7/15/2008

Би харьж явна

Нар хургасан нутаг руугаа би яарч явна
Наран гэрэлтсэн хань руугаа би очиж явна
Насны баясгалан үрээ харах гэж би хvсч явна
Настай буурал ижийдээ vнсvvлэх гэж би догдолж явна

Халхын сайхан нутаг руугаа би яарч явна
Хан буурал аавдаа золгох гэж яарч явна
Хайр гэрэлтсэн ханиа харах гэж би догдолж явна
Халуу дvvгсэн гэртээ очих гэж би ойртож явна

Цэлмэг хєх тэнгэрээ харах гэж би яарч явна
Цэвэр сайхан агаараа амьсгалах гэж би хvсч явна
Цэлгэр сайхан талдаа зочлох гэж би хүсч явна
Цээж дvvрэн хvсэлтэйгээр эх орондоо би очиж явна

Наран орны эрдэм соёлыг євєртлєєд
Намайг гэх бvгд рvvгээ би тэмvvлж явна
Намуун сайхан энэ vдшийг насандаа ч мартахын учиргvй
Нарлаг Монгол орон руугаа улам би яарч явна.



Эхийг www.xopom.com -оос

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template