Ойрд блогтоо бичлэг нэмсэнгүй. Өнөөдөр ганц бичлэг нэмчихье. Сүртэй биш ч гэлээ бас мэдэж байхад гэмгүй зүйл гэж бодлоо.
DatePicker-н утгыг оноож өгөхдөө updateDate гишүүн функцыг нь ашиглана. Дараах байдлаар
DatePicker .updateDate(yyyy,MM,dd);
Жишээлбэл дараах огноогоор DatePicker-н утгыг өөрчлөх болсон гэж үзвэл.
String temp_date = "2011-12-13";
SimpleDateFormat curFormater = new SimpleDateFormat("yyyy-MM-dd");
Date date = curFormater.parse(temp_date);
int year = date.getYear();
int month = date.getMonth();
int day = date.getDay();
DatePicker .updateDate(year,month,day);
Дээрх кодыг ажилуулбал алдаа заах бөгөөд учир нь
Date классын
getYear функцын утга нь : year-1900
getMonth функцын утга нь : 0-11
getDay функцын утга нь : 1-7 буюу Даваа-Ням хүртлэх утга буцаадаг болно
Жава дээр байнга юм хийдэг хүмүүст бол асуудалгүй боловч тэрхэн зуур андуураад биччих магадлал ихээхэн өндөр золиг байна лээ.
getDay функцын оронд getDate функыг ашиглаарай. getYear функцын утган дээр 1900 нэмээд бичвэл дээрх жишээ асуудалгүй ажиллах болно.
0 санал,шүүмж:
Post a Comment