10/28/2008

Харимаар байна

Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо
Сүү өргөөстэй эмээдээ,
Ерөөл тавиатай нутагтаа
Санаж бэтгэрсэн ур чин
Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа
Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан
Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн
Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн
Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ
Танийгаа би зүүдэллээ
Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан
Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон
Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан
Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү
Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ
Нартайгаа та мишээж байна лээ
Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ
Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ
Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр
Хадган салхит эх орон тандаа,
Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа
Хөдөө нутгийн буурал эмээдээ
Харийн нутагаас эрх охин танхи
Харьж тандаа очмоор байнаа
Харимаар байна

Германд сурч буй Ану энэ шүлгийг бичжээ.

2 санал,шүүмж:

Нэргүйн Болортуяа on October 28, 2008 at 6:59 AM said...

гоё шүлэг байна.

Pearle Deppsu on October 30, 2008 at 12:55 AM said...

эээ хэхэ, миний найз гэрээ санасан уу? одоо яадгүүлээ?

найз охиноо ядаж татчихвал ч дажгүй байх болов уу даа. тэвч тэвч

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template