10/30/2008

“Sony” корпораци шинэ PSP худалдаанд гаргах гэнэ


Японы алдарт “Sony” корпораци ирэх аравдугаар сард өндөр нягтаршилтай дэлгэц, гар утас болгон ашиглаж болохуйц микрофон бүхий PSP (PlayStation Portable) буюу зөөврийн PlayStation гаргах гэнэ. Япон, Ази, Хойд Америк болон Европт худалдаалагдах PSP-3000 нь загвар, гадаад үзэмжийн хувьд өмнөх “PSP Slim & Lite”-тай ижил бөгөөд хар, цагаан болон мөнгөлөг өнгөтэй байх юм.

Уг тоглоомын хэрэгслийг ашиглан Skype үйлчилгээгээр утсаар ярьж болох ажээ. Шинэ PSP нь Хойд Америкт 199.99 ам.доллар, харин Европ дахинаа 199 евро буюу 249 ам.долларын үнээр худалдаалагдах гэнэ. Харин Азид ямар үнээр худалдаалагдах нь одоогоор тодорхойгүй байна. Компанийн төлөвлөж буйгаар ирэх 2009 оны гуравдугаар сар гэхэд дэлхийн хэмжээнд нийт 15 сая ширхэг PSP борлуулах гэнэ. Компанийн хэвлэлийн төлөөлөгч Ёко Сакаки “Тоглоомын консолын эрэлт хэрэгцээ их байна. Ялангуяа АНУ-ын зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулалт ихтэй байгаа” гэжээ.

Түүнчлэн “Sony” корпорациас ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр Хойд Америкт “Sixaxis” болон “PS-3” консолын DualShock-3-т холбож болох утасгүй keypad худалдаанд гаргах болсон тухайгаа зарласан. Мөн арваннэгдүгээр сараас эхлэн 160GB багтаамжтай “PlayStation-3” тоглоомын консолыг Хойд Америкт 499.99 ам.доллар, Европт 499 еврогийн үнэтэйгээр худалдаалах гэнэ.

Мэдээний эхийг : Эхийг http://www.lamongols.com/-оос

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template