Өглөө болгоныг өөдрөгөөр угтаж өөрийгөө шинээр төрсөн мэт өөдрөг явах ёстой гэж боддог. Гэвч чин үнэнчээр яваад өнөөдөр би юу хожив гэсэн хүмүүсийн яриа олонтой байдаг. Би тархины түгжээ мултлагч гээд нэвтрүүлгийн дугааруудыг хаяа завтай үед үзчихээд байдын зүгээр л үзмээр санагадаад. Хөтлөгч инь таалагдсандаа биш оролцогч нь хэнч байсан хамаагүй зүгээр л үзмээр санагдаад үзчихдэг юм. Саяханы нэг дугаар байсан байхаа яг хэзээ телевизээр гарсаныг нь би сайн мэдэхгүй юм. 25- телевизийн Алтай гуай оролцож байсан. Хамгийн сүүлд та нас хараглзахгүй ХҮНД яг юу гэж хэлмээр байна гэсэн агуулгатай асуулт байсан. Тэр асуултанд өөрөөрөө бай битий хулдалдагд, битий худалд өөрийхөө зорилго чиглэлээс бүү ухар үзэл санаандаа үнэн ч бай гэж хэлж байсан. Гэтэл яг өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд бор зүрхээрэй яваад хохироол үлдэж байна шүү дээ. Бид залуу улс яг яах ёстой вэ? Хохироод үлдэхүү эргээд харахад харамсахаар зүйл хийх үү? Мэдэхгүй юм. Хэн нэгэнд тал засахгүй бол хоосон хонох гээд байгаа юм чинь хийхээс яах юм бэ тийм биз дээ гэх нэг хэсэг байхад нөгөө талаас бүгд дор бүрнээ зөв энерги, зөв санаагаар явцгаая л даа гэсэн нэг хэсэг хүмүүс байна. Энэ нийгэмд хүний хөдөлмөр хөлс хүчийг зөв үнэлдэг болгоё танил талтай нь бус чадвартай нь хоолоо олж идье л дээ. Гэхдээ өдөр ирэх тусам энэ рүү ойртож байгаа нэг үеээ бодуул. Гэхдээ л дээр нь ямар улсууд байгаа билээдээ. За тэр хэд ч хамаа байжуу. Энд оруулах нь дутаж гэнэ. Үгүйдээ л өдөр гудамжинд таньдаг хүнтэйгээ тааралдуул өдрийн мэнд, өглөө таарвал өглөөний мэнд гээд инээмсэглээд өнгөрөе л дөө. Энэ харилцаа бидэнд дутагдаж байна гэж тэр нэвтрүүлэгт ярьж байсан. Энэ яг үнэн хаа сайгүй бухимдал зовлон ярьсан улс. Гоё өөдрөг байя л даа залуусаа эелдэг байя бид хийхгүй бол хэн хийхүү одоо хийхгүй бол хэзээ хийх юм. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэхчээр амаа ангайгаад гараа тосоод суувал энэ байдал өөрчлөгдөхгүй шүү дээ. Өнөөдөр танд юу чухал байна гэж гарчигт бичсэн хүмүүс юу гэж хариулах бол. Өнөөдөр надад ийм зүйл чухал ийм зүйл хэрэгтэй гэж хэлхээсээ урьтаж өөрийн бодлоо бичээрэй залуусаа. Санаа бодлоо хувуулцъя.
Нууц материалууд: Цусан салхи. 1-р бүлэг
7 years ago
3 санал,шүүмж:
Өнөөдөр надад маш их эрч хүч хэрэгтэй байна.
Энэ хүчийн зөвхөн өөрөөсөө гаргах гэж хичээгээд тусыг эс олно.
Бүх хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаж, туслаж, магтаж, сайшааж, урамшуулж, дэмжиж байвал болох юм шиг ээ.
Үгүй болдоггүй юм аа гэхэд ядаж л хүнд дандаа БАЯРЛАЛАА гэж хэлж байя даа.
Яг үнэн бидэнд тийм л халуун дулаан зүйл дутагдаад байгаа юм шүү. Тэгж байж бид хоорондоо эвтэй байна. Амьдрал тиймхэн ч нүүр дүүрэн инээж явах болно шүү дээ.
Өнөөдөр надад юу чухал байна гэж үү?
Чухал гэдэг үг шууд л гэр бүл гэж орж ирж байна. Надад урам өгч, намайг дэмжиж, намайг хэнээс ч илүү ойлгож, надад буруу өгч чадахгүй өмөөрч хамгаалдаг хамгийн том чухал үнэтэй хана хэрэм маань миний гэр бүл. Өдөр бүрийнхээ ажлын ачаалалд дарагдаад тэр бүр санаа тавьж чаддагүй ч миний хийж байгаа бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө байдаг гэдгийг манай гэр бүлийнхэн ойлгодог болохоор надад сайхан байдаг. ХЭХЭХЭ Заримдаа найзууд маань намайг ажлаас өөр мэддэгүйм уу гэж байх нь бий. Гэхдээ яг өнөөдөр энэ залуу насандаа, өөрөөр хэлбэл өөрийн гэсэн бүлийн амьдрал зохиогоогүй /хань ижилтэй болоогүй гэсэн үг л дээ/ хором бүрээ өөрийн хүч хөлсөөр алдахгүй үнэлүүлж байх хэрэгтэй мэт санагддаг учраас л гэрээ мартсан гэсэр шиг ажиллаж байна доо.
:-) Миний бодол ийм байна.
Post a Comment