
1.Программ хангамжийн инженер
Жилийн 80,500 ам.долларийн цалин дунджаар авдаг байна. Энэ орлого ихтэй мэргэжил нь ойрын арван жилд нэмэгдэх ажлын байр нь 46 хувьтай байх бөгөөд жилдээ дунджаар 44,800 хүнийг ажилд авдаг байна.
Энэхүү мэргэжлийн давуу тал нь зайнаас ажиллах боломжтой юм. Эдийн засгийн бүх салбарт эдгээр хүмүүс маш их шаардлагатай байгаа. Мэргэжлийн хувьд математикийн мэдлэг болон дүн шинжилгээ хийх чадвар шаардагдахаас гадна томоохон компаниудад ажиллахад тэр болгон нээлттэй, креатив орчин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Программ хангамжийн инженер мэргэжлийг хийснээр яваандаа нүдний хараа муудаж, нуруу өвддөг сул талтай болдог байна.
2.Коллежийн багш
Жилд 81,500 ам.долларийн цалин дундажаар авдаг байна. Ойрын арван жилд багшийн ажлын байр нь 31 хувиар нэмэгдэх бөгөөд жилдээ 95,300 мянган хүнийг дунджаар ажилд авдаг байна. Мөн профессор эсвэл коллежийн багш их эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг байдаг. Учир нь коллежид суралцагчдын тоо байнга өсдөг. Судлаачдын үзэж байгаагаар багш өөрөө цагийнхаа хуваарийг гаргаж, мөн дресс кодгүй байдаг нь энэ мэргэжлийн давуу тал гэнэ. Мэдээж хэрэг эхэндээ бага цалинтай байдаг. Багш мэргэжил нь ирээдүйд өсөх бүрэн боломжтой байдаг. Боловсролын салбарт хамгийн өндөр цалинждаг албан тушаал бол их сургуулийн ерөнхийлөгч байдаг аж.
3. Санхүүгийн зөвлөх
Жилдээ дунджаар 122,500 ам. долларийн цалин авдаг байна. Ойрын арван жилд ажлын байр нь 26 хувиар нэмэгдэх гэнэ. 6,100 хүнийг жилд дунджаар ажилд энэхүү ажилд авдаг байна. Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ цаашдаа улам өсөн нэмэгдэх болно. Учир нь санхүүгийн төлөвлөлтийг баян хүмүүс хийлгээд зогсохгүй сүүлийн үед чинээлэг тэтгэврийн хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотой. Энэ мэргэжлийн давуу тал нь томоохон корпорац, пүүсэд ажиллаад зогсохгүй өөртөө мөн ажиллах боломжтой байдгаараа онцлогтой. Судлаачид энэ мэргэжлийн сул тал бол маш их хэмжээний цаастай зууралдах явдал гэж үзжээ. Энэхүү салбарын хамгийн өндөр албан тушаал нь үйлчлүүлэгчийн портфелийг хянаж, удирддаг зөвлөх байдаг.
Эхийг-г http://news.gogo.mn/-ээс
1 санал,шүүмж:
Программистууд урагшаа.. :)
Post a Comment