5/25/2009

Flex прожектын background хэлбэржүүлэх түүл

Ойрын хугацаанд блогтоо бичлэг оруулсангүй. Милээн ч завгүй өдрүүд хөвөрсөөр байна. Энэ асуудал хэн нэгэн хүнд гарна байхаа гэж бодоод дараах тайлбарыг хүргэж байна. Хэн нэгэн урьд өмнө хийчихсэн байсан вэб хуудас дээр ч юм уу, эсвэл хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн дизайныг Flex дээр хийж буй хуудасаа хэвжүүлэх шаардлага гарвал доорх түүлийг ашиглаарай. Flex дээр CSS файл өөрөө үүсгээд ашиглаж болдог л доо гэхдээ background тал дээр жаахан асуудалтай юм байна лээ. Эсвэл би чадаагүй байж магад. HTML хуудас хэвжүүлж байгаа шиг өөрийн дураар ашиглаж чадахгүй байсан учир энэ хүү түүлийг ашиглалаа. Та бүхэн ашиглаад үзээрэй.

Жишээ код


   1:  <mx:Style>

   2:   Application

   3:   {    

   4:    background-image    :   Embed("body_back.jpg");

   5:    background-position   :   top;

   6:    background-repeat    :   repeat-x;

   7:    borderSkin        :   ClassReference("com.degrafa.skins.CSSSkin");

   8:    background-color     :   "white";

   9:  } 

  10:  </mx:Style>


Татах <<<>>> Download Flex Version 3.0
Continue Reading...

5/12/2009

Flex –д флаш файл тоглуулагчийн хувилбар тохируулах

Юм мэдэхгүй хүн нэг жаахан юм хийх гэж нээрэн инээдтэй юм болж байна аа. Нэг юм хийгээд дуустал флаш файл тоглуулагчийн хуучин хувилбар дээр нь нөгөө гайх л нь нээгдэхгүй юм. Учир нь гэхлээр Flex нь компайл хийх үед нь флаш файл тоглуулагчийн хувилбарыг сонгочихсон байдын байна. Хэрэглэж буй Flex хувилбараас хамаараад автоматаар тохируулчихсан байдаг аж. Жишээ нь Flex 3.0 гэхэд флаш файл тоглуулагчийн 9.0.0 хувилбараас дээш хувилбар суусан вэб хөтөч дээр нээгдэх жишээтэй. Ингэсэн компани дээр үзэх гэсэн хүмүүс IE 6.0 флаш файл тоглуулагч нь 7.0 нөгөөдөх нь болохгүй заавал флаш файл тоглуулагчийн хувилбарыг нь өсгөх шаардлагатай байдаг. Тэгсэн хүн бүр ингэнэ гэж байхгүй. 7.0 ба түүнээс дээш хувилбар дээр үзэж болохоор байх хэрэгтэй гэнэ шүү. Тэгээд засахаар болов. Засахад нэг их том асуудал байхгүй л дээ гэхдээ мэдэхгүй хүнд хэрэг болж магад гээд оруулж байгаан би өөрөө мэдэхгүй гүүгл ахаас асуусан юм. Ах бол үнэн баавартай юм аа май гээд л өөдөөс чулуудах нь холгүй байна лээ. Ингэдэг гэнэ шүү


1. Өөрийн прожект файлыг сонгоод хулганыхаа баруун точийг дараад Property гэсэн командыг сонгоно
2. Үүсэх цонхноос Flex Compiler гэсэн цэсийг сонгож Require Flash Player version гэсэн сонголтыг идвэхгүй болгоод өөрийн командыг баталгаажуулан дахин компайл хийхэд флаш файл тоглуулагч суусан компьютер бүр дээр ажиллаж байна гэж.
Continue Reading...

Flex прожектод хөдөлгөөнт зураг ашигалах


Gif файл ашиглах шаардлага гараад яаж ийж байгаад ашиглаад авлаа. “Loading Animated GIF in Flex” Timer ашиглаад JPG зургаа солиод байя гэж бодоод хийж байтал нэг л бишээ. Тэгээд л интернетээс Gif maker гэж хайж байгаад солих зурагнуудаа Gif файл болгоод ашигласан нь милээн ч цаг хэмнэлээ. Гэхдээ Flex шууд Gif файл дэмжихгүй юм аа. Нэмэлт юм заавал хэрэг болоод тэр нь зөндөө үнэтэй юм. Явж байтал ашиглаж болохоор бэлэн түүл байнаа. Тэр нь AS3GIF гэж. Доорх линкнээс татаж аваарай. Ашиглах арга нь хамт байгаа. Ашиглах явцад асуудал гарвал коммент үлдээгээрэй. Шууд ашиглавал #2148 гэсэн нөгөө гайх л алдаа гарна шүү. Энэ алдааг яаж засах талаар өмнөх бичлэгт оруулсан учир тэндээc харна биз дээ.

Татах <<<>>> Download
Continue Reading...

