1/30/2011

Allowed memory size of 8388608 bytes exhausted...

PHP-тээ холбоо хамааралтай package суулгах үед дээрх алдаа гарвал дараах байдлаар засаарай.

1. php.ini файлыг нээж memory_limit зааж өгсөн утгыг
өөрчлөх.
анхны утга нь 8М байдаг бөгөөд 16М,64М болгон өөрчлөөрэй.

Дээрх тохиргоог хийгээд алдаа засагдахгүй бол дараах алхамыг хийгээрэй.

2. /usr/share/pear/ дир-т байрлах pearcmd.php файлыг нээж
дараах мөрийг нэмээрэй.
ini_set('memory_limit', '16M')

1 болон 2 дахь тохиргоог өөрчилвөл дээрх алдаа засагдах болно. Засагдахгүй дохиолдол байвал коммент үлдээгээрэй. Мөн тохиргоогоо өөрчлөөд серверээ restart хийхээ мартуузай.
Continue Reading...

1/21/2011

Crontab ажиллахгүй үед шалгавал зохих зүйлс

1. Crond төлөвийг шалгах
2. Crontab-д нэмсэн файлын permission-г шалгах
3. Cron log файлыг шалгах
Юуны өмнө дээрх 3-н зүйлийг шалгах нь зүйтэй болов уу гэж бодлоо.
Crond төлөвийг шалгах даа доорх командыг бичиж шалгана.

Service crond status
Бас Run level-г нь шалгах нь зүйтэй байх шалгахдаа
Chkconfig --list crond командыг ашиглаарай (Run level 2-5 On байвал асуудалгүй.)

Crontab-д нэмсэн файлын permission-г шалгаж бүх хэрэглэгчид уг файлыг ажиллуулж болохоор тохируулах.

chmod a+x yourfile (everyone execute permission on yourfile )

Cron log файлыг шалгах
Уг файл нь /var/log/ дир-т байрлах бөгөөд дараах командыг бичвэл файлыг агуулгыг харж болно.

vi /var/log/cron

дээрх файлд ямар нэгэн алдааны мэдээлэл бичигдэгүй байсан ч ажиллахгүй дохиолдол бий. Тухайн файлд Crontab-д нэмсэн файлын агуулга буюу бичлэгийн алдаатай дохиолдолд тухайн алдааны мэдээлэлийг бичдэггүй болно. Уг алдааны мэдээлэлийг шалгахдаа Crontab-д команд нэмэхдээ дараах байдлаар нэмээрэй.

Команд >>/var/log/analog.log 2>>/var/log/analog-err.log
Жишээлбэл:
*/1 * * * * php /var/www/htdocs/example.php >>/var/log/analog.log 2>>/var/log/analog-err.log

Дээрх команд нь example.php файлыг 1 минут дутамд сервер дээр автоматаар execute хийгдэхээр нэмэгдсэн байна.

example.php-д бичигдсэн код алдаатай үед /var/log/analog-err.log файлд тухайн алдааны мэдээлэл бичигдэх тул та тэр дагуу өөрийн кодыг шалгаж үзээрэй.

Блогийн маань нийт зочидод тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Continue Reading...

1/18/2011

Year 2038 problem

Энэ асуудалын талаар мэддэггүй хүмүүс байгаа байх гэж бодоод жаахан зүйл бичье гэж бодлоо.
PHP дээр огноо дүрслэхдээ UNIX timestamp ашигладаг функц ашиглавал дүрслэж болох огноо-н MAXIMUM утга нь 32бит-н компьютер дээр 2-н 31 зэрэг байдаг. Үүнийг UNIX timestamp ашиглан огноод шилжүүлвэл

2038-01-19 12:14:07 болно

дээрх хязгаараас давсан буюу их утгыг хөрвүүлэхдээ дараах огноог дүрслэдэг

1901-12-14 05:45:52

Та бүхэн дараах кодыг ажиллуулж туршиж үзээрэй

$maximum_value = pow(2, 31) - 1;
echo date('Y-m-d H:i:s', $maximum_value) . "\n";

$maximum_overflow = $maximum_value + 1;
echo date('Y-m-d H:i:s', $maximum_overflow) . "\n";
?>


Урт хугацаагаар ашиглах систем хөгжүүлэхдээ UNIX timestamp ашиглан огноо дүрсэлдэг функц анхнаасаа ашиглахгүй байсан дээр болов уу гэж бодож байна. Жишээлбэл : PEAR-н Calc класс-г ашиглаж болно.
Continue Reading...

