10/28/2010

Rsyslog системийн талаар


rsyslog систем нь серверийн лог файлуудыг нэгтгэн DB-т бүртгэх боломжтой систем юм. Мөн rsyslog систем суусан сервер биш локаль сүлжээндэх хэд хэдэн серверийн алдааны мэдээлэлийг нэгтгэх боломжтой. Жишээлбэл Вэб сервер, и-майл серверээ тус тусад нь сервер үүсгээд байршуулсан дохиолдолд тухайн 2 сервер дээрх алдааны мэдээлэлийг нэг дор төвлрүүлэх, төвлөрүүлэж чадсанаар серверийг хянахад бага ч гэсэн хялбаршуулж байгаа юм. Уг алдааны мэдээлэлийг DB-т байршуулсанаар тухайн DB-г хяндаг вэб арр бичвэл серверүүдийн алдааны мэдээлэлийг онлайнаар хянаж, шаардлагатай үед хэрэгцээт мэдээлэлээр хангах боломж бүрдэх давуу талтай.
Блогийн маань зочид хэрэгтэй бол туршиж үзээд ямар нэгэн асуудал гарвал сэтгэгдэл үлдээгээрэй.
Одоогоор CentOS 5.5 дээр суулгаад ашиглаж байгаа болно.

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template