4/29/2009

Flex SecurityError: Error #2148 гэж

Хүнд хэлхээс ичмээр шахуу нэг жаахан юм хийсэн юм. Тэгсэн алдаа гараад яаж засахаа мэдэхгүй 1 цаг гаран жаал эргүүтэв. Юу вэ гэхлээр :
Flex navigateToURL командыг ашиглаад HTML хуудас дуудаж байгаа юм. Энэ HTML хуудас нь нэг флаш файл агуулж байгаа бөгөөд энэ хүү флаш файл нь XML файлаас уншилт хийдэг. Компайл хийгээд зүв зүгээр ажиллаад сервер дээр хуулахаар ердөө ажилдаггүй. Ингээд нэг цаг үр дүнгүй ажил дээр суув. Яахаа мэдэхгүй сууж сууж try catch блокыг дуудаж байгаа хэсэгтэй ашиглаад Error мэссежийг нь Alert-д харуултал Error #2148 гэсэн алдааны мессеж үзүүлж байхын ингэж нэг барих барьцтай болж гүүгл ахаас асуув. Гүүгл ах ингэж хариулав. Энэ алдааг нь Flex securityError гэж нэрлээд голдуу XML файлаас уншилт хийх үед гардаг алдаа гэж ойлгов. Гэхдээ яг ямар үед XML файлаас уншихад гардаг алдааг сайтар ойлгосонгүй. Мөн засах аргыг асуув ах хариулж байна. Ингэдэг гэнэ шүү :

1. Прожект файлаа сонгон хулганы баруун товчийг дарж
2. Properties сонгоно
3. Үүсэх цонхноос Choose Flex Compiler сонгож
4. Additional compiler arguments хэсэгт “-use-network=false” нэмнэ

Ингээд дахин компайл хийхэд гайхал алдаа алга болов. Flex-д try catch блок ашилгаж болдогт талархав. Та бүхэнд хэрэг болж магад гээд оруулж байна.
Continue Reading...

4/24/2009

JAVA(SWING)

Энэ хүү бичлэгийн маань агуулга нь
1. Eclipse –д Visual Editor нэмэх
2. Swing ашиглах
Миний ашиглаж байгаа Eclipse-ийн хувилбар нь 3.4 бөгөөд доорх линкнээс татаж авч болно. Мэдээж та өөрийн ашиглаж буй хувилбар дээр доорх тохиргоог хийж болно.
Eclipse 3.4 татах
Eclipse ажилуулсаны дараа нэг Plugin суулгах бөгөөд суулгах зааврыг доор үзүүлэв.
Эхлээд Help Цэснээс Software Updates гэсэн командыг сонгох бөгөөд доорх цонх нээгдэх болно. Plugin суулгах сайтын хаяг дээр нь “http://update.soyatec.org/Ganymede/ve/1.4” хуулж тавиарай.





Зургын дагуу үйлдлийг хийсэний дараа автоматаар Plugin-ыг суулгах бөгөөд таны ашиглаж буй интернетийн хурд гэх зэргээс хамаарч хугацаа зарцуулна. Plugin суулгах процесс дууссаны дараа Swing-г хэрхэн өөрийн үүсэгсэн прокетод ашигалх талаар доорх зурганд үзүүлэв.












Энэ олон зураг байхад зургын тайлбар хэрэггүй гэж үзэв. Зураг дээр нь дараад л томруулж хараад л хийн шүү дээ найзуудаа. Тайлбарлахад хамгийн амархан арга гэж боддог учраас баахан зураг оруулчихлаа. Танд амжилт хүсье.
Continue Reading...

4/07/2009

Adobe Flex-д javascript ашиглах нь

Энэ хүү гарчигийн доор жаахан тайлбар бичье гэж бодлоо. Юу вэ гэхлээр тусдаа үүсэгсэн javascript файлд зарлагдсан функцыг өөрийн бичиж буй Adobe Flex прожектдоо ашиглах талаар юм. Flash дээр ActionScript жаахан бичиж байсан ч javascript класс бичээд ашиглаж байгаагүй юм. Adobe Flex-д ашиглахдаа прожект файл дотор байрлах index.template.html файлд html файлд javascript класс ашиглахдаа зарладаг зарлагааг хийх бөгөөд (<script src="test.js" type="text/javascript"></script>) нэг үгээр бол include хийж байна гэсэн үг шүү дээ.

(Анхаар !!! Src хэсэгт файлаа зааж өгөхдөө замыг нь зөв зааж өгөхөө мартуузай.)

Дээр зарласан test.js файлд доорх функц бичигдсэн болно.

function testFunction (str) {

alert (str);

}

Харин энэ хүү функцыг дуудахдаа ExternalInterface package-ын call функыг ашиглах бөгөөд параметерээ дамжуулахдаа жаахан анхаарах зүйл байгаа. Доор бичсэн кодонд txtinput1 гэсэн TextBox-д оруулсан утгыг alert-ын маань текс-д харуулах болно. ExternalInterface package-г ашиглахдаа дараах маягаар import хийнэ.

import flash.external.ExternalInterface;

ExternalInterface.call("testFunction ",this. txtinput1.text);

Их энгийн юм шиг боловч мэдэхгүй хүнд хэрэг болно шүү. Би бас л гүүгл ахаас асууж байж хийсэн юм. Харамсалтай нь монгол хэл дээр тайлбар байхгүй байсан юм. Тэгээд оруулж байгаа санаатай. Магадгүй би монголоор бичсэн тайлбарыг нь олоогүй байж магад. Далайд дусал нэмэр гэдэг шү дээ..... Танд амжилт хүсье.


Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template