ Backup хийх гэсэн жаахан асуудал гараад та бүхнээс асуух гэсэн юм.

Зорилго нь: Автомаар USB HDD-д Backup хийх.

Эхлээд өөрийнхөө байдалыг жаахан тайлбарлая. Backup хийх талаар судлахад ерөнхийдөө дараах 4н төрлийн арга байх шиг байгаан.

1. vCenter Converter ашиглах
2. Data Browser ашиглах
3. Remote CLI ашиглах
4. SSH ашиглах

Дээрх 4н аргыг ашиглаад Backup хийж болох боловч эхний 2 нь хэтэрхий удаан тэгээд автомаар Backup хийж болохгүй. Сүүлийн аргыг ашиглах нь боломжийн боловч доорх асуудлууд үүсээд байгаан.

1. Суулгасан ҮС ажиллаж байх үед *.vmdk файлруу хандаж болохгүй
2. 1-р асуудлыг snapshot ашиглаад шийдэж болох боловч ESXi ямар нэгэн USB Device танихгүй байгаа учир USB HDD-д Backup хийх боломжгүй болчоод байна.


Файл сервер үүсгээд сүлжээгээр Backup хийж байгаа боловч Backup хийх өгөгдлийн хэмжээ их учир жаахан тиймэрхүү болоод байгаа юм.

Та бүхэн ESXi-д суулгасан ҮС-ээ хэрхэн Backup хийж байгаа талаараа зөвлөгөө өгч туслана уу?

Мөн ESXi-д ямар нэгэн USB Device таниулах талаар санал байвал сэтгэгдэл үлдээнэ үү.
Continue Reading...

6/28/2011

Android Intent ашиглах талаар

Бас нэг жижигхэн тэмдэглэл оруулчихъя.
Android Intent-г ашиглаад утга дамжлуулахдаа дараах байдлаар дамжуулна.

Intent i = new Intent(this, NextForm.class);
i.putExtra("Value1", "NextForm ");
i.putExtra("Value2", 100);
//NextForm файлдаа
Intent intent = this.getIntent();
String strValue1 = intent.getStringExtra("Value1");
int intValue2 = intent.getIntExtra("Value2",0);

Active хийсэн цонхныхоо буцах утгыг нь авахдаа
дараах байдлаар авч болно.

//Activity хийхдээ дарааф функцыг ашиглана
startActivityForResult(intent,REQUEST_CODE)
//
@Override
protected void onActivityResult(int requestCode, int resultCode, Intent data) {
if (resultCode == RESULT_OK && requestCode == REQUEST_CODE) {
//RESULT_CANCELED
}
}
//finish хийхдээ
setResult(RESULT_OK, data);
finish();
//мөн түүнчлэн
setResult(RESULT_CANCELED, data);
finish();


Android анхлан судалж байгаа хүмүүст энэ тэмдэглэл милээн хэрэг болох болов уу гэж бодлоо. Дараа нь TabHost-н талаар жаахан зүйл бичнэ ээ. Жижиг зүйлээс болоод ажиллахаа байчихдаг сонин контрол байгаан. Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй мэдэх зүйл байвал хариулахад хэзээд бэлэн.
Continue Reading...

6/22/2011

Android DatePicker & Date class


Ойрд блогтоо бичлэг нэмсэнгүй. Өнөөдөр ганц бичлэг нэмчихье. Сүртэй биш ч гэлээ бас мэдэж байхад гэмгүй зүйл гэж бодлоо.
DatePicker-н утгыг оноож өгөхдөө updateDate гишүүн функцыг нь ашиглана. Дараах байдлаар

DatePicker .updateDate(yyyy,MM,dd);

Жишээлбэл дараах огноогоор DatePicker-н утгыг өөрчлөх болсон гэж үзвэл.

String temp_date = "2011-12-13";
SimpleDateFormat curFormater = new SimpleDateFormat("yyyy-MM-dd");
Date date = curFormater.parse(temp_date);
int year = date.getYear();
int month = date.getMonth();
int day = date.getDay();
DatePicker .updateDate(year,month,day);

Дээрх кодыг ажилуулбал алдаа заах бөгөөд учир нь
Date классын

getYear функцын утга нь : year-1900
getMonth функцын утга нь : 0-11
getDay функцын утга нь : 1-7 буюу Даваа-Ням хүртлэх утга буцаадаг болно

Жава дээр байнга юм хийдэг хүмүүст бол асуудалгүй боловч тэрхэн зуур андуураад биччих магадлал ихээхэн өндөр золиг байна лээ.
getDay функцын оронд getDate функыг ашиглаарай. getYear функцын утган дээр 1900 нэмээд бичвэл дээрх жишээ асуудалгүй ажиллах болно.

Continue Reading...

