Adobe Flex дээр нэг хуудас хийсэн ухаантай гэтэл интернет хөтчийн маань scrollbar нь харагдахгүй юм. Хугацаа нь тулсан байсан тул Tab контрол ашиглаад нэг хуудсанд харуулж орхив. Юм мэдэхгүй мэдлэг муутай хүний л ажил байх л даа. Нүглийн нүдийг гурилаар хуурсан юм хойно зас гэж ирэлгүй яахав. Тэгээд гүүгл ахаас асуув [Browser scrollbar for a flash website] гэж. Гэтэл амархан зүйл байдаг ажээ. Эхлээд яг хуудсандаа scrollbar нэмэх гээд жаал эргүүтсийн. Та бүхэн интернет хөтөчдөө scrollbar харуулахыг хүсвэл доорх кодыг ашиглаарай. Хэрвээ Adobe Flex дээр хийсэн бол Прожект файл дотор html-template гэж фолдер үүснэ. Энэ фолдер дотор index.template гэсэн html файл бий. index.template гэсэн html файлынхаа style хэсэгт хуулж орхивол scrollbar чинь харагдах болно шүү. Миний олсон санаа энэ өөр амарханаар харуулах боломж байвал сэтгэгдэл бичээд үлдээгэйрэй найзуудаа.
Adobe Flex дээр өөрийн хийсэн хуудас болон ашигласан контролдоо scrollbar харуулах боломжтой. HBox, VBox гэсэн контролыг ашиглаж үзээрэй. Tab контролдоо scrollbar нэмье энэ тэр гэвэл асуудал байхгүй харуулж болно. Тэгээд style-г нь өөрчлөөд л гоё гоё болгоно шүү дээ. Adobe Flex таалагдаад байгаа шүү. Мэддэг хүмүүс нь туслаж дэмжээрэй. Мэдэхгүй нэг нь судлаж үзэхийг зөвлөмөөр байна.
html {
overflow: -moz-scrollbars-vertical;
overflow: scroll;
}
0 санал,шүүмж:
Post a Comment