4/05/2010

umount error 16 = Device or resource busy


# umount /your dir/etc
unmount error 16 = Device or resource busy
Refer to the umount.cifs(8) manual page (man 8 umount.cifs)


Windows дээрх Share folder-оо LINUX дээр mount(smbmount) хийсэний дараагаар umount(smbumount) хийх үед дээрх алдаа гарч болзошгүй бөгөөд. Сонгогдсон дир-оо umount(smbumount) хийх үедээ
#umount(smbumount) -l /your dir/etc командыг ашиглаж үзээрэй. –l нь ямар утга учиртайг man umount(smbumount) гээд хараарай. Хэн нэгэнд хэрэг болж магад.


Ямраар дурсагдахыг хүснэ.
Яг түүн шигээ амьдар.



Continue Reading...

3/31/2010

tree connect failed: NT_STATUS_BAD_NETWORK_NAME

Samba суулгаад тохиргоог нь хийгээд тест хийсэн чинь ийм алдаа гарч ирээд болдоггүй ээ. Яаж засахыг мэдэх хүн байвал хэлж өгөөч. (OS : CENTOS 5.2)

Тохиргооны файлыг хэд дахин шалгав гайгүй юм шиг (Гайтай болоод л “алдаатай ” болоод л алдааны мэдээлэл гарч байгаа байх л даа)

дир үүсгээд түүнийхээ chown-г нь nobody гэж тохируулж өгсөн

Мөн directory permissions асуудалгүй байгаа.
Тэгээд дээрээс нь log файлруугаа нэмж алдааны мэдээлэл бичилгүй энэ алдаа л дэлгэцэнд үзүүүлээд байна.

Интернетээс хайгаад олон янзаар засаад болдоггүй ээ ямар үед иймэрхүү алдааны мэдээлэл үзүүлдэг талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаач....

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
  • К. Маркс



Continue Reading...

3/27/2010

Setting the Browser Title in Flex

Flex дээр хэрхэн Browser Title тохируулах талаар нэг бичлэг нэмье. Яагаад энэ талаар оруулах болсон бэ гэвэл Flex нь Ajax хэлбэрээ кодчилол их хийгддэг учир Browser Title-г тохирууулах шаардлага гардаг.

Main Page-н Browser Title-г тохируулахадаа pageTitle хэсэгт тохируулж өгч болно.

layout="absolute"
pageTitle="First Title"
>

Ajax хэлбэрээр хуудасны агуулга солигдож түүнд тохирох pageTitle-г тохируулах үедээ дараах маягаар тохируулж болно.


import mx.managers.BrowserManager;
import mx.managers.IBrowserManager
import mx.events.BrowserChangeEvent;
private var subTitle:IBrowserManager;
private function fChangeTitle():void
{
subTitle = BrowserManager.getInstance();
subTitle.init("","Secont Title");
}


Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг...
  • Н. К. Крупская



Continue Reading...

3/25/2010

Dovecot IMAP Server

SendMail суулгаад тохиргоог нь хийн. Бусдын Email хаяг руу Email илгээж болж байв. Тэгээд сервер дээрээ шинээр хэрэглэгч үүсгээд тэдгээр хэрэглэгчид нь LAN дотроо өөр хоорондоо Email илгээж болдог болгохын тулд Dovecot
Серверийг ашиглав. Учир нь SendMail нь зөвхөн илгээдэг бөгөөд ирсэн Email-ээ буцаан mail box-оос Download хийн харахын тулд Dovecot суулган тохиргоог нь хийн ашиглав.

Хэрэв ээ дээрх бичсэн зүйлийг яг эхнээс нь хийх гэж байгаа хүн байвал хэрэгтэй байх болов уу гээд хэдэн анхаарах зүйлийг бичье гэж бодлоо. Мэдээж бүх тохиргоог биш шүү.

