4/06/2009

Browser scrollbar for a flash website

Adobe Flex дээр нэг хуудас хийсэн ухаантай гэтэл интернет хөтчийн маань scrollbar нь харагдахгүй юм. Хугацаа нь тулсан байсан тул Tab контрол ашиглаад нэг хуудсанд харуулж орхив. Юм мэдэхгүй мэдлэг муутай хүний л ажил байх л даа. Нүглийн нүдийг гурилаар хуурсан юм хойно зас гэж ирэлгүй яахав. Тэгээд гүүгл ахаас асуув [Browser scrollbar for a flash website] гэж. Гэтэл амархан зүйл байдаг ажээ. Эхлээд яг хуудсандаа scrollbar нэмэх гээд жаал эргүүтсийн. Та бүхэн интернет хөтөчдөө scrollbar харуулахыг хүсвэл доорх кодыг ашиглаарай. Хэрвээ Adobe Flex дээр хийсэн бол Прожект файл дотор html-template гэж фолдер үүснэ. Энэ фолдер дотор index.template гэсэн html файл бий. index.template гэсэн html файлынхаа style хэсэгт хуулж орхивол scrollbar чинь харагдах болно шүү. Миний олсон санаа энэ өөр амарханаар харуулах боломж байвал сэтгэгдэл бичээд үлдээгэйрэй найзуудаа.

Adobe Flex дээр өөрийн хийсэн хуудас болон ашигласан контролдоо scrollbar харуулах боломжтой. HBox, VBox гэсэн контролыг ашиглаж үзээрэй. Tab контролдоо scrollbar нэмье энэ тэр гэвэл асуудал байхгүй харуулж болно. Тэгээд style-г нь өөрчлөөд л гоё гоё болгоно шүү дээ. Adobe Flex таалагдаад байгаа шүү. Мэддэг хүмүүс нь туслаж дэмжээрэй. Мэдэхгүй нэг нь судлаж үзэхийг зөвлөмөөр байна.

html {
overflow: -moz-scrollbars-vertical;
overflow: scroll;
}

Continue Reading...

4/05/2009

Гүүгл ах хуншгүй загнав


Гүүгл гээч том ахын буянаар хэдэн төгрөг олдог болсон талаар өнгөрөв өө гэж. Уул нь гайгүй явж байсансан. Өдөрт 3$ буухгүй байсан байхгүй юу. Сард бол 100$ олчихож болохоор санагдаад л бөөн баяр гүйгээд байсан чинь нэг өглөө сэрээд гүүгл адсенсээ шаглгасан чинь эрхийг маань хаачихсан байдын тэгээд л э-майл хаягаа шалгасан чинь миний бичлэг л асуудалтай байсан юм байх өө. Бодуул монгол хэлээр бичсэн болохоор л тэгсэн биз. Уул нь монгол хэлээр блог хөтлөөд бас вэб сайт ажиллуулаад гүүгл ахаас мөнгө авч болоод л байна гэсэн тэгсэн үгүй л юм шиг байна. Ямар хэнхэгтэй гар нь миний бичлэгийг шалгасан юм байгаан. Бусад хүмүүст зөвлөхөд тэр дүрэм журмыг нь сайтар дагаарай уншиж судлаж байгаад. Яг үр дүнг нь хүртэхийн даваан дээр эрхээ над шиг хаалгав. Энэ тал дээр юу юу анхаарах талаар хүмүүс блог дээрээ бичсэн байсан тэр бичлэгүүдийг уншиж судлаарай. Миний араас орчихов доо.

Continue Reading...

3/24/2009

Photoshop CS Видео хичээл


PhotoShop CS-н талаар видео хичээлийг оруулж байна. Хүн бүр юу хийдэг програмыг нь мэддэг хэрнээ санаандаа хүртэл ашиглаж чаддаггүй шүү дээ. Тэдгээр хүмүүсийн дотор би өөрөө багтана. Тиймээс дахиад энэ програмын талаар судлах, суралцах шаардлага гараад байгаа юм. Надтай адилхан хүн байгаа байх гэж бодож байна. Видеогоор үзэж байгаад дуурайгаад хийвэл хүн бүр чадах байх гэж бодлоо. Ямар цэс рүү нь ороод тэрийг нь сонгоод, одоо түүл дотроос нь тэр хэрэгсэлийг нь сонго гэж байгаа биш нэг үгээр хэлбэл дэндүү хялбаршуулсан зүйл юм даа. Хамтдаа өөрсдийн хүссэн хэмжээнд хүртэл ашиглаж чаддаг болохын төлөө суралцацгаая.

Download <<< № 1 >>> Татах

Download <<< № 2 >>> Татах
Continue Reading...

3/13/2009

"Эхнэрийн урхи" киноны 90-93-р ангийг unuudur.mn сайтаас үзээрэй

Энэ сайт дээр үнэн зүйл бичсэн байна шүү ард түмээн. Тус сайт дээрх мэдээг шууд хуулаад тавьчихлаа та бүхэн доорх мэдээг уншаад доор тавьсан хаягаар орж уг киноны төгсгөлийн ангиудыг үзэж цаг заваа хэмнээрэй.

"Эхнэрийн урхи" киногоор өвчилсөн хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс өнөөдрийн тойм цахим хуудас дээр 90-93-р ангиудыг шууд үзэхээр байрлуулж байна. Улаанбаатар тв болоод бусад тв ард түмнийхээ тархийг солонгос киногоор угааж, харийн соёлын довтолгоог хүчтэй нэвтрүүлж түүгээрээ далимдуулан реклам сурталчилгаагаа замбараагүй цацаж байгааг эрс эсэргүүцэж байна. Ер нь Монгол түмэнд солонгос кино үзүүлж, завсраар нь бизнес хийхийг оролдсон телевизүүдэд хандаж хэлэхэд ямар ч кино байсан олж ирээд нэтээр нэг дор цацаж орхино шүү! Таньд гэж зөвлөхөд цагийн гарз болсон Солонгос киног бага үзэж, бага уураа барахыг уриалж байна.


Энд дарж орно уу
Continue Reading...

3/02/2009

CSS Hacks & Filters Making Cascading Stylesheets Work

За нэгэн номыг татаж авахаар оруулж байна. Хэрэгтэй хүмүүс нь линк нь устахаас өмнө хурдан татаад аваарай.


Татах <<<>>> Download
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template