12/10/2010

Д.Цоодол "Чамдаа би өртэй"

Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хормоор нойрыг чинь үрсэн хүн
Хонгорхон хүүгээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн
Надаас өөр байхгүй ээ
Найз минь чамдаа би өртэй

Хувцасны моодноос амтай юм шиг хоцроож
Худалдааны газар жамтай юм шиг зогсоож
Халуун зүрх ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хаанаас надад өөр байх вэ?
Хань минь, чамдаа би өртэй

Энэ ертөнцийн эрчүүл цөмөөрөө байхад
Эдлэн минь юм шиг чамайгаа мэдсэн хүн,
Бүсгүй танхил мөрийг чинь холготол
Бүтэн айлын заяаг чамдаа ачсан хүн
Хорвоод би л байна
Хонгор минь, чамдаа би өртэй

Сувд торгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа чимлээ
Жаргаана даа чамайгаа, жаргаана гэж санасаар явтал
Жаалхан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрлийг чинь мартсангүй ээ, жаргааж л амжихгүй явна
Энхрийхэн минь, чамдаа би өртэй

Бараантай бүгээнтэй амьдралд хөлөө олох гэж
Бажигдсаар явтал нэг л мэдэхнээ өтөлчихжээ
Байдаг ганц амьдралаа миний төлөө элээсэн
Багын чамаасаа би дэндүү их юм авчихжээ
Хөгшин нь бүр эхнээсээ дахиад нэг амьдрах ч болоосой
Хөөрхий минь, чамдаа би өртэй

Д.Цоодол
Continue Reading...

11/17/2010

jQuery UI DATEPICKER-MNG Ver 0.1


THEME 1


THEME 2

THEME 3


Хэн нэг нь хийчихсэн байх л даа гэхдээ өөрийн хийсэн зүйлээ өөрийн блогтоо нэмчихье гэж бодлоо хэрэгтэй нэг нь ашиглана биз дээ.
Continue Reading...

11/16/2010

PHP SHORT TAG Мартагдсан байлаа гэж

Доорх тохиргоог мартаад би гэж хүн милээн цаг алдсан. Мартсан нэг нь санаад аваарай.


SHORT TAG ашиглах бол
php.ini --->short_opentag=On
Ашиглахгүй бол
php.ini --->short_opentag=Off

short_opentag=Off үед SHORT TAG тагууд ажиллахгүй буюу сервер дээр компайл хийгдэж чадхгүй Under Construction гэсэн алдаа заах байх.

Үндсэн хуудсандаа ашиглаагүй дараа дараагийн хуудсандаа ашигласан бол кодыг чинь бараг тэр чигээр нь харуулаад л тавьчих байх шүү.
Continue Reading...

11/10/2010

Make Apache User Directory

Apache сервер дээр хэрхэн User Directory үүсгэх талаар нэг бичлэг нэмье. Нэмэхдээ Apache серверийн тохиргооны файлд дараах өөрчлөлтийг хийнэ.

1.
UserDir disable → default тохиргоо нь
#UserDir disable → тухайн мөрийг идвэхгүй болгоно
2.
#UserDir public_html → default тохиргоо нь
UserDir public_html → тухайн мөрийг идвэхжүүлнэ

Дараах мөр нь Dalai User-ийн User Directory-г идвэхжүүлж байна.

AliasMatch ^/Dalai(.*) /home/Dalai/public_html/$1


Доорх мөрийг нэмсэнээр системийн бүх User-н User Directory-г идвэхжүүлж байна.

