2/25/2010

Punycode-н талаар цухас

Яагаад энэ талаар бичих болсон бэ гэвэл энд ирсэнийхээ дараахан япон домайн нэртэй вэб сайт offline download хийхээр боловоо. Чухал мэдээлэл ихтэйн дээр,татах сайт маань статик болохоор татаад авчихъя гээд үзсэн чинь ихэнх offline downloader хийдэг п.х-д татаж чаддаггүй ээ. Домайн нэр нь япон болохоор(япон тэмдэгтийг pc-т дүрслэхдээ ascii код ашигладаггүй тэмдэгт зөндөө байдаг байх маш олон ханзтай болохоор тусгай файл энэ тэр байж магад бас hash хийдэг функц энэ тэрээ бичье гэвэл асуудал гарч магад учир нь ихэнх hash хийдэг алгоритм-д тэмдэгтийн ascii кодыг ашигладаг учираас)

Тэгээд бодов сайтын IP хаяг, Домайн нэр, DNS гээд. DNS дээр ашиглаж болохуйц болгохын тулд яадаг юм болдоо гээд. (Танд интернет үйлчилгээ үзүүлэгч тал дээр DNS гээд систем байгаа шүү дээ та биднийг интернет гэдэг төөрдөг байшинд төөрүүлчихгүйн тулд чиглүүлээд заагаад зааварладаг. DNS, сайтын IP хаяг, Домайн нэрийн талаар монгол хэл дээр хийгдсэн тайлбар гүүгл-с хайвал зөндөө байгаа учир ингээд зогсоод Punycode-н талаар бичье) Цааш унших хүсэлтэй байвал Дэлгэрэнгүй гээд уншаарай

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
  • Биант




Ингээд гүүгл ахаас асуув. Тэгсэн DNS дээр ашиглаж чадахуйц болгохын тулд япон домайн нэрний хувьд Punycode гээд олон улсын домайн нэр, тэр дундаа ascii кодоор дүрслэгддэггүй тэмдэгтийг ascii кодруу хөрвүүдэг аргачлал байдаг юм байна.

Юуны өмнө Punycode-р хөрвүүлсэн домайн нэрний хамгийн урд талд нь [xn--] гэсэн дэмдэгт байрлах ба араас нь ASCII тэмдэгт.jp гэсэн бүтэцтэй байдаг.

Бас RACE гэх аргачлал байх ба бүтэц нь [bq--] гээд...... байдын байна лээ.

Зорилгодоо хүрсэн учир RACE аргачлалын талаар цааш дэлгэрүүлж хараагүй болно. Ямартай ч япон домайн нэрийг Punycode гэх аргачлалаар ASCII тэмдэгт рүү хөрвүүлээд DNS нь цааш чиглүүлэх г.м дараалалаар явдаг юм шиг байгаан.

Гүүглээс Punycode converter гээд хайвал онлайн-р таны япон домайн нэрийг ASCII тэмдэгт рүү хөрвүүлэгч зөндөө байгаа шүү. Тэгээд Punycode аргачлалын алгоримтыг мэдэж авбал дээрх бичсэн hash энэ тэр бас......

Сүүлд нь хэлэхэд би нөгөө сайтаа бүгдийг нь татчихсан :-)

2 санал,шүүмж:

Anonymous said...

Гүй ээ мөн адтай чөдгөр юм даа чи.

... on February 25, 2010 at 8:00 PM said...

хэхэ. Адтай ч юу байхав. Залхуу хүний л зан байхгүй юу

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template