Программ хангамжийн салбарт дэлхийд тэргүүлэгч “Microsoft” корпорацийн “Windows 7” шинэ үйлдлийн системийг долоон хувилбартай байна гэсэн мэдээлэл нэг бус удаа цацагдаж байсан. Харин “Microsoft” энэ мэдээллийг эцэслэж, “Windows 7” үйлдлийн систем зургаан хувилбартай болохыг мэдэгджээ. Гэхдээ тэдгээр зургаан хувилбар бүгд энгийн хэрэглэгчдэд зориулагдсан биш ажээ. Starter, Home Basic, Home Premium, Professional, Enterprise болон Ultimate гэсэн зургаан хувилбар нь бүгд 32-bit болон 64-bit сонголттой байх бөгөөд дор хаяж 34 өөр хэлний сонголттой байх гэнэ.
“Windows 7 Starter” хувилбар нь нөтбүүк зэргийн үзүүлэлт хэт багатай компьютерт тохирох ажээ. Тодруулбал, уг үйлдлийн систем нь нэг дор гурван программыг ачаалах хүчин чадалтай юм. Харин “Windows 7 Home Basic” үйлдлийн системийг голчлон хөгжингүй орнуудад ашиглагддаг үзүүлэлт тааруухан компьютерт суурилуулахад тохиромжтой гэнэ. Starter хувилбараас давуу талтай нь нэг дор ачаалах программын тоо хязгааргүй бөгөөд технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Хойд Америк болон Европын холбооны орнуудад худалдаалагдахгүй юм байна.
“Windows 7” үйлдлийн системийн хамгийн түгээмэл тархах хувилбар нь Home Premium болж байна. Энгийн хэрэглээнд шаардлагатай бүхий л зүйлсийг багтаасан энэ хувилбар нь touchscreen удирдлагатай бөгөөд “HomeGroups” гэх сүлжээний системийг үйлдвэрлэгчдийн зүгээс онцолж байгаа юм. Уламжлал ёсоор Professional хувилбар нь дээрхийн сайжруулсан хэлбэр гэж болно.
Enterprise болон Ultimate хувилбарын тухайд дээрх хувилбаруудаас давуу чанартай бөгөөд энгийн хэрэглээнээс илүүтэйгээр бизнес хэрэглээнд тохирох ажээ. “Microsoft” корпорацийн удирдлага дээрх зургаан хувилбарын үнийг хэрхэн зөв, бодитой тогтоох талаар хараахан шийдээгүй байгаа юм.
Эхийг www.news.mn/-ээс
0 санал,шүүмж:
Post a Comment