3/25/2010

Dovecot IMAP Server

SendMail суулгаад тохиргоог нь хийн. Бусдын Email хаяг руу Email илгээж болж байв. Тэгээд сервер дээрээ шинээр хэрэглэгч үүсгээд тэдгээр хэрэглэгчид нь LAN дотроо өөр хоорондоо Email илгээж болдог болгохын тулд Dovecot
Серверийг ашиглав. Учир нь SendMail нь зөвхөн илгээдэг бөгөөд ирсэн Email-ээ буцаан mail box-оос Download хийн харахын тулд Dovecot суулган тохиргоог нь хийн ашиглав.

Хэрэв ээ дээрх бичсэн зүйлийг яг эхнээс нь хийх гэж байгаа хүн байвал хэрэгтэй байх болов уу гээд хэдэн анхаарах зүйлийг бичье гэж бодлоо. Мэдээж бүх тохиргоог биш шүү.

1. ProcMail-н тохиргоо хийх эсэх (Энэ хэсэгт Spam Email хүлээн авахгүй байх г.м)
2. Mail Box default-г нь өөрчилсөн бол Dovecot-н тохиргоо хийхдээ өөрчилсөн директороо зааж өгөх
3. Сервер дээрээ 110 портыг нээх
4. SSH горимд холбогдох эс холбогдох талаарх тохиргоо
5. Сервер дээрээ DNS сервер суулган тохиргоог нь хийх хэрэвээ суулгаж амжаагүй бол өөрийн РС-хээ хост файлд IP болон HOSTNAME-г нь нэмэх
6. DNS сервер суулгаагүй тохиргоог нь хийгээгүй HOST файл засварлахаар шийдсэн бол анхаарах зүйл нь
6.1. HOST файлыг шууд өөрчилж болохгүй тохиолдол байдаг(энэ нь таны ашиглаж буй вирусны эсрэг програм хангамж нь системийн файл, HOST файл г.м-ыг өөрчлөхийг дэмжихгүй тохиргоотой байх явдал бий)
6.2. Хэрэвээ дэмжихйгү байвал вирусны эсрэг програмыхаа тохиргоог түр зуур засах эсвэл түр зуур хаах энэ нэг их сайн арга биш
6.3. Хамгийн найдвартай нь DNS серверээ суулгаад тохиргоог нь хийгээд өөрийн сүлжээний холболтын тохиргоон дээрээ Secondary DNS серверийн хэсэгт зааж өгөх гэж ойлгоод байгаа
Дээрх зүйлийг анхаарах нь зүйтэй болов уу гэж бодоод оруулчих лаа.

Эзэн хичээвэл
Заяа хичээнэ



1 санал,шүүмж:

... on April 6, 2010 at 12:09 AM said...

Энд нэг зүйл анхаарах хэрэгтэй шүү. Өөрөө LAN доророо DNS сервер ажилуулах гэж байгаа бол Өөрийн үүсгэсэн DNS серверээ Secondary биш primary хэсэгт зааж өгөх хэрэгтэй. Учир нь гэвэл primary сервер унсан тохиолдолд Secondary сервер лүү шилжих бөгөөд бусад үед зөвхөн primary серверлүү хандах бөгөөд таны үүсгэсэн локал серверлүү хандахгүй байх болно. primary хэсэгт өөрийн үүсэгсэн серверээ зааж өгөөд secondary хэсэгт өөрийн getway зааж өгөх хэрэгтэй. Дээрх зүйлийг conf файл дотороо forwarders хэсэгт зааж өгсөн ч болно

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template