8/11/2010

HaaS⇒PaaS⇒SaaS

Энэ SaaS гэж зүйл хүчээ аваал хэдэн хэрэглээний програмуудын суулгац хүртэл гарахаа болиод бүгд онлайн болчихвол яах болоо?

Тэгээд бүр сүүлдээ ҮС-д П.Х суулгах тал дээр ямар нэгэн хязгаарлалттай болоод л. Зөвхөн ҮС хөгжүүлэч талаас лицэнз маягийн юм авсан газарын суулгац л суух боломжтой болвол яах бол

MicroSoft-н хувьд бол ийм бололцоо байгаал даа. Үнэхээр ийм болвол Монголчууд бид нар худалдаж л авах болох байхдаа тийм ээ. Эсвэл OpenSource ҮС систем хэрэглэдэг болох байх.

Иймэрхүү болоход ч байг гэх газар байхгүй л дээ. Эхнээсээ олон нийтийн түгээмэл ашигладаг П.Х ийм болж байна. Хэрэглэгч ус цахилгаан хэрэглээд хэрэглэсэнийхээ хэрээр төлбөрөө төлдөг бол яг мөн адил П.Х хэрэглэснийхээ хэрээр л төлөх цаг үерүү улам л ойртож байгаа гэж би хувьдаа боддог. Ийм систем одоо ч байгаа. CRM,ERP г.м

Энэ үйлчилгээ яг анхных нь бол бишилдээ Өмнө нь ASP гээд байсан. Гэвч тухайн үеийн интернет хэрэглэгчийн тоо, хүчин чадал г.м нөхцөл байдлаас болоод нурсан гэдэг юм билээ. Одоо бол шал өөр болсон цаг үе. Интернет хэрэглэгчид хэд болсон, хэрэглэж байгаа интернетийн хурд г.м

Хөгжилтэй орнуудад иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг компаниуд байгаа та бүхэн интернетээс хайгаад үзээрэй. Үнэхээр бүгд ийм болоод SaaS үйлчилгээ үзүүлдэг том компанитай гэрээ хийсэн газар л П.Х хөгжүүлэлт хийдэг болчихвол IT компаниудын ажил улам цөөрөх байх. Төдий чинээгээрэй шалгарсан П.Х-д хэрэглэгчидэд хүрэх нь дамжиггүй.

Та бүхэн энэ талаар ямар бодолтой явдагаа блогийн маань нийт зочидтой санал бодолоо хуваалцаарай.


Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
  • Сенека

4 санал,шүүмж:

Anonymous said...

Өө тэгвэл далайн усыг цэвэршүүлэх талаар суралцъя байз. IT хол явахгүй бол цэвэр ус мөн ч хол гүйнэ дээ

... on August 12, 2010 at 2:56 AM said...

Сурчихаад надаа зааж өгөөрэй хө 2лаа хамтаараа хийе :-)

Anonymous said...

Би сурчихаад сургалт явуулнаа.
Чамайг үнэгүй авнаа за.

... on August 13, 2010 at 7:17 AM said...

4679 lol

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template