11/23/2008

Command.And.Conquer.Red.Alert.3 RA3


Та бүхэндээ сарын өмнөхөн гарсан тоглоомыг хүргэж байна татаж аваад болохгүй байна гэсэн асуудал байхгүй шүү болохгүй байвал би суулгах зааврыг нь видео болгоод оруулж өгье. Дүүдээ оруулж өгнө гээд амалчихсан болохоор 6.2gb хэмжээтэй файл сервер дээх хууллаа болохгүй зүйл гарахгүй байх гэж бодож байна. Суулгаж дуусад кракыг нь суулгасан фолдер дотроо хуулахад л болно. Гоё болсон байлээ шүү.
Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Крак
Continue Reading...

11/17/2008

Шүлэг.....

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би урьд нь wordpress дээр блог хөтөлдөг байлаа л даа одоо уравсан гэхүү дээ. Бас шууд тэгж хэлрж болохгүй юм байна аа. Тэр блогт маань зочилсон хүмүүс өөрийн зохиосон бас мэддэг шүлгүүдээ оруулдаг байсан юм. Тэгээд хөөрхөн
хэдэн шүлэг цугларсан байдаг шүү. Та бүхэн энд дараад орж үзээрэй. Хэдэх минутыг ч гэсэн
сайхан өнгөрүүл.....
Continue Reading...

11/16/2008

Intel Core i7 чип Токиод худалдаалагдаж эхэлжээ


Токио хотын зарим томоохон дэлгүүрээр “Intel” компанийн Core i7 чип хэдийнэ худалдаалагдаж эхэлжээ. Багагүй хугацаанд яригдсан Core i7 чипний хувьд “Intel” компанийн шинэ Nehalem микроархитекторын түрүүч гэж хэлж болох бөгөөд тоглоомчдод зориулсан компьютерийн десктоп процессор юм. Core i7-920 (2.66GHz) чип нь 32 мянган иен буюу 340 ам.доллар, i7-940 (2.93GHz) нь 69 мянган иен буюу 660 орчим ам.доллараар худалдаалагдаж байгаа бол өндөр хүчин чадал бүхий i7-965 (3.20GHz) чип нь 112 мянган иен буюу 1160 орчим ам.доллараар борлогдож байна. Японы “ComputerWorld” сэтгүүлийн мэдээлснээр уг чип худалдаанд гарсан өдрөөс эхлэн хэдэн мянган хэрэглэгчид урт дараалал үүсгэн дугаарлаж байсан бөгөөд дээд зэрэглэлийн 965 серийн чип худалдаанд гарсан даруйдаа борлогдож дууссан гэнэ.

Эхийг http://www.news.mn/-ээс
Continue Reading...

11/11/2008

NORTON AntiVirus 2008 Serial key

  1. VXDWC-X7744-VCTF8-DBCBM-Q6387
  2. V3BMM-TJY9F-TXJMV-T4CM6-TF229
  3. VC9QY-37VWQ-CGD7K-X9P89-TGGDR
  4. VKK46-VQ2PD-7QQCB-6CRXM-8CCB2
  5. VMFDP-BPK44-TX6XM-32J84-687TH
  6. V6MTC-CT97W-CKTG9-BP7P8-CRJ8V
  7. V2VDP-2G9GQ-HDBGV-49TQT-2PJ88
  8. V3TVK-23YJP-TC36X-6FY7G-RHF68
Serial key илгээгээч гэсэн и-майл милээн хэд ирсэн учраас та бүхэндээ дээрх кодыг хүргэж байна. Оройхон 2009 Serial key оруулж болно байхөөөөөөө.
Continue Reading...

Аз жаргалыг алсад хайх хэрэггүй.

Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.

Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.
Хэн чухам аз жаргалтай вэ? “Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай”. Эрүүл энхийн жаргалан – хамгийн дээд аз жаргал. “Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг”. Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд сэргэн бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихолгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхаж болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бүхэн чинь эцэг эхдээ зориулах ёстой дутаасан бүхнийг бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул.
Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно. Сэтгэлийг түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг ч алдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдуулна. Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Ариухан, дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай амьдарна.
Атаат сэтгэлд хорлогдоогүй бол аз жаргалтайд тооц өөрийгөө. “Хэрэв хэн нэгэнд аз тохиовол түүнд бүү атаарх, харин түүнтэй хамт баярла, түүний амжилт бас чинийх болно. Харин атаархдаг хүн өөртөө муу зүйл авч ирдэг” юм.
Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод. Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүний дэргэд хань болж суух хэцүү. Учир нь олдохгүй ааштаны хажууд уужуу тайван байх зовлонтой. Тамтаггүй ааштаны ойр тайван байх аргагүй. Архины согтуу гардаг бол авирын согтуу гардаггүй юм. Авир нь согтсон хүнтэй авцан нийлэх хүнд. Сэтгэлийн амгаланг бусниулагч нь уур уцаар билээ. Уур уцаартай хүний дэргэд уужуу тайвуу, удаан тэвчин байхад бэрх. Уурандаа шатаж байгаа хүн өөрийнхөө амар амгаланг ч эвдэнэ, өрөөлийн сэтгэлийг ч түйвээнэ. Уурыг ухаан, тэвчээр хоёр л урьдаас нь сөрж ялна. Хилэн ихтийг ухаалаг аргаар, уур ихтийг уужуу ухаанаар зас. Хилэнтэй үедээ ярих ч хэрэггүй, ажиллах ч хэрэггүй. Уур хилэнг үгийн алдаа, үйлийн алдаа хамтдаа хөтөлцөн дагадаг юм.
Ажил албанд нь хавчлага дарамт, хардлага сэрдлэг үгүй бол амгалан тайван байх нэг нөхцөл. Ажил дээрээ амгалан байвал ар гэртээ тайван. Алба тушаал, эрх мэдэл ааш занг эвдэж, амгалан дөлгөөн хүн ч авир төрхгүй болох нь элбэг. “Эрх тушаалд зан ааш нь эвдэрдэггүй хүнийг олох хэцүү” гэдэг үнэн аж. “Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч түүнийг бүрэн цатгахгүй”. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихвол хэнийг ч сонсохгүй дураар авирлаж, хэдэр ядар аашны золионд хэн хүнгүй арчигдана.
Дутуу гуцуугийн зовлон сэтгэлийн шаналанг дагуулна. Элбэг хангалууны ааг энэнээс илүү шаналанг үүрүүлнэ. Ядуу хүнийг зовлон тойрохгүй, баян хүнийг балаг тойрохгүй. “Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг” хэмээсэн суутны үг сургамжтай. Бүдүүлэг авир сэтгэлийн амар амгаланг эвдэн бусниулагч байдаг билээ.
“Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн”. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. “Ажил хөдөлмөр биднийг уйтгар, нүгэл, хэрэгцээний гурван их хилэнцээс ангижруулагч мөн” гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхитэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. “Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж” гэдэг үг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ёсоор хайрлаж, хүний ёсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. “Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй”. Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. “Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна”. Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа сэтгэлээ өгч шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол том эндүүрэл. “Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтанд тооцох санж”.
Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. “Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэн ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтадсан бариулаас атгуулж өгөхгүй.
Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. “Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг” гэдгийг насан туршдаа санаж явцгаа.
Нацагийн Багабанди


Эхийг http://dayarmongol.com/-оос
Continue Reading...

11/09/2008

EBook JSP and Servlets


Формат PDF
Хэл : Англи
Хуудас : 46
ТАТАХ >>>>>> JSP_and_Servlets - 1.00 Mb
Continue Reading...

11/07/2008

Жуумла Монгол хэл дээрх гарын авлага & Joomla HandBook


Энэ баримтыг зохиогчийн бичгэн зєвшєєрєлгvйгээр олшруулах, хуулах, дамжуулахыг хориглоно. Гэж бичээстэй байсан ч түгээж л орхилоо монгол хэл дээрээ жуумлаагын гарын авлагыг татаа уншаад үзээрэй.
Формат : PDF
Хэл : Монгол
Хуудас : 136

GOGO Дээрх шинэ линк

Joomla iin Gariin Avlaga - 6.20 Mb

Нэмэлт линк
Continue Reading...

11/04/2008

ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг


Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.


Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.
Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тархи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь “Бага боддог хүн их алддаг” гэдгийг санаж явцгаа.
Бидний өвөг дээдэс “хэрээ мэдэж, бяраа таньж” байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. “Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа” гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй.
Алдаанаас айгаад, бэргээд суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоёр алдана, гуравдахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга.
Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санамж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах ид шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдөрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна. “Засагдаагүй жижиг алдаанаас том гажигт амархан хүрч болно”. Алдаагаа ухамсарлахгүй гөжүүдлээд байгаа хүн улам томоор алдах гүн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна гэдгээ ухаар. “Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг байдаг, харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг” гэсэн ухаантны үгийг анзаараарай. Алдаанаас сэргийлэх чамд өөрт чинь бэлэн байгаа нөөц боломж бол ухаалаг болгоомж мөн. Ухаалаг болгоомжтой хүн бага алдана, алдсан ч тэр алдаагаа дахин давтахгүй. Хашир хүн бага алдана, алдсан ч хор хохирол нь бага. Тиймээс хашир суун хэрсүүж.
Өөрийн алдаа хийгээд буруутай үйлдлийг цагийг нь олж мэдрэх нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж. Яагаад гэвэл “алдаа ухаан хайрладаг” юм. Алдаа, төөрөгдлийг даван туулж үнэн рүү зорьж ирсэн хүн ухаантай, мэргэн хүн. Харин мунхаг хүн л өөрийнхөө алдааг давтан, төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг. Өөрийн алдаанаас сургамж авахын зэрэгцээ бусдын алдаанаас суралц. “Нэгийнх нь алдаа нөгөөд нь сургамж болдог” юм. Өөрөө алдахгүй байхыг хичээхийн хамт бусдыг алдаанаас сэрэмжлүүлэн зайлуулж бай. Өөрийн чинь алдаанаас илүү бусдын алдаа чамд гай тарьж мэднэ. Ганц надад л сайхан байвал хорвоо тэр чигээрээ түймэрт хуйхлуулсан ч хамаагүй гэсэн бодолтой хүн дөрвөн зүг найман зовхисын хааш нь ч газар тамгалан хол алхахгүй ээ.
Алдаанаас учрах хор хохирол янз бүр байна. Энгийн ардын гаргасан алдаа, эрх мэдэлтний алдах алдааны хор уршиг өдөр шөнө мэт ялгаатай. Хэдийчинээ их эрх мэдэлтэй байна, тэдний гаргасан алдаа төдийчинээ их хор хохиролтой, нөхөж баршгүй. Шийдвэр гаргагчдын хийсэн алдаа нийт олонд хохирол дагуулдгаараа хор аюул ихтэй. Тийм ч учраас алдаа бага гаргаасай хэмээн найдаж шилдэгийн шилдэгээс шигшин сонгож, шийдвэр гаргах эрхийг олгон, итгэл хүлээлгэдэг билээ. Удирдагчдын гаргасан алдаанаас болж улс орон уруудан доройтож, улмаар мөхөж сөнөсөн түүхийн гашуун сургамжийг эгнэгт санаж, сэрэмжилж явах учиртай. Шийдвэр гаргагчдын шийдвэргүй дорой байдал, шижээргүй болхи алдаанаас болж улс орон сэхэл авахгүй туйлдан доройтох зам руу хальтран ордогийг огоорч болохгүй. Эрх баригчид алдаанаас өөрсдийгөө хамгаалах гэхээсээ төөрөгдөлдөө ташууран гөжүүдлэхгүй байх нь илүү чухал. “Их ухаантай хүмүүсийн алдаа нь бусад олон хүний сэтгэлгээгээр хийгддэгээрээ аюултай байдаг” хэмээн нэгэн сэтгэгч хэлжээ. Анхаарч болгоомжилж явах зүйл яах аргагүй мөн.
Азгүй явдал чиний эргэн тойронд алдааг чинь анан отож, ойрхон эргэлдэж байдгийг зөнгөөрөө мэдэр. Алдсан бол алдаагаа тэр дор нь ухаарч засах нь л ухаалаг хүний зан араншин. “Үйл хэргийг засрахын аргагүй болгосноос өөрийн алдааг ухаарах нь нэн буянтай хэрэг”. Алдаагаа ухаарах нь өөрт болон бусдад үйлдэж байгаа буянтай үйл ажээ. Алдааг уучилж болно. Борогхон амьдралд бодлогогүй, болчимгүйгээс үүдэн болоод өнгөрсөн аар саархан алдааг болгоож уучилж бололгүй яахав. Харин уучилж болшгүй алдаа гаргахгүй байхыг ухаан бодолдоо бат шингээж ав. Гаргасан алдаагаа давтсан хүнийг уучлаад өршөөгөөд байх нь ухаалаг үйлдэл биш. Уучилж болшгүй алдаа гаргасан хүнийг хайрлах аргагүй. Хайрлахаа больсон тэр хүмүүсийн алдааг уучлахын аргагүй ээ. Алдсан алдааны жин хэмжээгээр дор хаяж ёс суртахууны шийтгэл хүлээж байх нь шударга ёсонд нийцнэ. “Орь залуу нас алдаа гаргадаг, идэр нас түүнтэй тэмцдэг, өтөл нас түүний талаар харамсдаг” хэмээн Английн нэгэн зохиолч бичжээ. Алдсан алдааныхаа төлөө өтөл насандаа шаналан харамсахгүй байхын тулд багахан шиг алдахыг хичээцгээе.


Эхийг http://dayarmongol.com/-оос
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template