2/21/2010

Dynamically loading XML files

Урьд нь Adobe Flex дээр хэрхэн XML файлын өгөгдлийг харуулах жишээ оруулж байсан бөгөөд энэ удаа XML файлыг динамикаар ашиглах (унших) талаар юм.
Adobe Flex дээр XML таг ашиглан XML файлыг холбоход файлын өгөгдөлийг асуудалгүй харуулж ашиглаж болох ба кодыг компайл хийсэний дараагаар файлын өгөгдөлийг өөрчилвөл хийсэн өөрчлөлт маань идвэхжидэггүй талтай. Энэ нь дээрх таг компайл хийх үед өгөгдлийг файлаас биш эх кодын хамт ямар нэг аргачлалаар кодчилон ашигладагтай холбоотой юм.
XML тагын оронд HTTPSERVICE таг ашиглавал компайл хийсэний дараагаар ч XML файлаас уншилт хийгдэх бөгөөд динамик шинжтэй болж байгаа юм.
Дээрх тагыг ашиглахдаа доорх маягаар ашиглана

resultFormat="e4x"
fault="httpService_fault(event);"
result="httpService_result(event)" />


HTTPSERVICE таг ашиглахдаа fault, result event-г ашиглана. Энэ хоёр Event-г ашиглахын тулд доорх package-г import хийх шаардлагатай.


import mx.rpc.events.ResultEvent;
import mx.rpc.events.FaultEvent;


fault, result event-д өөрийн тодорхойлж өгсөн функцуудыг ашиглан HTTPSERVICE тагын алдаа болон үр дүнг ашиглана.
Жишээлбэл :


private function httpService_fault(evt:FaultEvent):void
{
var title:String = evt.type + " (" + evt.fault.faultCode + ")";
var text:String = evt.fault.faultString;
alert = Alert.show(text, title);
xmlListColl.removeAll();
}


Дээрх функц нь алдаа гарсан үед алдааны мэдээлэл болон кодыг alert-д харуулах болно. Дэлгэрэнгүй гэж ороод үргэлжлүүлж уншина уу




private function httpService_result(evt:ResultEvent):void
{
var xmlList:XMLList = XML(evt.result).images.image;
xmlListColl = new XMLListCollection(xmlList);
}


Дээрх функц нь хүсэлтийн үр дүнг xmlListColl-д олгох болно.Ингэсэнээр XMLListCollection тагын id-р нь хандан XML тагын өгөгдөлийг ашиглах боломжтой болно.
Жишээлбэл :


httpService.url = “XML файлын path”;
httpService.send();

...
...
...



Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
  • П.Буаст


0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template