AliasMatch ^/userdir/([^/]+)/(.*) /home/$1/public_html/$2


User Directory-н тохиргоо


AllowOverride All ← .htaccess ашиглах боломжтой
Options IncludesNoExec ExecCGI FollowSymLinks

Order allow,deny
Allow from all


Order deny,allow
Deny from all




Системийн бүх User-т public_html дир үүсгэх script

userdirmake файл үүсгэнэ
vi userdirmake
Доорх script-г файлдаа нэмээд хадгална
#!/bin/bash
for user in `ls /home`
do
id $user > /dev/null 2>&1
if [ $? -eq 0 ] && [ ! -d /home/$user/public_html ]; then
mkdir -p /home/$user/public_html
chown $user. /home/$user/public_html
chmod 711 /home/$user
echo $user
fi
done

script ажиллуулах команд
sh userdirmake

Шинэ User нэмэхэд User Directory хамт үүсэхээр тохируулахдаа дараах командыг ашиглана
mkdir /etc/skel/public_html


За энэ хүртэл амжилттай явсан бол өөрийн үүсгэсэн дир-тоо html болон php файл үүсгээд туршаад
үзээрэй.

http://домайн нэр/~dalai/ ← dalai буюу шинээр үүсгэсэн username

Continue Reading...

11/04/2010

BIND Security-н талаар цухас

BIND-н хамгаалалт аюулгүй ажиллагааны талаар бол А,Б дайны л юм мэдэх юм. Тун нарийн ширийн зүйлийг бол мэдэхгүй. Гэхдээ өөрийн мэддэг гэхэд жаахан ахадмаар юм , гадарладаг гэвэл үнэнд нийцэх тул хэдэн гадарладаг зүйлсийн талаар жаахан зүйл бичье.
BIND буюу DNS серверийн тохиргоог хийхдээ дараах зүйлсийг анхаарвал илүүдэхгүй гэж бодол оо үүнд :
1. Тохиргооын файл болон Zone файлуудын permission
2. Access Control
3. Version
4. Zone file update notification

Яг оновчтой орчуулаад тайлбарлаж чадахгүй болохоор шууд л англи утгаар нь дөхүүлээд биччихлээ. Гэхдээ BIND-н тохиргоо хийж байгаа хүн бол хараад шууд ойлгоно гэж бодож байна хэхэ. Дашрамд асуухад ойлгоод байгаа хэрнээ олигтой тайлбарлаж чадахгүй байгаа нь яг аль тал нь хөгжөөгүй гэсэн үг вэ? Ерөнхий мэдлэг муу юм аа гэж өөртөө дүгнэлт өгөөд байгаа.

За асуудалдаа эргээд оръё.
1- р асуудал нь Файл permission-г дараах байдлаар тохируулвал зүгээр. Гол санаа нь хэн дуртай нь тохиргооны файл өөрчлөх эрхгүй мөн файлыг агуулгыг харах боломжтой ч өөрчлөөд байхгүй шаардлагагүй гэх мэт

named directory-н chown-г нь named:named
chmod нь 750
Zone файлуудынpermission-г 440,chown-г нь named:named-р тохируулж өгөөрэй.

2- р асуудал нь Access Control хандалтуудыг зохицуулах буюу хандалтуудыг IP хаягаар нь зааж оноож өгөх явал юм. Энэ тохиргоог хийхдээ тохиргооны файлд acl гэсэн түлхүүр үг ашиглан тохируулдаг бичих аргыг нь гүүгл-с хайвал ойлгоход хялбар жишээ олдоно гэж бодож байна. Мөн allow-transfer хэсэгт тодорхойлох боломжтой.

3- р асуудал нь DNS серверийнхээ Version-г бусдад мэдэгдэвэл халдлага хийхэд бас хялбар шуулж өгдөг гэнэ шүү. Яаж ч халддаг юм бүү мэд гэхдээ хялбар болгохуйн үүднээс тохиргооны файлдаа Version оо харагдуулахгүй байхаар тохируулах хэрэгтэй юм гэж. Доорх байдлаар

Options {
Directory “dns server conf dir bna”
Allow-transfer{
//tohiruulah
}
Version “”; // Version бусдад харуулахгүй буюу хоосон утга оноож байна
}

4- р асуудал нь Zone file update notification
Zone файлуудыг үүсгэх үед SOA гэсэн хэсэгт SERIAL тодорхойлж өгдөг, тодорхойлж өгсөн сериал-р Secondary DNS сервер нь Primary DNS серверт өөрчлөлт орсон эсэхийг шалгадаг. Тийм учираас Zone файлыг зассан дохиолдол SERIAL-г мөн дахин тодорхойлж өгөх шаардлагатай. Энэ хүү өөрчлөлтйиг шалгаж байх үед хугацааны хувьд хоцролт үүсдэг гэнэ. Энэ хооронд өнөөх хакерууд маань ажиллагаагаа явуулах боломжтой болдог учираас Zone файлд өөрчлөлт орсон дохиолдолд шууд Secondary серверт мэдээллэх зорилгоор notify гэсэн нэмэлт тохиргоог тодорхойлж өгдөг юм байна

