6/26/2009

Eclipse and Java for Total beginners video lesson


Хэн нэгэнд хэрэг болж магад гээд сервер лүү хуулчихлаа. Хэрэгтэй бол татаад аваарай. Хэн хийсэн хаанаас авсан гэдэг нь татаж аваад үзэхээр бичээстэй байгаа. Мэдээж би энэ хичээлийг бэлдээгүй кккк..... амжилт хүсье

Татах <<< 1 – хэсэг >>> Download
Татах <<< 2 – хэсэг >>> Download
Татах <<< 3 – хэсэг >>> Download
Continue Reading...

6/25/2009

Dreamweaver Joomla 1.5 Templates Kit Tools 3.0 + Video Lessons


Дээр нэг блогын зочин маань жуумлатай холбоотой материал байвал оруулаарай гэж байсан. Саяхан нэг сайтаар ортол видео хичээл байхаар нь татаж аваад та бүхэндээ хүргэж байна. Хэрэгтэй гэж үзсэн хүмүүс нь татаад аваарай санаа оноо байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Татах <<<>>> Download
Continue Reading...

6/18/2009

MyTextBox


Өнөөдөр хэн нэгэнд хэрэг болж магад гээд жижигхэн жишээ оруулж байна. Юуны талаарх жишээ вэ гэхлээр .NET-ийг ашиглан өөрөө өөрийнхөө системд зориулж өөрийн бичсэн хэрэглэгчийн компонентийг үүсгэж ашиглах талаар юм. Доорх жишээнд System–ийн Textbox-с удамшуулж Textbox-ийн үндсэн property дээр CopyPast,IsNumeric гэсэн хоёр property-г нэмж тухайн property-ийн утгаас хамаарч Textbox-д нэмэлт боломжийг бий болгож байгаа демо болно. Жишээлбэл CopyPast утга 1 үед гарнаас хуулах үйлдлийг идвэхгүй болгож,0 үед идвэхтэй , IsNumeric-н утга 1 үед гарнаас зөвхөн тоон утга оруулах, 0 бүх тэмдэгтийг оруулах г.м. Ингэж хэрэглэгчийн компонент болгож ашигласнаар ижил агуулгатай кодыг олон дахин бичих, тухайн компонентыг зөв зохистой үүсгэж чадсанаар програмын оролтын утга үнэн зөв орж зөв үр дүнд хүрх гэх мэт олон давуу талыг бий болгодог. Жишээ нь зөвхөн тоон утга оруулх талбар дээр гарнаас орох өгөгдлийг шалгаад гарнаас хуулах, хулгана ашиглаж хуулах гэх мэт үйлдлийг шалгалгүй орхисон байдаг. Ингэсэнээр програмд буруу өгөгдөл орж үр дүн буруу гарах байдал үүсдэг. Ямар нэгэн компонентийн Paint функцыг дахин тодорхойлж зөв зүйтэй ашиглавал маш олон давуу талуудыг бий болгодог. Жшиээлбэл (DataGrid -> DataGrid-д хуруулж байгаа өгөгдлөөс хамаарч мөр болон баганыг ялгаж дүрслэх нүд бүрийг хэсэгчлэн харуулах г.м) Мэдээж энэ талаар хэрэглэгчийн график интерфэйс маш гоёмсог олон боломжуудтай компонентүүд маш олон байдагч дийлэнх нь үнэ өртөгтэй байдаг шүү дээ. Өөрөө үүсгээд хийвэл мэдээж үнэ өртөг, програмтайгаа зохицон ажиллах, ямар нэгэн програм суулгахгүй г.м давуу талуудтай. Хамгийн гол нь та өөрийн гэсэн компоненттой болж байгаа явдал юм. Гоё биш гэж үү. Энэ талаар маш их зүйл хийвэл Системийн компонентүүдийн(.NET) талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй болж жаахан ч гэсэн туршлагатай болох магадлалтай. Дээр бичсэн жишээг татаж аваад нэмээд засаад үзнэ биздээ.Ашигалаж байгаа прожект болон үүсгэсэн компонентийн код байгаа. Жишээн дээр маш олон зүйл нэмж болно. Огноо дүрслэх, түүний формат, бас мөнгөн дүн харуулах формат гээд л явж өгнө шүү дээ. Нэг их шинэлэг содон зүйл биш ч гэлээ оруулчихъя гэж бодлоо. Алдаж онож бичсэн зүйл байвал хэлж,зааж өгч туслаарай.
Зассан 2011/02/28
Татах <<< Жишээ код >>> Download
Continue Reading...