1. ProcMail-н тохиргоо хийх эсэх (Энэ хэсэгт Spam Email хүлээн авахгүй байх г.м)
2. Mail Box default-г нь өөрчилсөн бол Dovecot-н тохиргоо хийхдээ өөрчилсөн директороо зааж өгөх
3. Сервер дээрээ 110 портыг нээх
4. SSH горимд холбогдох эс холбогдох талаарх тохиргоо
5. Сервер дээрээ DNS сервер суулган тохиргоог нь хийх хэрэвээ суулгаж амжаагүй бол өөрийн РС-хээ хост файлд IP болон HOSTNAME-г нь нэмэх
6. DNS сервер суулгаагүй тохиргоог нь хийгээгүй HOST файл засварлахаар шийдсэн бол анхаарах зүйл нь
6.1. HOST файлыг шууд өөрчилж болохгүй тохиолдол байдаг(энэ нь таны ашиглаж буй вирусны эсрэг програм хангамж нь системийн файл, HOST файл г.м-ыг өөрчлөхийг дэмжихгүй тохиргоотой байх явдал бий)
6.2. Хэрэвээ дэмжихйгү байвал вирусны эсрэг програмыхаа тохиргоог түр зуур засах эсвэл түр зуур хаах энэ нэг их сайн арга биш
6.3. Хамгийн найдвартай нь DNS серверээ суулгаад тохиргоог нь хийгээд өөрийн сүлжээний холболтын тохиргоон дээрээ Secondary DNS серверийн хэсэгт зааж өгөх гэж ойлгоод байгаа
Дээрх зүйлийг анхаарах нь зүйтэй болов уу гэж бодоод оруулчих лаа.

Эзэн хичээвэл
Заяа хичээнэ



Continue Reading...

3/24/2010

SendMail-н тохиргооны үед...

Sendmail-н тохиргоог өөрчлөөд sendmail.cf файл үүсгэх үед доорх алдаа заах тохиолдол гарах ба энэ нь Sendmail-г хэрхэн суулгасанаас хамаарах болно.

/etc/mail/sendmail.mc:10: m4: cannot open `/usr/share/sendmail-cf/m4/cf.m4': No such file or directory

Энэ алдааг засахын тулд доорх package-г суулгаад cf дахин үүсгэх команд бичихэд алдаа засагдсан байдалтай байлаа

Package : sendmail-cf

Mail сервер тохируулах гээд сууж б айгаа хүнд хэрэг болж магад гэж бодоод...


Дуслыг хураавал ДАЛАЙ
Дуулсаныг хураавал ЭРДЭМ



Continue Reading...

3/22/2010

VMware хэрэглэдэг залуусдаа

VMware ашиглаад Linux суулгаад суулгасан ҮС-дээ сүлжээний тохиргоог нь хийгээд байхад сүлжээнд холбогдохгүй байна уу ? Тэгвэл дараах зүйлийг анхаарч үзээрэй.
Юуны өмнө суулгах явцад сүлжээний тохиргоо хийгддэг бөгөөд суулгасаныхаа дараа сүлжээнийхээ тохиргоог дахиад нэг шалгаад үзээрэй. Админ(Super) эрхээрэй ороод ifconfig or ifconfig eth0 мөн netstat –rn
Дээрх командуудыг ашиглаж сүлжээний тохиргооны мэдээлэлүүдээ хараад засах шаардлагатай байвал засна биз ээ. Хэрвээ өөрчлөлт хийсэн бол service network restart командыг биелүүлэхэд илүүдэхгүй
Би гэдэг хүн байнгын нэг рс дээр энэ п.х-г суулгаад ашиглаад байсан болохоор анзаардаггүй байж. Гэвч сүлжээний бүтэц нь өөрчлөгдөхөөр VMware тохиргоог өөрчлөх шаардлагатай ба дараах 3 бүтцэд хуваан тохиргоог хийдэг
Бүтэц 1 Bridged networking
Бүтэц 2 Host Only networking
Бүтэц 3 NAT networking
Дээрх 3н бүтэцийг хараад өөрийн сүлжээний бүтцэд тохируулан VM-> Settings -> Network Adapter гэж ороод тохиргоогоо өөрчлөөрэй.

ҮС хээ тохиргоог л байн байн шалгаад суугаад л байсан тул энэ жижигхэн мэдээлэлийг оруулж байна. Хэн нэгэнд хэрэг болж магад ....

Мянга сонсохоор
Нэг удаа үзээ гэж ....



Continue Reading...

2/25/2010

Punycode-н талаар цухас

Яагаад энэ талаар бичих болсон бэ гэвэл энд ирсэнийхээ дараахан япон домайн нэртэй вэб сайт offline download хийхээр боловоо. Чухал мэдээлэл ихтэйн дээр,татах сайт маань статик болохоор татаад авчихъя гээд үзсэн чинь ихэнх offline downloader хийдэг п.х-д татаж чаддаггүй ээ. Домайн нэр нь япон болохоор(япон тэмдэгтийг pc-т дүрслэхдээ ascii код ашигладаггүй тэмдэгт зөндөө байдаг байх маш олон ханзтай болохоор тусгай файл энэ тэр байж магад бас hash хийдэг функц энэ тэрээ бичье гэвэл асуудал гарч магад учир нь ихэнх hash хийдэг алгоритм-д тэмдэгтийн ascii кодыг ашигладаг учираас)

