5/26/2010

The inetd Super Server ⇒ Part №1

Энэ гарчиг дор inetd, xinetd програмын талаар жаахан зүйл бичье гэж бодлоо. Андуу ташаа бичсэн зүйл байвал та бүхэн зөвөөр залруулж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Inetd гэдэг нь серерийн порт хандалтыг хяндаг програм ба шаардлагтай хүсэлтийг эхлүүлэх, дамжуулах боломжийг олгодог програм юм.
Inetd байхгүй буюу тохируулаагүй, энэ програм суугаагүй үед тухайн серверийг стандарт хэлбэрээр програмуудаа ачаалладаг.

Эндээс үзвэл Inetd нь сервер дээр байрлаж буй бүх сервер програм хангамжийн холбоо хамааралыг зохион байгуулж болох п.х гэдэг нь ойлгогдож байна.

Inetd-ийг ашигласнаар сервер дээр хэт их ачаалал үүсгэхгүйгээр,шаардлагатай үед зөвхөн шаардлагатай сервер програмыг ачааллах боломжийг олгох болно.

Inetd-ийн бас нэг давуу тал нь TCP Wrapper(tcpd)-ийг таслах(салгах) маягаар холболтыг зөвшөөрөх хост, зөвшөөрхгүй хост гэж зааж оноох боломжиийг олгодог. Мөн iptables packet filtering-г хамтад нь ашиглаж нарийвчилсан хандалтуудын хяналтыг тохируулах боломжтой юм.

Сервер дээр байрлаж байгаа бүх п.х Inetd дамжуулан ашиглах нь бас тийм сайн зүйл биш. Сервер п.х болон тухайн серверийг ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааруулж Inetd дамжуулах, эс дамжуулах эсэхээ шийдэх нь зүйтэй юм.
Гол төлөв Web server, anonymouse FTP server,Telnet,rsh гэх мэт r* service-үүдийг Inetd-р дамжуулан ашигладаг.

Гэвч одоо голцуу ашигладаг Inetd-г өргөтгөсөн гэж хэлж болох хандалтуудыг хянах илүү боломжтой функцууд нэмэгдсэн xinetd ашигладаг.

Дараагийн бичлэгтэй хэрхэн тохируулах, тохиргооны талаар тайлбар бичлэг оруулъя гэж бодож байна. Мэдээж та бүхэн хүсвэл шүү дээ.

Энэ бичлэг маань inetd-г мэдэхгүй, судлаж амьжаагүй хүнд жаахан ч гэсэн ойлголт өгсөн байх гэж найдаж байна. Гол нь энэ бичлэгийг уншаад энэ талаар судлаж үзэхээр шийдсэн бол бичлэгийг нэмсэн зорилго биелэж байгаа нь тэр.

Бутархай мөнгө хуримтлагдсаар төгрөг болдогийн нэгэн адил уншин уншсаар мэдлэг хуримтлагддаг.
  • В.И. Даль

Continue Reading...

5/24/2010

ЗАМ

Би гэдэг хүн зам, зам засварын талаар бол ёстой нөгөө А,Б ч байхгүй хүн л дээ. Осолдохгүй л хурдны зам, даацын зам г.м төрлүүд байдгийг мэднэ. Мэдээж төрөл байгаа хойно тухайн замыг тавих, хучих технологи нь өөр өөр л байдаг биз.
Саяхан энд зам засвар хийж байхад нь хажуугаар нь өнгөрч таарсан юм. Зүгээр л энгийн зам миний мэдэх хурдны биш мөн даацын ч зам биш. 
Тэгээд хажуугаар нь гарахдаа харлаа л даа тэгсэн доорх маягаар хучиж байнаа замаа.

Миний ажигласнаар бол 3-н давхар хучсан байх юм. Давхарга болгоно нь ойролцоогоор 2-3см орчим байсан байх. Тэгэхлээр энэ 3-н давхарга нийлээд милээн зузаан болж байгаа биз.

