12/21/2008

Та шинэ жилээр ямар бэлэг авах дуртай вэ?

Удахгүй болох гэж буй шинэ оны баярын мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд нэгэн санаа оноогоо хуваалцах зүйл байна. Та бүхэн өөрийн дотны хүн аав ээж найз нөхдөөсөө ямар бэлэг авахыг хүсдэг вэ? ямар бэлэг өгөхийг хүсдэг вэ? Бүгдээрэй ярилцаж байгаад хамгийн гоё бэлгийг бодож олцгооё саналаа хэлээрэй.....

Continue Reading...

12/05/2008

Мөнх тэнгэрийн хүчин дор

Би хэдэн ч удаа үзсэн уйддаггүй гоё кино болохоор нь тавьчихлаа уул нь кино сервер дээр хуулдаггүй л дээ. Үзэх гэсэн хүмүүс зөндөө байгаа болуу гэж бодож байна. Интернетээр шууд үзэх газар милээн хэд байна лээ. Гэхдээ интернетийх нь хурд удаан бол үзэхэд хэцүү шүү дээ. За та бүхэн татаж аваад үзэх хэсэг нь үзээрэй.

Татах ≫≫ Нэгдүгээр анги
Татах ≫≫ Хоёрдугаар анги
Татах ≫≫ Гуравдугаар анги

GOGO LINK
Татах ≫≫ Нэгдүгээр анги 1 хэсэг

Татах ≫≫ Нэгдүгээр анги 2 хэсэг

Татах ≫≫ Хоёрдугаар анги 1 хэсэг

Татах ≫≫ Хоёрдугаар анги 2 хэсэг

Татах ≫≫ Гуравдугаар анги 1 хэсэг

Татах ≫≫ Гуравдугаар анги 2 хэсэг
Continue Reading...

12/01/2008

Хамгийн их хэрэгцээтэй мэргэжлүүдийн жагсаалт

Мэргэжил бүхэн сайхан байдаг. Мэргэжлээ зөв сонгосон хүн насан туршдаа аз жаргалаар дүүрэн байж чадна. Дэлхий дээрхи шаардлагатай арван мэргэжлийн талаархи судалгааг танд сонирхуулъя. Энэхүү судалгаанд цалин, дарамт үүсэх түвшин болон бусад олон хүчин зүйлсээр нь судлан хамгийн их орлоготой болон хамгийн их хэрэгцээтэй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтыг "Програм хангамжийн инженер" тэргүүлж, "Их сургуулийн багш" удаалсан байна. Дараа нь юу байгаа бол.

1.Программ хангамжийн инженер

Жилийн 80,500 ам.долларийн цалин дунджаар авдаг байна. Энэ орлого ихтэй мэргэжил нь ойрын арван жилд нэмэгдэх ажлын байр нь 46 хувьтай байх бөгөөд жилдээ дунджаар 44,800 хүнийг ажилд авдаг байна.
Энэхүү мэргэжлийн давуу тал нь зайнаас ажиллах боломжтой юм. Эдийн засгийн бүх салбарт эдгээр хүмүүс маш их шаардлагатай байгаа. Мэргэжлийн хувьд математикийн мэдлэг болон дүн шинжилгээ хийх чадвар шаардагдахаас гадна томоохон компаниудад ажиллахад тэр болгон нээлттэй, креатив орчин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Программ хангамжийн инженер мэргэжлийг хийснээр яваандаа нүдний хараа муудаж, нуруу өвддөг сул талтай болдог байна.

2.Коллежийн багш

Жилд 81,500 ам.долларийн цалин дундажаар авдаг байна. Ойрын арван жилд багшийн ажлын байр нь 31 хувиар нэмэгдэх бөгөөд жилдээ 95,300 мянган хүнийг дунджаар ажилд авдаг байна. Мөн профессор эсвэл коллежийн багш их эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг байдаг. Учир нь коллежид суралцагчдын тоо байнга өсдөг. Судлаачдын үзэж байгаагаар багш өөрөө цагийнхаа хуваарийг гаргаж, мөн дресс кодгүй байдаг нь энэ мэргэжлийн давуу тал гэнэ. Мэдээж хэрэг эхэндээ бага цалинтай байдаг. Багш мэргэжил нь ирээдүйд өсөх бүрэн боломжтой байдаг. Боловсролын салбарт хамгийн өндөр цалинждаг албан тушаал бол их сургуулийн ерөнхийлөгч байдаг аж.

3. Санхүүгийн зөвлөх

Жилдээ дунджаар 122,500 ам. долларийн цалин авдаг байна. Ойрын арван жилд ажлын байр нь 26 хувиар нэмэгдэх гэнэ. 6,100 хүнийг жилд дунджаар ажилд энэхүү ажилд авдаг байна. Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ цаашдаа улам өсөн нэмэгдэх болно. Учир нь санхүүгийн төлөвлөлтийг баян хүмүүс хийлгээд зогсохгүй сүүлийн үед чинээлэг тэтгэврийн хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотой. Энэ мэргэжлийн давуу тал нь томоохон корпорац, пүүсэд ажиллаад зогсохгүй өөртөө мөн ажиллах боломжтой байдгаараа онцлогтой. Судлаачид энэ мэргэжлийн сул тал бол маш их хэмжээний цаастай зууралдах явдал гэж үзжээ. Энэхүү салбарын хамгийн өндөр албан тушаал нь үйлчлүүлэгчийн портфелийг хянаж, удирддаг зөвлөх байдаг.

Эхийг-г http://news.gogo.mn/-ээс
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template