Тодорхойлохдоо
Notify yes;

За дээрх 4-н тохиргоог хийвэл серверийнхээ аюулгүй ажиллагааг бага ч болов дээшлүүлсэнд тооцож болох бололтой юмдаг аа. 3,4-р тохиргоог хийгээгүй үед хэрхэн халдахыг нь үнэндээ мэдэхгүй юм мэддэг хүн байвал зааж өгөөрэй. Өөрийнхөө хийсэн тохиргоог шалгах гэсэн юм хэхэ. За бүгдэд нь амжилт буруу зөрүү юм бичсэн бол залруулж өгөөрэй гэж түмэнтээ хүсье.
Continue Reading...

10/28/2010

Rsyslog системийн талаар


rsyslog систем нь серверийн лог файлуудыг нэгтгэн DB-т бүртгэх боломжтой систем юм. Мөн rsyslog систем суусан сервер биш локаль сүлжээндэх хэд хэдэн серверийн алдааны мэдээлэлийг нэгтгэх боломжтой. Жишээлбэл Вэб сервер, и-майл серверээ тус тусад нь сервер үүсгээд байршуулсан дохиолдолд тухайн 2 сервер дээрх алдааны мэдээлэлийг нэг дор төвлрүүлэх, төвлөрүүлэж чадсанаар серверийг хянахад бага ч гэсэн хялбаршуулж байгаа юм. Уг алдааны мэдээлэлийг DB-т байршуулсанаар тухайн DB-г хяндаг вэб арр бичвэл серверүүдийн алдааны мэдээлэлийг онлайнаар хянаж, шаардлагатай үед хэрэгцээт мэдээлэлээр хангах боломж бүрдэх давуу талтай.
Блогийн маань зочид хэрэгтэй бол туршиж үзээд ямар нэгэн асуудал гарвал сэтгэгдэл үлдээгээрэй.
Одоогоор CentOS 5.5 дээр суулгаад ашиглаж байгаа болно.
Continue Reading...

10/12/2010

squidGuard-н талаар цухас

Бас нэг үнэгүй п.х талаар жаахан тайлбар бичье. Зөвхөн өөрийнхөө л бодлыг шүү. squidGuard п.х нь серверийн ажиллагааны зохион байгуулалтыг дээшлүүлэх, вэб бичиж байгаа хүмүүст зарим нэг функцүүдийг хялбар аргаар буюу богино хугацаанд шийдэх боломжийг олгодог. Жишээлбэл :
1. Black List үүсгэх(уг п.х-н өөрийн Black List-г ашиглах)
2. Вэб хуудсанд хандах хязгаарлалтыг тохируулах(цаг, IP гэх мэт) г.м
Уг п.х-н дээрх 2 боломжийг харвал Black List-г үүсгэж тохируулаж өгсөнөөр серверийн аюулгүй найдвартай ажиллагаа тал дээр, Вэб хуудсанд хандах хязгаарлалтыг тохируулаж өгсөнөөр тухайн вэб-г хөгжүүлэж байгаа хөгжүүлэгчидэд squidGuard-н тохиргооны файлыг өөрчлөж чадахуйц нэг функц бичвэл уг функыг орлуулах боломжтой юм.
Энэ тайлбар зөвхөн санаа төдий зүйл тул сонирхосон хүмүүс нь интернетээс хайгаад суулгаж үзнэ биз дээ. Өшөө нэмэлт боломжүүд байгаа тул та бүхэн судлаж үзээрэй. Суулгаад ямар нэгэн асуудал гарвал коммент үлдээгээрэй. Дахин дахин хэлэхэд дажгүй систем шүү найзуудаа.
Continue Reading...