6/15/2009

ТИТЭМ ҮГ - Сайн эхнэр амьдралын аврал

Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ.
“Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.
Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай. Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.
Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал зовлон хослон байсан нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй. Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш, бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч

бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа. Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч дундаршгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэнэ хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн хэцүү хүнд үеүүдэд илүү илрэн гарч ирж, аврагч хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ захаас аван бий. Зовлон бэрхшээлийн өмнө туйлдан, өөртөө итгэх итгэлээ алдаж, өрх гэрээ аваад явах чадал хомсдон, арчаагаа алдах цухал давчуу үе тохиоход ч эхнэр чинь чиний чадвар чадавхид итгэн, түшиг тулгуур чинь болж, өндийн босоход өргөх дэмнэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэлийн баталгаа болж өгнө. “Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн”. Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуниж, туних цагтаа туниж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яахын аргагүй мөн. Эхнэр чинь чамд яншин үглэж, өргөст торлогон үгээр гүвшин ороолгож байна уу? Уцаарлах бус, ухаантайхан сонсох юм бол тэрхүү үглээ яншаа үг нь чиний сэтгэлийг өвтгөн ороолгох өргөст торлог биш, чиний сайн сайхны төлөө буулгасан цэцгийн хур байсныг хожуу боловч ухааран, ханилсан ханиа өшин хорсох биш, өрөвдөн хайрла. Эхнэр чинь чамайг шаналгаж байна уу? Сайтар анзаарахыг хичээх юм бол тэр гайт шаналгаанд нь үнэтэй зүйл олон байгааг, чамайг хайрласан хайр шингээстэй байдгийг, чиний төлөө л бүхнээ зориулж шаналсаныг хожуу ч гэсэн сэтгэлдээ сэргээн бодож, ханилсан ханиа өшин хорсох биш, бүр илүү өрөвдөн хайрла. “Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг” гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.
Амьдрал өөрөө сайн муугийн хольц хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоёр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь. Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь намуухан урсаж байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах ч гэж дээ. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин, хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан цаг мөчөө үе үе сөхөн дурсаж бай. Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та нарт сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийнхаа ааш араншин нь хувирч, уурлаж уцаарлах үед нь “Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу” гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.
Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. “Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм.
Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно.
Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. “Дэлхий дээрхи хамгийн хүчтэй ус – энэ бол эмэгтэй хүний нулимс”. Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхэддээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ. “Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог” юм шүү. “Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг” нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв. Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналалаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.
Ертөнц дээрхи бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг.
Эхийг http://dayarmongol.com/-оос
Continue Reading...

6/12/2009

Та юу гэж бодож байна вэ?


Саяхан ажил тараад сууж байтал нэг хүн надаас доорх асуултыг асуусын тэрнийг та бүхнээс асууя гэж бодоод ер нь энэ тал дээр үе тэнгийн найзууд, бусад хүмүүс яг юу гэж боддог талаар санаа бодлыг нь мэдэхийг хүсээд оруулж байган. “International”, ”Global” гэж ярьдаг чи энэ талаар юу гэж боддог. Ялгааг нь юу гэж бодож байна вэ гэж асуусын. Та бүхэн юу гэж бодож байна?


Continue Reading...

