5/12/2009

Flex –д флаш файл тоглуулагчийн хувилбар тохируулах

Юм мэдэхгүй хүн нэг жаахан юм хийх гэж нээрэн инээдтэй юм болж байна аа. Нэг юм хийгээд дуустал флаш файл тоглуулагчийн хуучин хувилбар дээр нь нөгөө гайх л нь нээгдэхгүй юм. Учир нь гэхлээр Flex нь компайл хийх үед нь флаш файл тоглуулагчийн хувилбарыг сонгочихсон байдын байна. Хэрэглэж буй Flex хувилбараас хамаараад автоматаар тохируулчихсан байдаг аж. Жишээ нь Flex 3.0 гэхэд флаш файл тоглуулагчийн 9.0.0 хувилбараас дээш хувилбар суусан вэб хөтөч дээр нээгдэх жишээтэй. Ингэсэн компани дээр үзэх гэсэн хүмүүс IE 6.0 флаш файл тоглуулагч нь 7.0 нөгөөдөх нь болохгүй заавал флаш файл тоглуулагчийн хувилбарыг нь өсгөх шаардлагатай байдаг. Тэгсэн хүн бүр ингэнэ гэж байхгүй. 7.0 ба түүнээс дээш хувилбар дээр үзэж болохоор байх хэрэгтэй гэнэ шүү. Тэгээд засахаар болов. Засахад нэг их том асуудал байхгүй л дээ гэхдээ мэдэхгүй хүнд хэрэг болж магад гээд оруулж байгаан би өөрөө мэдэхгүй гүүгл ахаас асуусан юм. Ах бол үнэн баавартай юм аа май гээд л өөдөөс чулуудах нь холгүй байна лээ. Ингэдэг гэнэ шүү


1. Өөрийн прожект файлыг сонгоод хулганыхаа баруун точийг дараад Property гэсэн командыг сонгоно
2. Үүсэх цонхноос Flex Compiler гэсэн цэсийг сонгож Require Flash Player version гэсэн сонголтыг идвэхгүй болгоод өөрийн командыг баталгаажуулан дахин компайл хийхэд флаш файл тоглуулагч суусан компьютер бүр дээр ажиллаж байна гэж.

2 санал,шүүмж:

Anonymous said...

hehe naadah chine yg nadad tohioldoj bailaa

... on March 3, 2010 at 4:57 PM said...

хэхэ тийм үү. Эхлээд яадаг юм болдоо гээд л....

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template