Бас нэг ажиглагдсан зүйл нь гэвэл замын 2 талаар байдаг хашлага юу гэдэг билээ бордюр гэдэг билүү тэр гайхал зам 2-н хооронд бараг 30 см орчим цемент байх юм. Бордюрынх нь суурь гэдэгч юм уу юу ч гэдэг юм. Гэхдээ замыг их гоё харагдуулах юм аа. Тэгээд тэр цементэн суурьт 15 орчим алхаад л нэг ус зайлуулах сараалж байж байх юм. Усаа сайн зайлуулахгүй бол яаж ч барьсан зам нэг их урт наслахгүй байх л даа.
(Замынхаа суурийг сайн нягтруулаад тэгээд замаа хотгор биш гүдгэр тавьдаг болохоор тэр хашлага руу нь зам дээрх ус урсаж ордог юм шиг байгаан хэхэ. Сайн нягтруулалгүй нүдэн балай чихэн дүлий тавьбал гүдгэр зам маань хотойгоод өөрөө ус хуримтлуулах, цуглуулах юм болдог гэнэ лээ кккк)

Дээр нь бас нэмээд хэлэхэд зам дээр тавигддаг эгнээ хоорондын шугам, зогс шугам г.м тэмдгэлгээнүүд нь худал ч хүнд хөлөө чирч явдаг нэг нь бол бүдэрмээр зузаантай байх юм. Тэр мөд арилахгүй ээ.

Бас шарвалт үүсч болохоор эргэлттэй тийм газар анх замаа тавихдаа хурд сааруулагч шиг тийм юу ч гэмээр юм нэг тиймэрхүү хэлбэрээр тавьдаг юм билээ. Энэ зүйлийг яаж хот дотроо хийх үү. Мянганы замаа үргэлжлүүлэн тавихдаа эргэлт энэ тэр дээр хийвэл их зүгээр санагдсан. Манайд өвөл нь зам гэж тэшүүр шиг болдог хойно.

Эх оронд маань одоо эд зам засварын ажил эхлэчихсэн хаа сайгүй түгжрээ хүн бүхэн л жаахан уур уцаартай байгаа байх. Жирийн үедээ ямар билээдээ. Гэхдээ манайханы зассан зам даан ч жаахан тийм. Яг яаж засдаг юм бүү мэд. Гэхдээ би муулах гэсэн гүү л дээ.

Миний сонссоноор тэр зам хучаад байдаг хар зүйл аспалт гэдэг билүү. Тэр зүйлийг 1см нимгэн тавихад л бөөн мөнгө хэмнэж болдог гэнэ лээ. Ноднин зассан замаа энэ жил нь дахин засдаг бол үнэндээ юу ч гэмээр юм дэмий ч гэмээр юм уу. Нэгэнт л хүн хүч, хөрөнгө мөнгө, олон түмний уур уцаар бухимдлыг барж байгаагаас хойш стандартых нь дагуу хийгээд. Дараа жил нь нүүр бардам сууж байвал байвал гоё биздээ энэ чинь...

Гэхдээ манайд өвөлдөө хэцүү л дээ. Цас ороод халтиргаа гулгаа ихсэхээр баахан элс давс ашиглана. Энэ нь үр дүн муу,халтиргаа гулгааг нь арилгахгүй болохоор нь өнгөрсөн өвөл хайрга асгана гэж байсан санагдаж байна. Хайрга асгавал энэ чинь нүүрэн дээрээ элс асгаж байгаад үрчээд байгаатай адилхан санагдсан. Хүн нүүрээ тэгж олон өдөр угаавал хачин юм болно биздээ. Тэгээд манайханы хүүхдийн зулай шиг зам, багтаж ядсан олон машин, асгасан хайрга 3 чинь ёстой харш юм болно биз дээ миний хар ухаанаар.

Энэ бичлэгээрэй харийн орны юмыг шүтэж өөрийнхөө зүйлийг гоочлох санаа байсангүй. Гэхдээ хаанахын ч бай сайн зүйлийг нь сураад нөгөө монгол хүний авах гээхийн ухаанаар хандах нь зөв гэж бодно. За тэгээд, энэ жилийн шинээр тавигдаж буй, засагдаж буй замууд нь урт удаан настай байж олон түмэн маань түгжрэл багатай, эвдрэлтэй ч гэсэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод хэн хэнээ хүндэтгээд амьдарцгаая гэж өөрийн өчүүхэн энэ орон зайндаа уриалмаар байна.

Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаас л чи өөрөө хүн болж эхэлнэ.
  • А. Радишев

Continue Reading...

5/19/2010

" Squirrelmail " WebMail System-ийн талаар цухас


Саяхан сервер дээр дээрх системийг суулгав. Тэгээд энэ системийг суулгах талаар жаахан зүйл бичье гэж бодлоо. ҮС : CentOS 5.2
Энэ хүү системийг суулгахаас өмнө өөрийн сервер дээр SendMail болон Dovecot суулгасан болно.
Хэрэвээ та өөрийн сервер дээр php болон php-mbstring суулгасан бол шууд Squirrelmail системийг суулгаж болно. Мэдээж өмнө нь Mail(POP,IMAP) сервер суулгасан байх шаардлагатай. php-mbstring пакеж нь олон байт буюу 1-с дээш байт-р дүрслэгддэг тэмдэгт ашиглах дохиолдолд суулгах шаардлагатай. Ер нь суулгачихсан байхад гэмгүй.

Php болон php-mbstring пакежийг суулгаагүй бол дараах командаар суулгана.
# yum –y install php
# yum –y install php-mbstring

Дээр дурьдсан зүйлүүд асуудалгүй бол системийг суулгахдаа доорх командыг ашиглана
# yum –y install squirrelmail

Суулгаж дууссаны дараагаар Dovecot серверийн тохиргоон дээр imap протколыг нэмж өгөөгүй бол нэмэх шаардлагатай учир нь Squirrelmail нь imap проткол ашигладаг.

Дээрх тохиргоог хийж дууссан бол Squirrelmail системийг тохиргоог хэрхэн хийх талаар бичье.
Системийг тохиргоог өөрийн түүлийг нь ашиглаж хйиж болох бөгөөд дараах командыг терминал дээр бичихэд түүл ачааллагдах болно.
# /usr/share/squirrelmail/config/conf.pl


Дээрх командыг биелүүлэхэд дараах цэс үүснэ
Main Menu --
1. Organization Preferences
2. Server Settings
3. Folder Defaults
4. General Options
5. Themes
6. Address Books
7. Message of the Day (MOTD)
8. Plugins
9. Database
10. Languages
D. Set pre-defined settings for specific IMAP servers
C Turn color on
S Save data
Q Quit

Дээрх цэсны харгалзах дугаарыг оруулан Enter товч даран тохиргоог хийх боломжтой. Эсвэл доорх дир-т байрлах config.php файлыг засварлаж болно.
# cd /usr/share/squirrelmail/config/

Дээрх тохиргооноос тохируулах шаардлагатай нь :


2. Серверийн тохиргоо
Domain нэр
Sendmail or SMTP
IMAP Settings and Port
10. Хэлний тохиргоо
Default Language
Default Charset

Бусад тохиргоог өөрийн серверийн тохиргоонд нийцүүлэн тохируулах шаардлагатай.

Дээрх тохиргоог хийж дууссаны дараагаар вэб хөтөч дээр домайн нэрийн ард /webmail-г нэмэн ажиллуулахад логин хуудас нээгдэх болно. Учир нь систем суухдаа вэб сервэрт .../conf.d/squirrelmail.conf файлыг үүсгээд Alias үүсгэсэн байдаг. Системрүү хандах линкийг өөрчлье гэвэл уг файл болон вэб серверийн тохиргоог өөрчлөөрэй.

Мөн логин хийх үед дараах алдааны мессеж үүсвэл IMAP Settings-н Port-г шалгаарай
Error : Connection dropped by IMAP server

Ямар нэгэн асуудал гарвал коммент үлдээгээрэй.


Continue Reading...

5/16/2010

Create a login system with Flex and PHP-тайлбар


Блогын зочин маань тайлбар хүссэн тул тайлбар нэмж байна. Завгүй байж байгаад хэлсэн хугацаандаа тайлбар оруулж чадсангүй уучлаарай.