5/29/2011

The Circus Live

Блогынхоо зочидод бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Би гэдэг хүн дуу дуулахдаа маруухан ч дуу сонсох дуртай нэгэн болоод энэ удаагынхаа бичлэгээр Take That хамтлагийн 2009 онд зохион байгуулагдсан “The Circus Live” аялан тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Час улаан шүтэн бишрэгч энэ тэр нь биш ч зарим дуунуудад нь дуртай болохоор тоглолтынх нь бичлэгийг олж үзэв ээ. Дээхэн үеийн бичлэгч гэсэн хэн нэгэнд сонирхолтой байх болов уу.
“The Circus Live” аялан тоглолт нь 2009/6/5-2009/7/5 хүртлэх бүтэн сарын турш 4 орны 7 хотод нийт 20 удаа тоглогдсон бөгөөд 1сая гаруй үзэгч үзсэн тоглолт юм. Энэ хүү бичлэг нь аялан тоглолтын хаалтын хэсэг болох Лондон хотын “Wembley” цэнгэлдэхэд болсон тоглолтынх болно. Take That хамтлагын аялан тоглолт болон шинэ гарсан цомгуудынх нь талаарх мэдээлэлийг тус хамтлагийн http://www.takethat.com/ сайтнаас уншаарай.
Татах 1-р хэсэг
Татах 2-р хэсэг
Татах 3-р хэсэг
Татах 4-р хэсэг
Татах 5-р хэсэг
Татах 6-р хэсэг

Continue Reading...

5/24/2011

YES ...

Ажил цагтаа амьжихгүй тэвдэж байхад аминд орсон доорх командад өнөөдөр бүр хайр зарламаар санагдчихлаа.
NKF гээд тэмдэгтийн кодчилолыг хөрвүүлдэг команд юм. Хэн нэгэнд хэрэг болж магад.
Команд бичих аргачилал

$ nkf [Тохиргоо] хөрвүүлэх файл > хөрвүүлсэн файл

[Тохиргоо]

-j      : JIS code (ISO-2022-JP)
-e : EUC code
-s : Shift-JIScode
-w : UTF-8 code
-Lu : unix -> (LF)
-Lw : windows -> (CRLF)
-Lm : macintosh -> (CR)
-g(--guess) : кодыг шалгах
--overwrite : overwrite
--version : version шалагх

Жишээ :

1. Тэмдэгийн кодыг шалгах
$ nkf -g example.txt
2. UTF-8-рүү хөрвүүлэх
$ nkf -w --overwrite example.sql г.м

Continue Reading...

5/09/2011

VMware vSphere Hypervisor:PF Exception 14 in world 9154



VMware ESXi 4.1-г суулгасан чинь дэлгэцэн дээрх алдаа заагаад болдоггүй ээ.
Тэгсэн дараах тохиргоог өөрчлөөд суулгасан чинь зүгээр суучихлаа.

BIOS тохиргоо хэсгээс
・[Advanced] - [Advanced Processor Options]
 Enhanced Idle Power State :  Enabled ⇒ Disabled

Continue Reading...

4/28/2011

FUJITSU PRIMERGY -> CENTOS 5.6

FUJITSU PRIMERGY(RAID1) серверт CENTOS суулгачих гэсэн чинь чаддаггүй ээ.

Дараах алдаа заагаад.
Error Loading Operating System

BIOS-н тохиргооноос RAID disable хийж байгаад суулгасан ч ямар ч алдаагүй суучихаад restart хийсэний дараагаар арай өөр алдаа заагаад байхын. FUJITSU -н өөрийнх нь Server view suite-г нь ашиглаад суулгах гэхээр үйлдлийн систем сонгох хэсэгт нь CENTOS гэсэн сонголт байдаггүй RED HAT гэж сонгоод суулгахаар СД нь биш байна аа гээд явдаггүй ээ. Мэддэг хүн байвал хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгөөч. Гэртээ нэг сервер тавьчихъя гэсэн чинь үйлдлийн системээ суулгаж чаддаггүй ээ гэж.
FUJITSU рүү и-мэйл бичсэн чинь тус болох хариу ирүүлэхгүй юм. Хариулахаасаа залхуурсан уу надтайгаа адилхан нэг нь таарсан уу бүү мэд хэхэ. Мөн гүүгл ахаас асууж заасан замаар нь яваад тусыг эс олсон болно....
Ямартай ч блогын маань зочид суулгах санаа оноо хэлж өгнө гэж найдаж байна.

Continue Reading...

4/21/2011

Adapter & ListView & ExpandalbeListView

Сонирхосон хэн нэг нь үзээрэй гэж...



Continue Reading...

3/21/2011

...-ны FB-р зочлоорой

Ийм гарчиг хаа сайгүй л явдаг болж дээ гэж. Уул нь тэр систем нь хайлт хийх бүрэн боломжтой, тэр модуль маш сайн ажилдаг шд. Иймэрхүү гарчиг сайт, блог дээрээ байршуулсан хүмүүс FB-г сурталчилсан гэж мөнгө авмаар юм аа хэхэ. Бид нар чинь гүүгл-н сурталчилгаа байршуулаад мөнгө авдаг биз дээ. Яаг тэрэн шиг.....
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template