10/07/2010

TUTOS


Энэ их дажгүй систем байна лэ. хэрэг болох хүмүүс нь ашиглаж үзнэ биз. Гол нь олон хэл дээр ашиглаж болдог юм билээ гэхдээ мэдээж МОНГОЛ хэл маань байхгүй :-(. TUTOS гэж ер нь юу юм бэ гэвэл байна шд. Доорх боломжуудыг агуулсан пх юм гэж
* a calendar for users and groups (incl. screenshot)
* Groups / Teams
* address manager for people, companies and departments (incl. screenshot)
* bug tracking system (incl. screenshot)
* product/project repository (incl. screenshot)
o with task management (incl. screenshot)
o with document management (incl. screenshot)
o with installation management (incl. screenshot)
o support of different roles (manager,developer,customer etc.)
o support of relations to other projects (base product, subproject etc.)
* mailboxes (imap/pop)
* timetracking on projects, installations and bugs
* Invoices / Expenses
* Inventory. Know your stuff
* Watchlists. Stay informed on changes on projects/bugs etc via email.
* Reminder. Let TUTOS remind you about important things
* Testsupport. Define Tests and manage the testprocess
* Scrum. Define a Productbacklog and burn it down in Sprints
* support for teams that are distributed over different timezones
* color themes / layout
* fine grained permission handling
* change history. Every Modification is stored with user and changed values
* customizeable (i.e. additional) database fields / modified text / extended slections

Мөн дараах хэлүүдийг дэмжин ажиллана.
# English (us,british)
# German
# Italian
# Spanish (castellano,nicaruga and mexican)
# French
# Traditional Chinese
# Simplified Chinese
# Korean (parts only)
# Russian
# Brazilian Portuguese
# Dutch
# Polish
# Greek
# Swedish
# Czech
# Hungarian
# Catalan
# Japanese

Энд дараад татаад аваарай
Суулгаж үзээд сэтгэгдэлээ үлдээнэ гэж найдаж байна.
Continue Reading...

10/04/2010

Beginners Adobe Flex Builder Essential

Ойрд блогтоо бусдын хийсэн видео хичээл нэмсэнгүй үргэлж л бусдын хийсэн юмаар хүүдэгнэж байх юм даа гэж. Энэ хичээл нь Adobe Flex судлаж байгаа хүмүүст хэрэг болох болов уу гэж бодож байна.

Видео хичээлийн маань агуулга нь :

Application developers who want to create cross-platform, data-centric applications need the power of Flex. In Flex Essential Training, Adobe Certified Instructor David Gassner starts with the basics of understanding Flex, its projects, and its related programming languages. He explores the intricacies of the development platform and the Flex Builder integrated development environment, then gives in-depth, hands-on tutorials on creating, designing, customizing, and publishing dynamic web and desktop applications in Flex. Exercise files accompany the course.

Topics include:
* Understanding Flex programming languages
* Importing and exporting Flex Builder projects
* Understanding visual controls and containers
* Using Flex Builders Design view
* Creating and using custom components
* Laying out the Photo Album application
* Applying Cascading Style Sheets (CSS) for visual design
* Managing application navigation
* Using the Flex event architecture
* Working with dynamic data from local and remote server sources
* Using data driven visual controls
* Publishing Flex applications on the web

In Flex the Basics, David Gassner delves into advanced Flex development skills, including custom popup windows and programmatic animation; parsing XML with E4X; and integrating Flex applications with ColdFusion, ASP.NET, and PHP. He explores effective ways to use Flash and Flex together, including the exchange of graphical skins, symbols, and components. David also demonstrates how to localize a Flex application. This course is a follow-up to Flex Essential Training, and some experience with ActionScript, Flex Builder, and the Flex Framework is recommended. Example files accompany the course.

Topics include:
* Using the Tree and MenuBar controls
* Integrating with ColdFusion, PHP, and ASP.NET
* Managing an asynchronous state with AsyncToken
* Filtering, sorting, and finding data with ArrayCollection
* Working with Modules

ТАТАХ ЛИНКҮҮД

Татах <<< Линк 1 >>> Download
Татах <<< Линк 2 >>> Download
Татах <<< Линк 3 >>> Download
Татах <<< Линк 4 >>> Download
Татах <<< Линк 5 >> Download
Татах <<< Линк 6 >>> Download
Татах <<< Линк 7 >>> Download
Татах <<< Линк 1 >>> Download
Татах <<< Линк 2 >>> Download
Татах <<< Линк 3 >>> Download
Татах <<< Линк 4 >>> Download
Татах <<< Линк 5 >>> Download
Татах <<< Линк 6 >>> Download
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template