Сэтгэгдэлээр үлдээсэн линкрүү хандаж үзлээ. Жаахан ойлгомжгүй жишээ байна. Бэлэн компонент ашигласан.
Энд дараад нэг прожект татаад ав урьдны бичлгэт оруулж байсан линкний жишээ прожект юм. Энэ прожект их энгийн бас үндсэн зүйлүүдийг нь агуулсан байгаа. Би доор кодын тайлбарыг гальт бичээд өгье.
Юуны өмнө яг юу татаад авсанаа мэдэхийн тулд үр дүнг нь үзье.
Үзэхийн тулд уг прожектыг татаж аваад нээгээд. Доорх мөр кодын url-г өөрчлөх



↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
http://www.vipercreations.com/site_admin/login.php = login.php гэж өөрчлөөд

прожект фолдер дотроо login.php файлыг үүсгэнэ. Дараах кодыг хуулна.
Анхаарах зүйл нь өөрийн DATABASE_USERNAME, DATABASE_PASSWORD, DATABASE_NAME-г зөв тодорхойлж өгөх шаардлагатай.

define( "DATABASE_SERVER", "localhost" );
define( "DATABASE_USERNAME", "user" );
define( "DATABASE_PASSWORD", "pass" );
define( "DATABASE_NAME", "flex" );
//connect to the database
$mysql = mysql_connect(DATABASE_SERVER, DATABASE_USERNAME, DATABASE_PASSWORD) or die(mysql_error());
//select the database
mysql_select_db( DATABASE_NAME );
//asign the data passed from Flex to variables
$username = mysql_real_escape_string($_POST["username"]);
$password = mysql_real_escape_string($_POST["password"]);
//Query the database to see if the given username/password combination is valid.
$query = "SELECT * FROM users WHERE username = '$username' AND password = '$password'";
$result = mysql_fetch_array(mysql_query($query));
//start outputting the XML
$output = "";
//if the query returned true, the output yes else output no
if(!$result)
{
$output .= "no";
}else{
$output .= "yes";
}
$output .= "
";
//output all the XML
print ($output);

Дээрх үйлдлүүдийг гүйцэтгэж дууссан бол DB дортроо дараах QUERY-г ашиглан TABLE үүсгэнэ. TABLE үүсгэхдээ DB ээ өөрийн DB-ийн нэрийг оруулж үүсгээрэй.

CREATE TABLE `flex`.`users` (
`username` VARCHAR( 50 ) CHARACTER SET utf8 COLLATE utf8_unicode_ci NOT NULL ,
`password` VARCHAR( 50 ) CHARACTER SET utf8 COLLATE utf8_unicode_ci NOT NULL ,
PRIMARY KEY ( `username` )
) ENGINE = MYISAM CHARACTER SET utf8 COLLATE utf8_unicode_ci

TABLE үүсгэж дууссан бол нэг бичлэг нэмээд дээрх кодын дахин компайл хийгээд үүссэн кодыг буюу bin фолдерыг өөрийн сервер лүү хуулаад ажиллуулж үзээрэй. Асуудалгүй ажиллана гэж бодож байна. Тайлбарыг дэлгэрэнгүй гэж ороод үзээрэй. Бараг л тайлбар хэрэггүй ойлгох байх гэхдээ жаахан тайлбар оруулчихъя.



##################Тайлбар №1#########################




{username.text}


{password.text}




Дээрх хэсэг код нь




Гэсэн html кодтой хийгдэх үйлдэл нь ижилхэн гэж ойлгож болно. Анхаарах зүйл нь



таг хооронд дамжуулах утгуудаа ,таг хэлбэрээр дамжуулдаг. Flex дээр өгөгдлөө XML файлтай ижил таг хэлбэрээр өгөгдлөө илгээж мөн хүлээж авдаг. Гол нь харгалзах таагуудын утга уг эх кодод байх ёстой. Жишээ нь дээрх username гэсэн таг нь хэрэглэгчийн нэр оруулж байгаа TextInput-н ID байх жишээтэй.
Php файл дотроо дамжууласан утгуудыг хүлээж авахдаа html, php Файл хооронд утга дамжуулж байгаатай ижилхэн POST функцыг ашиглаад авч болно. POST функын атербутад харгалзах тагын нэрээр дамжуулсан утгыг авч болно.

