6/28/2008

100 төгрөгөөр Эх оронлуугаа ярих боломж

Та бүхэнд мэдээллийн шинжэй нэгэн зүйл хэлэх гэсэн юм.Зарим нь мэдэж л байгаа байх. Мэдэхгүй нэгэн нь хэрэглээд үзээрэй. Бид бүхэн гэрийнхэнтэйгээ ярих гээд чамгүй л мөнгө зарж байгаа. Янз бүрийн карт авч ашигладаг зарим нь боломжийн шүү дажгүй гэхдээ аль улсад байсан хамаагүй байршил хамаарахгүй нэг л үнийн тарифаар ярих боломж байна.Би өөрөө Saitamad байдаг болохоор зарим нэгэн карт нь илүү их унаад цөөхөн хэдэ минут ярих юм аа. Ингээд хямд мөртлөө удаан хугацаагаар ярьж болох картны эрэлд гарлаа. Гэтэл нэг ахаас асууж мэдсэн юм. Надтай адил хямд үнээр удаан хугацаагаар ярих сонирхолтой улсууд мэдээж олон байгаа хэн мөнгөө хий дэмий урсгаад байя гэж бодохов. Тэгүүл Интернет ашиглаж ярих боломж байна. Та бүхэн Mobicom Web2Call гэж сонссон байх. Энэ картыг Монголд байгаа хэн нэгнээрээ худалдан авахуулаад username password 2г нь message-р авахад л болно. Аа бас яаж message авах вэ гэвэл http://mail.gogo.mn хаягаар орж Мобикомын хэрэглэгчээс message хүлээн авч илгээж болдог. Ингээд та монголд байгаа ахан дүүс аав ээж анд нөхөд хайрт хань руугаа мобикомын хэрэглэгчрүү 100 төгрөгөөр ярих боломж байна. Бусад үүрэн телефоны оператор луу ярьж болно гэхдээ үнийн тариф нь жаахан өөр байгаа энэ талаарх мэдээллийг http://web2call.mobinet.mn/index.php энэ хаягаар орж үзээрээ мөн яаж ашиглах заавар нь байгаа. Энэ мэдээж сурталчилгаа биш гэдэг нь ойлгомжтой

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template