1/06/2009

Import Excel File To Datagrid and DataTable


Нэгэн жишээ кодыг оруулъя гэж бодлоо. Excel-ийн файлыг Datagrid болон DataTable-д хэрхэн харуулах жишээ код юм. Сонирхож үзээрэй.

//######################################################
// Функцын нэр:fExcelFileImport
// Үйлдэл:Excel-ийн файлыг Datagrid - д харуулах
// Параметр:str_SheetName - Excel-файлийн Sheet – ийн нэр
// Буцах утга:true - Үйлдэл амжилттай
//      false – Үйлдал амжилтгүй
// Засварлагч:
// Засварласан өдөр:
// Засварын агуулга:
//######################################################
private bool fExcelFileImport(string str_SheetName)
{
try
{
string strConn = string.Empty;
OpenFileDialog OFDialog = new OpenFileDialog();
OFDialog.Filter = "xls files (*.xls)|*.xls" ;
if(OFDialog.ShowDialog()==DialogResult.OK)
{
strConn = "Provider=Microsoft.Jet.OLEDB.4.0;" +
"Data Source=" + OFDialog.FileName + ";" +
"Extended Properties=Excel 8.0;";
}
DataSet ds = new DataSet();
OleDbDataAdapter da = new OleDbDataAdapter("SELECT * FROM ["+
str_SheetName+"$]",strConn);
da.Fill(ds);
dataGrid1.DataSource = ds.Tables[0].DefaultView;
}
catch(Exception ex)
{
MessageBox.Show(ex.Message,
"Warning",
MessageBoxButtons.OK,
MessageBoxIcon.Warning);
return false;
}
return true;
}
Continue Reading...

Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн аз жаргалтай

Эх орон нэгт элгэн түмэн монголчуудад минь морилон ирж байгаа шинэ 2009 он аз жаргал авчрах болтугай.

“Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе. Ажил хөдөлмөрт шунан дурлаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа аз жаргал гэж үздэг тийм хүмүүс л жинхэнэ аз жаргалыг амсаж эдлэж байдаг юм. Хөгжил дэвшилд ч хөдөлмөрлөж байж хүрнэ, хүндрэл бэрхшээлийг ч хөдөлмөрлөж байж туулна. Шинэ онд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өргөн олон түмнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөцгөөе.“Газар хагалах нь яруу найраг бичихтэй адил тийм нэр төртэй үйлс гэдгийг ухаараагүй ямар ч үндэстэн хөгжил цэцэглэлтэд хүрч чаддаггүй” гэнэ. Мал сүргээ маллаж, тариа ногоогоо тарьж, барилга байшингаа барьж, эрдэс баялгаа ашиглаж, оюуны баялгаа арвижуулж, яруу найраг, яруу тунгалаг хөгжмөө туурвин, нэр төртэй үйлс бүхнийг бүтээж, хөгжил цэцэглэлтийн өндөрлөг өөд итгэл төгс урагшилцгаая. Өөр хоорондоо болон өөр улс үндэстэнтэй эв найр, эвлэрэл зохицлыг эрхэмлэе. Ямар ч хямрал бэрхшээл тулгарлаа гэсэн улс үндэстнээ гэх нэгэн үзүүрт сэтгэл Та биднийг бат бэх холбож байг. Хамгийн бат бэх холбоо уучлалаас болон найрамдлаас бүрддэг гэдэг. Уучлах нэгнээ уучилж, найрамдах нэгэнтэйгээ найрамдаж, өнгөрсөн гомдлыг мартан, өнийн баяраа хамтдаа хуваалцая.

Манай нийгмийн үндэс болсон гэр бүл амар амгалан, аз жаргалтай байг. Эмэгтэй хүнд зовлон учруулах замаар эрэгтэй хүн, улмаар гэр бүл аз жаргалтай байна гэж хэзээ ч үгүйг эрхбиш ухаарая. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлацгаая. Хайрлах болон хайрлагдана гэдэг бол аз жаргалын охь манлай юм. “Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн чухам аз жаргалтай”. Та бүхэндээ гэр бүлийн аз жаргалыг ерөөе!

Нацагийн Багабанди


Эхийг http://dayarmongol.com/-оос

Continue Reading...

1/05/2009

Adobe AIR 1.5 Linux-д зориулсан хувилбар гарлаа


Өнгөрсөн оны 12-р сарын 19-ны өдөр танилцуулсан энэ хүү хувилбар нь LinuxFedora Core 8Ubuntu 7.10 дээшopenSUSE 10.3 ашиглаж болохуйц болсон юм байна. Adobe AIR-г ашиглаж Flash Web application-г илүү хялбар хийх боломжтой юм. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.



Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template