4/29/2009

Flex SecurityError: Error #2148 гэж

Хүнд хэлхээс ичмээр шахуу нэг жаахан юм хийсэн юм. Тэгсэн алдаа гараад яаж засахаа мэдэхгүй 1 цаг гаран жаал эргүүтэв. Юу вэ гэхлээр :
Flex navigateToURL командыг ашиглаад HTML хуудас дуудаж байгаа юм. Энэ HTML хуудас нь нэг флаш файл агуулж байгаа бөгөөд энэ хүү флаш файл нь XML файлаас уншилт хийдэг. Компайл хийгээд зүв зүгээр ажиллаад сервер дээр хуулахаар ердөө ажилдаггүй. Ингээд нэг цаг үр дүнгүй ажил дээр суув. Яахаа мэдэхгүй сууж сууж try catch блокыг дуудаж байгаа хэсэгтэй ашиглаад Error мэссежийг нь Alert-д харуултал Error #2148 гэсэн алдааны мессеж үзүүлж байхын ингэж нэг барих барьцтай болж гүүгл ахаас асуув. Гүүгл ах ингэж хариулав. Энэ алдааг нь Flex securityError гэж нэрлээд голдуу XML файлаас уншилт хийх үед гардаг алдаа гэж ойлгов. Гэхдээ яг ямар үед XML файлаас уншихад гардаг алдааг сайтар ойлгосонгүй. Мөн засах аргыг асуув ах хариулж байна. Ингэдэг гэнэ шүү :

1. Прожект файлаа сонгон хулганы баруун товчийг дарж
2. Properties сонгоно
3. Үүсэх цонхноос Choose Flex Compiler сонгож
4. Additional compiler arguments хэсэгт “-use-network=false” нэмнэ

Ингээд дахин компайл хийхэд гайхал алдаа алга болов. Flex-д try catch блок ашилгаж болдогт талархав. Та бүхэнд хэрэг болж магад гээд оруулж байна.

4 санал,шүүмж:

baljka on May 1, 2009 at 6:16 AM said...

Aan nuguu camer-n program deer u te.
Ajillaad l baina u?

... on May 1, 2009 at 7:42 PM said...

Балжка-д Аанхаа тэр файлыг дуудсан чинь алдаа заагаад болдоггүй. Тэхээр нь тусд нь HTML файл болгож байгаад дуудсан алдаа заагаад тэгсэн ингэдэг байсан юм байна лэ Баярласан шүү

Anonymous said...

ax nar goy shvv ystoi heregtei medeelel bnaa

... on March 3, 2010 at 4:58 PM said...

хэрэг болсон бол цаг гарган худалаа үнэн юм бичсэний хэрэг бүтлээ гсн үг

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template