4/07/2009

Adobe Flex-д javascript ашиглах нь

Энэ хүү гарчигийн доор жаахан тайлбар бичье гэж бодлоо. Юу вэ гэхлээр тусдаа үүсэгсэн javascript файлд зарлагдсан функцыг өөрийн бичиж буй Adobe Flex прожектдоо ашиглах талаар юм. Flash дээр ActionScript жаахан бичиж байсан ч javascript класс бичээд ашиглаж байгаагүй юм. Adobe Flex-д ашиглахдаа прожект файл дотор байрлах index.template.html файлд html файлд javascript класс ашиглахдаа зарладаг зарлагааг хийх бөгөөд (<script src="test.js" type="text/javascript"></script>) нэг үгээр бол include хийж байна гэсэн үг шүү дээ.

(Анхаар !!! Src хэсэгт файлаа зааж өгөхдөө замыг нь зөв зааж өгөхөө мартуузай.)

Дээр зарласан test.js файлд доорх функц бичигдсэн болно.

function testFunction (str) {

alert (str);

}

Харин энэ хүү функцыг дуудахдаа ExternalInterface package-ын call функыг ашиглах бөгөөд параметерээ дамжуулахдаа жаахан анхаарах зүйл байгаа. Доор бичсэн кодонд txtinput1 гэсэн TextBox-д оруулсан утгыг alert-ын маань текс-д харуулах болно. ExternalInterface package-г ашиглахдаа дараах маягаар import хийнэ.

import flash.external.ExternalInterface;

ExternalInterface.call("testFunction ",this. txtinput1.text);

Их энгийн юм шиг боловч мэдэхгүй хүнд хэрэг болно шүү. Би бас л гүүгл ахаас асууж байж хийсэн юм. Харамсалтай нь монгол хэл дээр тайлбар байхгүй байсан юм. Тэгээд оруулж байгаа санаатай. Магадгүй би монголоор бичсэн тайлбарыг нь олоогүй байж магад. Далайд дусал нэмэр гэдэг шү дээ..... Танд амжилт хүсье.


2 санал,шүүмж:

Unknown on April 9, 2009 at 8:54 PM said...

Нөгөөтхөө болгоцон байшд мундаг залуу шүү чи

... on April 9, 2009 at 9:48 PM said...

Мундаг бишээ юм мэдэхгүйдээ л тэр байхгүй юу. Болгохын хувьд болгочихсон Javascript дээр үнэгүй билээхэн биччихсэн юмыг би дахид кодлоод яахав дээ тэ. Тэгж бодоод ашиглах гэсээр байгаад л.... ккк

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template