9/24/2008

Хүмүүс ингэж боддог юм байна. Харин та???

Мөнгөнд дургүй хэн байхав. Мөнгөтэй болохын тулд та яах ёстой вэ? Мэдээж шударга замаар......

Поль Гетти
“Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм”

Роберт Кийосаки
“Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон”…

Ставрос Ниархос
“Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ….

Жозеф Кеннеди
Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.

Эхиийг news.gogo.mn-ээс

0 санал,шүүмж:

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template