Мөн HTTPService тагын result хэсэгт тодорхойлогдсон checkLogin(event) функц нь тухайн тагын үр дүн хүлээж авдаг. Event атербут нь ResultEvent гэсэн төрөлтэй байгаа эх функцээс харж болно.

HTTPService тагын send нэрээр тодорхойлогдсон гишүүн функцыг ашиглан url хэсэгт заагдсан кодыг ажилуулдаг
##################Тайлбар №2#########################
PHP файлд доорх мөр код байгаа

//Энэ код нь дээр дурьдсанчлан үр дүнг таг хэлбэрээр буцааж байна
$output = "";
//Sql амжилттай биелэвэл yes бусад үед нь no.
if(!$result){$output .= "no";}
else{$output .= "yes";}
$output .= "
";

Php файлаас дамжуулсан утгыг хүлээн авахдаа HTTPService тагын result хэсэгт тодорхойлогдсон checkLogin(event)-г ашиглана.

private function checkLogin(evt:ResultEvent):void
{
// loginsuccess тагын утгыг шалгаж байна
if(evt.result.loginsuccess == "yes")
{
// Logged In State рүү шилжиж байна.
currentState = "Logged In";
}
if(evt.result.loginsuccess == "no")
{
// Тохирох бичлэг олдоогүй бол хэрэглэгчид мэдээлж байна
mx.controls.Alert.show('Invalid username/password');
}
}

Дээрх бичсэн зүйл энгийн ойлгомжтой байхаар жишээ шүү. Хэн нэг нь энэ үед ч логин чинь ******** гэсэн юм ярихгүй байх гэж найдаж байна. Энгийн ойлгомжтой байхаар нь сонгосон жишээ болно

Дээрх прожектыг доорх линкнээс авсан болно.
http://cookbooks.adobe.com/post_Create_a_login_system_with_Flex_and_PHP-7243.html

Андуу ташаа зүйл бичсэн бол сэтгэгдэл үлдээн засруулж өгөхийг хүсье.

Continue Reading...

5/13/2010

Д.Цоодол : Эхийн захиас


Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэж ирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүү

Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүү

Тансаг Алтайн нуруунд үүл үдлэн нүүдэг
Тайгын цохионы оройд бүргэд үүрээ засдаг
Талын цагаан дэрсэн дээр эрвээхэй амран нисдэг
Таарах л нэгэн тусаа өрөөлд бас хүргэ
Миний хүү

Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ
Миний хүү

Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүү

Өвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бии, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тастаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа
Миний хүү

Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ
Миний хүү

Уулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал
Миний хүү

Өчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү
Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү
Миний хүү

Аав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм
Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа
Миний хүү

Өөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана
Миний хүү

Наадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд
Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай
Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь
Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай
Миний хүү

Усан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн
Миний хүү

Зуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ
Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ
Миний хүү

Хол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх
Миний хүү

Урих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ
Миний хүү

Халуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ
Миний хүү

Өдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно
Миний хүү

Хөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан
Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан
Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ
Миний хүү

Гариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв
Миний хүү

Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ
Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ
Миний хүү

Тоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий
Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай
Миний хүү

Тавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай
Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай
Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай
Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай
Миний хүү

Арын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв
Миний хүү

Чамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө
Миний хүү

Continue Reading...

5/12/2010

Create a login system with Flex and PHP

Блогийн маань нэг зочин Flex дээр логин хийж байгаа жишээ оруулж өгөөч ээ гэж байсан хүсэлтийн дагуу нэгэн линк нэмж байна.
Энэ линкээс энгийн маш ойлгомжтой нэгэн жишээг татаж аваад ажиллуулж үзнэ биз дээ. Table үүсгэх sql гээд л бүх зүйл нь байгаа. Өгөгдлийн сантай холбохдоо PHP ашигласан жишээ байгаа. Ойлгомжгүй зүйл байвал асуугаарай.

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
  • В. Франклин


Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template