6/11/2009

Hash функц түүний хэрэглээний талаар цухас


Hash функц ашиглаж sub string хайх шаардлага гараад тэгээд энэ талаар жаахан зүйл оруулъя гэж бодлоо. Хэн нэгэнд асуудал гараад Hash функцыг тодорхой хэмжээгээр ашиглах хэрэг гарвал тус болох болуу гэдэг үүднээс оруулж байна. Програмчлалын технолгиудад бэлэн тодорхойлоод өгчихсөн Hash функц байдаг л даа гэхдээ тэдгээр функцыг ашиглаж болохгүй гэсэн байдал үүсвэл доор бичих зүйлээс санаа аваарай. Тодорхойлогдсон функц шаардалга хангахгүй бол санаа аваарай гээд биччихвэл нөгөө гариг андуурсан нислэг гэдэг нь болно байх хэхэ. Hash функцыг өөрийн програмд нууцлал, санах ойн ашиглалт тал дээр ихэвчлэн ашигладаг байх гэж би хувьдаа боддог. Өөр олон талаар ашигладаг байх л даа миний жаахан гадралдаг зүйл бол одоогоор энэ хүрээнд л байна. Интернетээр hash алгоритмыг давсан тэд дэх тохиолдол гарлаа гээд л биччихсэн байдаг даа. Hash функцын талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг интернетээс хангалттай авч болно. Hash функцээр кодолчихсон текстээс sub string(дэд текст) хайх үед RabinKarp гэж алгоритмыг ашигласан бөгөөд текс хайх маш олон төрлийн алгоримтуудаас сонгон ашиглав. Hash функцтэй хамтарч ажиллах тал дээр илүү давуу, мөн ашигласан бэлэн демо олсон учраас энэ удаа ашиглаж үзлээ. Дээр бичсэн зүйлээс би өөрөө зохиогоод биччихсэн биш нэрд гарсан алдартай алгоримтууыг зүгээр ашиглаж үзсэн хэрэг гэдгийг ойлгож байх. Мэдлэг нимгэн хүн сайн тайлбар бичиж чадахгүй байна ингээд Hash функцын хэдэн жишээ. Дэд текст хайж байгаа жижиг жишээ оруулъя. Өөрийн шаардлагад нийцүүлээд нэмээд биччихнэ биздээ. Гэхдээ бүгдийг тайлбарлаж хүнд ойлгуулж чадах чадвараас өөртөө тулгарсан асуудлыг өөрийн чадах хэмжээн загварчилаад тэгээд мэддэг зүйлээ ашиглаад шийдчихдэг байвал болоо гэж боддог л доо буруу зөвийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ аль аль чухал зүйл л дээ. Сайн тайлбарлаж чадахгүй байна гэдэг дутуу ойлголттой байна л гэсэн үг байх. Нэмж хэлэхэд ASCII кодоор дүрслэгддэг текст дээр үр дүн нь зөв гарч байгаа жишээ шүү. Буруу зөрүү бичсэн зүйл байвал зааж өгөөрэй.
.NET 2003 C++

Татах <<< Hash функц>>> Download
Татах <<< SubString Search >>> Download
Continue Reading...

6/03/2009

DataGrid-д харуулж буй өгөгдлийг хэвлэх


Блогыхоо нэгэн зочны хүсэлтээр энэ хүү бичлэгийг нэмж байна. DataGrid – д харуулж буй өгөгдлийг хэвлэх мөн хэвлэхийн өмнөх байдлыг харуулах үйлдлийг багтаасан жишээ болно. Өөрөө нэмээд ашиглана биздээ. Жижигхэн жишээ байгаа. Уг жишээнд ашиглаж байгаа классыг нь интернетээс татчихсан юм шүү. Би ердөө эвлүүлж зүйх ажил л хийлээ. .NET 2003 C# дээр бичсэн болно үүнээс дээших хувилбарт нь бол илүү амар шийдэж болох юм шиг байна лээ. Гэвч одоогоор энэ хувилбаруудыг суулгаагүй учир туршиж үзэж чадсангүй. Чамд амжилт хүсье. Дэлгэрэнгүй гэж ороод татаад аваарай.

Татах <<<>>> Download
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template