6/10/2012

.NET дээр суулгац(install) бэлдэхэд VBScript ашиглах талаар

.NET дээр суулгац(install) бэлдэж байхад VBScript ашиглах тохиолдол цөөнгүй гардаг болохоор нэг тэмдэглэл бичье гэж бодлоо. Саяхан суулгац бэлдэхдээ хэд хэдэн нөхцөл оруулах шаардлага гарсан юм. Жишээ нь суулгах процесс дууссаны дараа програмаа ачааллах эсэхийг сонгох radiobutton эсвэл checkbox нэмэх гэх мэт. Ийм үед ямар нэгэн Script ашиглах шаардлагатай бөгөөд энэ удаад суулгасан програмаа ачааллах VBScript-г жишээ болгов.
1. Суулгац бэлдэх Form-ийн UI хэсгийн Суулгац дуусах хэсэг checkbox нэмэх хэрэгтэй. .NET нь автоматаар 4н ширхэг checkbox нэмэгддэг бөгөөд өөрийн ашиглах байдалдаа тохируулан сонгох боломжтой.

2. Програм ачааллах VBScript-г доорх байдлаар бэлдээд CustomAction.vbs нэртэй хадгална. хадгалсан файлаа суулгац бэлдэх хэсгийн Application Folder хэсэгт нэмнэ.
Dim WshShell
if Session.Property("CHECKBOXA1") then
    set WshShell = CreateObject("WScript.Shell")
    WshShell.Run """" & Session.Property("TARGETDIR") & "yourAppName.exe"""
end if
3. Суулгацаа бэлдэж дууссаны дараагаар MSI файлаа ORCA дээр нээнэ.
Orca-н File талбарын утгыг хуулж авна. Ж: _77760E20AE324214B847ADADACA85FA6
   3.1 Хуулж авсаны дараагаар Orca-н CustomAction хүснэгтэд шинэ мөр нэмнэ
   3.2 CustomAction - Action : myAction
CustomAction - Type : 22 //VBScript-н төрөл нь 22 бусад Script-н төрлийг энд дар үзээрэй
   3.3 CustomAction - Source : хэсэгт өмнөх File талбарын утгыг хуулна.
   3.4 ControlEvent хүснэгтэд шинэ мөр нэмнэ
   3.5 Нэмсэн шинэ мөрны утгыг дараах байдлаар тохируулаад хадгална.
     ControlEvent - Dialog : FinishedForm
     ControlEvent - Control : CloseButton
     ControlEvent - Event : DoAction
     ControlEvent - Argument : myAction
     ControlEvent - Condition : 1
     ControlEvent - Ordering : 1
Энэ хүрх үйлдэлийг зөв биелүүлсэн бол CHECKBOXA1 сонгогдсон үед таны суулац дууссаны дараа автоматаар таны п.х ачааллах болно.

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template