Блогийнхоо зочидод энэ өдрийн мэнд хүргье. VMware ESXi дээр 4 ҮС систем суулгаад ашиглаж байгаа юм. Тэгээд суулгасан ҮС-дээ Backup хийх гэсэн жаахан асуудал гараад та бүхнээс асуух гэсэн юм.
Зорилго нь: Автомаар USB HDD-д Backup хийх.
Эхлээд өөрийнхөө байдалыг жаахан тайлбарлая. Backup хийх талаар судлахад ерөнхийдөө дараах 4н төрлийн арга байх шиг байгаан.
1. vCenter Converter ашиглах
2. Data Browser ашиглах
3. Remote CLI ашиглах
4. SSH ашиглах
Дээрх 4н аргыг ашиглаад Backup хийж болох боловч эхний 2 нь хэтэрхий удаан тэгээд автомаар Backup хийж болохгүй. Сүүлийн аргыг ашиглах нь боломжийн боловч доорх асуудлууд үүсээд байгаан.
1. Суулгасан ҮС ажиллаж байх үед *.vmdk файлруу хандаж болохгүй
2. 1-р асуудлыг snapshot ашиглаад шийдэж болох боловч ESXi ямар нэгэн USB Device танихгүй байгаа учир USB HDD-д Backup хийх боломжгүй болчоод байна.
Файл сервер үүсгээд сүлжээгээр Backup хийж байгаа боловч Backup хийх өгөгдлийн хэмжээ их учир жаахан тиймэрхүү болоод байгаа юм.
Та бүхэн ESXi-д суулгасан ҮС-ээ хэрхэн Backup хийж байгаа талаараа зөвлөгөө өгч туслана уу?
Мөн ESXi-д ямар нэгэн USB Device таниулах талаар санал байвал сэтгэгдэл үлдээнэ үү.
10 санал,шүүмж:
Сайн уу хэрэгтэй мэдээлэл тавьж байгаад чинь баярлалаа.
vmware esxi 4.1 г яаж R710 дээр суулгах вэ? Хэдэн хоног үзээд бардаггүй ээ
Суулгах гэхээр яг яагаад байна. Суулгах үед ямартай ч USB keyboard,mouse ашиглахгүй байсан нь дээр ямар алдаа зааж байна. Bios-н тохиргоо өөрчлөх тохиолдол байдаг RAID хэдүү? Би суулгахдаа USB boot хийж байгаад суулгачихсан. Суулгах үед яг ямар алдаа гарч байгаа талаараа тодорхой коммент үлдээгээрэй.
Ямар алдаа зааж байгааг мэдэхгүй ч энийг нэг хараарай.
http://defaultreasoning.wordpress.com/2011/04/14/dell-poweredge-r710-bios-settings-for-vmware-vsphere-4-x/
DVDROM асуудалтай байсан юм болов уу USB CDROM-оос зүгээр явчихлаа. Ямартаа ч хариулт бичсэнд баярлалаа.
Backup хийх боломжит аргаа олсон уу?
Энэ асуудлаа яаж шийдвэрлэвээ?
Одоохондоо Backup хийх давтамж мөн өдөрийг нь зөрүүлээд сүлжээгээр л Backup хйиж байна даа.
Vmware Vsphere 4.1 barag uzeed duusch bna. Unexeer sain yum bnlee. Yalanguya Linux-orchimd ajillaj chaddag bol ter chini mash ix tus nemer bolnoo. Dell R710 deer zuv zugeer suuj bsan daa. Vsphere dotroo 2 yanz bgaa. Vcenter(Public), ESXi(private), yor n bol ESXi-gaa R710 deeree suulsan deeree. chinii server chini yamar negen hardware gemteltei bolood suuxgui bgaa bol VCenter suulgaa Win2008 server deer. ESXi n zovxon Virtual machine-uud chini suunaa. gol n nemeltuud n xamt suudaggui yumaa. Xarin Vcenter n Bux Config-uudiigaa demjidgiimaa.
нэг юм асууя. тэнэг ч байж магадгүй. одоо ажиллаж байгаа сервер.ийн esxi руу оруулах боломж байдаг уу
none : асуултыг чинь сайн ойлгосонгүй. Backup хийсэн өгөгдлөө Resotre хийж болохуу гэсэн үгүү
Сайн байнй уу,
R510 Сервер дээр суулах гээд болоогүй.DVD ром ажлихгүй байхшиг санагдаад байсан, тэр хамаагүй бололтой. USB гээр зүгээр гэдэг нь үнэн болж байна шүү. Баярлалаа.
EXSi татах гоё линк тавиад өгөөч найзуудаа
Post a Comment