Тэгээд бодов сайтын IP хаяг, Домайн нэр, DNS гээд. DNS дээр ашиглаж болохуйц болгохын тулд яадаг юм болдоо гээд. (Танд интернет үйлчилгээ үзүүлэгч тал дээр DNS гээд систем байгаа шүү дээ та биднийг интернет гэдэг төөрдөг байшинд төөрүүлчихгүйн тулд чиглүүлээд заагаад зааварладаг. DNS, сайтын IP хаяг, Домайн нэрийн талаар монгол хэл дээр хийгдсэн тайлбар гүүгл-с хайвал зөндөө байгаа учир ингээд зогсоод Punycode-н талаар бичье) Цааш унших хүсэлтэй байвал Дэлгэрэнгүй гээд уншаарай

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
  • Биант




Ингээд гүүгл ахаас асуув. Тэгсэн DNS дээр ашиглаж чадахуйц болгохын тулд япон домайн нэрний хувьд Punycode гээд олон улсын домайн нэр, тэр дундаа ascii кодоор дүрслэгддэггүй тэмдэгтийг ascii кодруу хөрвүүдэг аргачлал байдаг юм байна.

Юуны өмнө Punycode-р хөрвүүлсэн домайн нэрний хамгийн урд талд нь [xn--] гэсэн дэмдэгт байрлах ба араас нь ASCII тэмдэгт.jp гэсэн бүтэцтэй байдаг.

Бас RACE гэх аргачлал байх ба бүтэц нь [bq--] гээд...... байдын байна лээ.

Зорилгодоо хүрсэн учир RACE аргачлалын талаар цааш дэлгэрүүлж хараагүй болно. Ямартай ч япон домайн нэрийг Punycode гэх аргачлалаар ASCII тэмдэгт рүү хөрвүүлээд DNS нь цааш чиглүүлэх г.м дараалалаар явдаг юм шиг байгаан.

Гүүглээс Punycode converter гээд хайвал онлайн-р таны япон домайн нэрийг ASCII тэмдэгт рүү хөрвүүлэгч зөндөө байгаа шүү. Тэгээд Punycode аргачлалын алгоримтыг мэдэж авбал дээрх бичсэн hash энэ тэр бас......

Сүүлд нь хэлэхэд би нөгөө сайтаа бүгдийг нь татчихсан :-)

Continue Reading...

2/21/2010

Dynamically loading XML files

Урьд нь Adobe Flex дээр хэрхэн XML файлын өгөгдлийг харуулах жишээ оруулж байсан бөгөөд энэ удаа XML файлыг динамикаар ашиглах (унших) талаар юм.
Adobe Flex дээр XML таг ашиглан XML файлыг холбоход файлын өгөгдөлийг асуудалгүй харуулж ашиглаж болох ба кодыг компайл хийсэний дараагаар файлын өгөгдөлийг өөрчилвөл хийсэн өөрчлөлт маань идвэхжидэггүй талтай. Энэ нь дээрх таг компайл хийх үед өгөгдлийг файлаас биш эх кодын хамт ямар нэг аргачлалаар кодчилон ашигладагтай холбоотой юм.
XML тагын оронд HTTPSERVICE таг ашиглавал компайл хийсэний дараагаар ч XML файлаас уншилт хийгдэх бөгөөд динамик шинжтэй болж байгаа юм.
Дээрх тагыг ашиглахдаа доорх маягаар ашиглана

resultFormat="e4x"
fault="httpService_fault(event);"
result="httpService_result(event)" />


HTTPSERVICE таг ашиглахдаа fault, result event-г ашиглана. Энэ хоёр Event-г ашиглахын тулд доорх package-г import хийх шаардлагатай.


import mx.rpc.events.ResultEvent;
import mx.rpc.events.FaultEvent;


fault, result event-д өөрийн тодорхойлж өгсөн функцуудыг ашиглан HTTPSERVICE тагын алдаа болон үр дүнг ашиглана.
Жишээлбэл :


private function httpService_fault(evt:FaultEvent):void
{
var title:String = evt.type + " (" + evt.fault.faultCode + ")";
var text:String = evt.fault.faultString;
alert = Alert.show(text, title);
xmlListColl.removeAll();
}


Дээрх функц нь алдаа гарсан үед алдааны мэдээлэл болон кодыг alert-д харуулах болно. Дэлгэрэнгүй гэж ороод үргэлжлүүлж уншина уу




private function httpService_result(evt:ResultEvent):void
{
var xmlList:XMLList = XML(evt.result).images.image;
xmlListColl = new XMLListCollection(xmlList);
}


Дээрх функц нь хүсэлтийн үр дүнг xmlListColl-д олгох болно.Ингэсэнээр XMLListCollection тагын id-р нь хандан XML тагын өгөгдөлийг ашиглах боломжтой болно.
Жишээлбэл :


httpService.url = “XML файлын path”;
httpService.send();

...
...
...



Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
  • П.Буаст


Continue Reading...

2/11/2010

Get URL Variables

Adobe Flex-н талаар нэг бичлэг нэмье гэж бодлоо. Энэ удаад url-д хавсаргасан хувсагчийн утгыг хэрхэн авах талаар юм. PHP дээр бол get гэсэн функцыг ашиглан хялбархан авч ашигладаг. Харин Flex дээр доорх хэлбэрээр авч болно. Зөвхөн санаа төдий зүйл гэдгийг ойлгоорой.

import flash.external.*;
private var _url:String;
_url = ExternalInterface.call ("window.location.search.substring", 1);


Дээрх үйлдэл нь url-с хувсагч болон хувсагчид харгалзах утгыг тасдаж авах бөгөөд үүнийг split функц ашиглан өөрийхөө хувьсагчийн утгыг ялган авах боломжтой юм.
Жишээлбэл :
www.example.com?lang=eng байвал _url утга нь lang=eng байна.


Сайн хүний үйлдэл
Далд байхдаа ч зөв байдаг.



Continue Reading...

1/14/2010

IE Tester

Вэб хөгжүүлж байгаа хүмүүс олон төрлийн вэб хөтөч дээр хийж буй вэб хуудасаа туршиж үздэг. Энэ дундаас зайлшгүй шалгах ёстой нэг хөтөч нь IE байдаг. Гэвч энэ хүү гайхал хөтөчийн түрүү үеийн буюу хуучин хувилбар дээр нь CSS маань аймар гаждаг шд ёстой лайтай уур хүрмээр. Шинэ болон хуучин хувилбар дээр зэрэг туршиж болдог нэгэн програм байдаг. Энэ хүү програмын талаар мэддэг хүн нь зөндөө байх аан бас мэддэгүй хүмүүс ч мэр сэр бий байх. IE Tester гэх энэ програм нь IE-н хуучин хувилбар мөн шинэ хувилбарууд дээр нь өөрийн вэб хуудасыг тест хийхэд тун тохиромжтой. Гүүгл ахаас IE Tester гэж хайгаад л хэрэглэх хүмүүс нь татаж аваад ашиглана биз. За ингээд уур хүргэсэн IE-н хуучин хувилбарууд хэрэглэдэг хүмүүс цөөрөөсэй гэж ерөөе дөө.(Угаасаа цөөхөн болжийгоо :-P) FIREFOX мандтугай кккк.

Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.
  • Хэн гэдэг хүн хэлсэнийг нь мэдэх үү?




Continue Reading...

12/07/2009

Бид агуу их түүхтэй агуу их чалчигч ард түмэн

За нэг ийм санал асуулга энэ оны сүүлийн өдөр хүртэл явуулахаар шийдлээ та бүхэн саналаа баруун гар талд байрлах санал асуулгад өөрийн саналаа өгөөрэй. Мөн яг энэ бичлэгт сэтгэгдэлээр өөрийн саналаа үлдээнэ үү.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино



Continue Reading...

11/16/2009

Sqlite video tutorial

Жижиг хэмжээний өгөгдлийн бааз үүсгэхэд тохиромжтой. Флатформ харгалзахгүй, үүсгэж буй өгөгдлийн бааз маань файл хэлбэрээр байрлах бөгөөд сервер програм суулгахгүй г.м давуу талтай энэ хүү програмын талаар видео хичээлийг хүргэж байна. Өөрийх нь сайт дээрх видео юм. Баруун талын багананд байрлах Portable програм гэсэн хэсгээс админ түүлийг нь татаад аваарай. Мөн .NET дээр холбоход шаардлагатай түүлийн хамт оруулж байна. Уг түүлийг суулгахад SqliteConnection,SqliteCommand г.м компонентүүд нэмэгдэх болно. Түүлийг дэлгэрэнгүй гэж ороод татаад аваарай. Та бүхэнд амжилт хүсье.





Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй маань л хязгааргүй.
  • Пьер Лаплас


SQLITE CONNECTION
Continue Reading...
 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template